Монгол хүн бүхэн өөрийнхөө удам угсаагаар бахархаж явдаг. Би ч бас бахархах зүйлийн талаарх ганц хоёр мэдээлэл олж, түүнээс түүвэрлэн орууллаа.
Монгол улсын түүхнээ Халхын хэцүү То ван хэмээн мөнхрөн алдаршсан Бат-Очирын Тогтохтөр 1797 оны 09-р сарын 15-нд Сэцэнхан аймгийн Илдэнхошууны нутаг “Сангийн далай” гэдэг газарт засаг ноён Бат-Очирын гэр бүлд төржээ.
То ван бол алтан ургийн 35 дахь үеийн, эзэн богд Чингис хааны 27 дахь үеийн хүн агаад төр нийгмийн нэрт зүтгэлтэн, аугаа соён гэгээрүүлэгч, авъяаслаг зохион байгуулагч, цогтой эх оронч хүн байлаа.
Германы их гүн ухаантан Гегель хэлэхдээ “Түүх 3 үе шатыг дамжиж байж сая шинжлэх ухаан болно. Эхний шатанд хуулбарлагдан (голдуу магтагдах), хоёрдахь үе шатанд гуйвуулагдан (муучлагдах), гуравдахь үе шатанд гүн ухаанчлагдах ажээ. То ван бол эхний шатыг алгасан хоёр, гуравдахь шатаар гарч ирсэн сонин содон хувь заяатай хүн юм.
Академич П.Хорлоо гуай болон Европын эрдэмтэд “Амьдрал бол тэмцэл юм” гэсэн байхад, нүүдлийн соёл иргэншлийг суурин соёл иргэншилтэй хослуулан аж төрөх ухааны сургаал туурвисан халх Монголын хэцүү То ван “Амьдрал бол ухаан юм” гэж гайхалтай сайхнаар гүн ухаанчилсан.
No comments:
Post a Comment