Дөрөв. Соён гэгээрүүлэгчдийн үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролын тогтолцоо
4.1. Жан-Жак Руссо
Нийгмийг
давхаргаар нь ялгах үзлийг шүүмжилж, сургалт, хүмүүжлийн шинэ үзэл
баримтлалыг боловсруулахад Сэргэн мандалтын сүүл болон XVII зууны эцсээс
XVIII зууны төгсгөл хүртэлх үеийн Соён гэгээрүүлэгчдийн хөдөлгөөний
төлөөлөгчид ихээхэн хувь нэмэр оруулжээ. Янз бүрийн үзэл баримтлалаас
бүрдсэн энэхүү хөдөлгөөний төлөөлөгчид өмнөх үеийн боловсролын
тогтолцоог шүүмжлэх тал дээр санал нэгдэж, сургууль, сурган хүмүүжүүлэх
ухааныг өөрчлөгдөн хувьсаж буй нийгмийн нөхцөлд тохируулж, ингэхдээ
хүний жинхэнэ мөн чанарыг тэргүүн зэрэгт тавих шинэ үзэл баримтлалуудыг
боловсруулсан байна.
Ийнхүү Сэргэн мандалтын үеийн боловсрол, хүмүүжлийн шинэчлэлийг Соён гэгээрүүлэгчдийн үеийн төлөөлөгчид хүлээн авч шинэ шатанд гаргах түүхэн үүргийг хүлээжээ. Ингэхдээ тухайн улс үндэстний үндэсний онцлог, уламжлалын дагуу хөгжүүлсэн байна. Соён гэгээрүүлэгчдийн үзэл санааны гол цөм нь Францад төвлөрч байв. Энэхүү хөдөлгөөний үндсийг тавигчдын дотор францын сурган хүмүүжүүлэх ухааны төлөөлөгчид болох Франсуа Фенелон, Шарль Голлен голлох үүрэгтэй байсан юм. Францын соён гэгээрүүлэгчдийн үйл ажиллагааны нэг үндсэн тал нь дундад зууны үеийн сүм, хийдийн схоластик, ортодоксаль үзэл, хүмүүжил, боловсролын тогтолцоог шүүмжлэх явдал байсан бөгөөд энэ шүүмжлэлийн эхлэлийг Шарля Луи Монтескье (1689-1755 он)-ийн 1748 онд бичсэн “Хуулиудын үзэл санаа” хэмээх бүтээл тавьжээ. Тэрхүү бүтээлдээ үндсэн хуульт төрийн үзэл баримталын үндсэн дээр залуу үеийг төлөвшүүлэх, абсолют хаант засгийг үл зөвшөөрөх, нийгмийг давхаргаар нь ялган үздэг сургуулийн тогтолцоог ардчилсан, нийт үндэстний боловсролоор солих зэрэг хөтөлбөрүүдийг дэвшүүлэн гаргасан байна.
Гэхдээ Франц дахь соён гэгээрүүлэх хөдөлгөөнд сургууль, боловсролын шинэчлэлийн талаар хамгийн жинтэй онолыг боловсруулсан төлөөлөгчдийн нэг нь Жан-Жака Руссо (1712 - 1778 он) билээ.Ж.Ж.Руссо нь хамгийн тууштай, эрс шийдэмгийгээр Соён гэгээрүүлэгчдийн үеийн боловсролын тогтолцооны хөтөлбөрийг ардчилах тал дээр зогсож байв. Түүний сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын үндэс нь өөрийнх нь дуалист , сенсуалист ертөнцийг үзэх үзэл юм. Тэрээр хүн ардын байгалаас заяасан эрх чөлөө ба тэгш эрхийн үзлийг дэвшүүлэн тавьжээ. Нийгмийн шударга бус ёсыг хүмүүжлийг өөрчлөх замаар устгахыг мөрөөдөж ингэхийн тулд сургалт, хүмүүжлийн ажлыг нийгмийн дэвшилтэт өөрчлөлтийн хүчтэй хөшүүрэг болгох хэрэгтэй гэж үзжээ.
Түүний үзэл баримтлалд 1749 он эргэлтийн жил байв. Энэ үед тэрээр Дижоны академиас зарласан “Шинжлэх ухаан, урлаг дахь амжилт ёс суртахууныг дээшлүүлэхэд нөлөөлөх үү?” сэдэвт конкурсэд орсон байна. Энэхүү конкурст орох бүтээлдээ Руссо байгалаас сайн сайхан, аз жаргал, тэгш эрхтэй төрсөн хүний мөн чанартай зөрчилдөгч нийгмийн хэвшлийг эрс шүүмжилжээ. Ингэснээрээ нийгмийн шударга бус ёсны эсрэг тэмцсэн юм.

Жан-Жака Руссо (1712 - 1778 он)
Францын
соён гэгээрүүлэгч, сенсуалист философийн талыг баримтлагч, 1789 оны
Францын их хувьсгалыг үзэл санааны хувьд бэлтгэгчдийн нэг. Франц дахь
соён гэгээрүүлэх хөдөлгөөнд сургууль, боловсролын шинэчлэлийн талаар
хамгийн жинтэй онолыг боловсруулсан төлөөлөгч. Тэрээр хүн ардын
байгалаас заяасан эрх чөлөө ба тэгш эрхийн үзлийг дэвшүүлэн тавьжээ.
Нийгмийн шударга бус ёсыг хүмүүжлийг өөрчлөх замаар устгахыг мөрөөдөж
ингэхийн тулд сургалт, хүмүүжлийн ажлыг нийгмийн дэвшилтэт өөрчлөлтийн
хүчтэй хөшүүрэг болгох хэрэгтэй гэж үзжээ.
1756-1762 онуудад “Юлия ба шинэ Элиоза”, “Нийгмийн гэрээний тухайд”, “Ёс суртахууны тухай захидлууд” зэрэг бүтээл нь хэвлэгдэв. “Ёс суртахууны тухай захидлууд”-даа бие хүний мөн чанарын тухай асуудлыг хөнджээ. Тэрээр хүнд сайн сайхан зүйл байгалаас заяагддаг бөгөөд түүнийх нь үндсэн дээр хүмүүжүүлэх ёстой гэж үзсэн байна. Мөн “Юлия ба шинэ Элоиза” бүтээлдээ нийгмийн хэвшилд шингэсэн бузар булайг шүүмжилж, хүнийг мэдрэхүйгээр нь дамжуулан хөгжүүлэх үзлийг дэвшүүлэн тавьсан байна. Энэхүү бүтээл нь тухайн үедээ хүнийг энэрэнгүй үзлийн үндсэн дээр, түүний төрөлх мөн чанарт нь хянамгай хандах байдлаар хүмүүжүүлэх тухай тунхаглал болж байв. “Нийгмийн гэрээний тухайд” бүтээлд нь төрийн үүсэл, мөн чанар, ард түмний бие даасан байдал, хүний төлөвшил дэхь нийгмийн болон байгалын хүчин зүйлсийн нөлөөллийн тухай үзэл баримтал хөндөгдөв. Гол үзэл санаа нь хүний мөн чанар дахь нийгмийн ба байгалийн зүйлсийн тэнцвэрийг хангах тухай асуудал байв.
Өөрийн сурган хүмүүжүүлэх ухааны оргил бүтээл болсон “Эмиль буюу хүмүүжлийн тухайд” (1762 он) алдарт бүтээлдээ Руссо хүмүүжлийг зохион байгуулж буй тухайн үеийнхээ практик аргыг эрс шийдэмгий шүүмжилжээ. Энэ бүтээлдээ нийгмийн гишүүдийг гарлаар нь ялгаварлах үзэл, хүүхдийг багаас нь хамт олны хүрээллээс тусгаарладаг язгууртны хүмүүжил, боловсролын хязгаарлагдмал шинжийг шүүмжилсэн байна. Тэрээр хүмүүжлийг байгалаас заяагдсан шинжтэй болгохыг мөрөөдөж байв. Хүний байгалаас заяагдсан хамгийн гол эрх бол эрх чөлөөтэй байх явдал мөн. Иймээс тэрээр чөлөөт хүмүүжлийн үзэл санааг дэвшүүлсэн байна. Түүний дэвшүүлэн гаргасан шинэ хүмүүжлийн гол хэрэгсэл нь хиймэл соёлоос хамааралгүй байгаль дахь эрх чөлөө, байгалаас заяагдсан амьдрал ажээ. Багш хүний хамгийн гол нарийн төвөгтэй хүмүүжүүлэх урлаг бол хүүхэдтэй юу ч хийгээд хэрэггүй гэж үзсэн нь Руссогийн чөлөөт хүмүүжлийн онолын хамгийн сонирхол татсан хэсэг юм. Хүүхдэд байгаль (мэдрэмж, авьяас хөгжүүлэх), хүмүүс (авьяасаа хэрхэн ашиглахад сурах), нийгэм (хүний амьдралдаа олж авсан туршлагыг нэгтгэх) гэсэн хүмүүжлийн гурван хүчин зүйл нөлөөлдөг хэмээн Руссо үзжээ. Энэ 3 хүчин зүйл хамтдаа үйлчилсэнээрээ хүүхэд жинхэнэ ёсоор хүмүүжинэ. Харин хүмүүжүүлэгчийн зорилго бол энэхүү 3 хүчин зүйлсийг зүй зохистой хослуулах явдал юм. Хүмүүжүүлж буй хүндээ бие даан амьдралын туршлага хуримтлуулах чадвар олгож буй хүмүүжүүлэгч хамгийн сайн багш мөн гэж Руссо үзсэн. Иймд түүний сурган хүмүүжүүлэх онолын үндсэн агуулга нь хүүхдийн байгалаас заяагдсан хүмүүжил буюу хүүхдийг байгаль дахь төрөлх шинжид нь тулгуурлан нас харгалзан хөгжүүлэх явдлаар илэрдэг. Хүүхэд багаасаа байгальтай харьцсанаар эрүүл чийрэг торниж, мэдрэхүйн эрхтэнээ ашиглан чөлөөтэй хөгжих бололцоотой болдог. Байгальд тулгуурлан хүмүүжүүлэхэд багшаас тавих шаардлага эрс хязгаарлагдаж чөлөөт байдал илүүтэй үйлчилдэг. Ингэснээр багш, сурган хүмүүжүүлэгчийн санаагаараа бодож олсон шийтгэлийн оронд хүүхдийн буруу үйлдлийг засах жинхэнэ байгалийн хүмүүжлийн нөлөө гарч ирдэг байна.
Байгальд тулгуурласан хүмүүжилд нэг талаас хүүхдийн сонирхол, хэрэгцээг тооцож үзэх ба нөгөө талаас хүүхдийг нийгмийн харилцаа, үүрэгт бэлтгэх зайлшгүй нөхцөл анхаарлын төвд байдаг. Сурган хүмүүжүүлэх үйл явцын дотоод сэдэл тэмүүлэл хүүхэд өөрийгөө хөгжүүлэх тэмүүлэлд оршино. Иймд хүүхдийг байгальд тулгуурлан хүмүүжүүлэх үзэл баримтлалын нэг бүрэлдэхүүн хэсэг нь сурган хүмүүжүүлэх үйл явцад аливааг хязгаарлах замаар илэрдэг хүмүүжлийн хязгаарлалтыг үгүйсгэх үзэл ажээ. Хүмүүжлийн зорилго нь мэдрэхүйн эрхтэний тогтолцоог бие хүн төлөвших суурь дэвсгэр хэмээн үзэж хөгжүүлэхэд оршино. Энд бие бялдрын хүмүүжилд чухал ач холбогдол өгөх ба түүнийг хүн байгалийн хооронд зохист харьцаа тогтоох хэрэгсэл, ёс суртахууны үзэл баримтлал төлөвшихөд үйлчилдэг социум гэж үзсэн.
Хүүхдийг бүр багаас нь тэсвэр, тэвчээртэй болгон хүмүүжүүлэх ёстой. Бие бялдрын хүмүүжил олгох арга зүй, зөвлөмжийг Руссо амьдарч буй орчин, байгаль, гар хөдөлмөрийн ажиллагаанд илүүтэй дөхүүлэн боловсруулсан байна. Гар хөдөлмөр (тариа ногоо тарих, дархан, мужаан хийх г м) бол түүнийхээр хүмүүжлийн маш чухал хэрэгсэл ажээ. “Эмиль” зохиолдоо тэрээр бүрэн төлөвших хүртэлх хүний хөгжлийн үндсэн үе шатуудыг гаргаж, түүнд тохирох хүмүүжлийн арга, хэрэгслүүдийг боловсруулах оролдлого хийжээ.

Руссогийн зохиосон хүний хөгжлийн үе шатууд:
1.
Төрсөнөөсөө 2 нас хүртэлх үе. Энэ үе нь хүүхэд бие бялдрын хувьд эрүүл
чийрэг өсөх үе. Энд Руссо хэл ярианд ямар нэг саатал гарах магадлалтай
гэж үзээд хүүхдийн хэл яриаг багаас нь гадны нөлөөгөөр эвдэхээс
болгоомжлуулж байв. Хүүхдийн хэлний баялаг төлөвшсөн төсөөллүүдтэй нь
хамт хөгжих ёстой.
2. 2-оос 12 нас хүртэлх үе. Энэ үе нь хүүхдэд аль болох өргөн төсөөлөл суулгаж, хүрээлэн буй юмс, үзэгдлийг зөвөөр сэрж, мэдрэхэд туслах нас юм. Ингэхийн тулд Руссо сонсгол, хараа, мэдрэх эрхтнийг хөгжүүлэх дасгалыг санал болгожээ. Тэрээр номгүйгээр сургах аргыг зөвлөж, хүүхэд практик амьдрал дээр янз бүрийн байгалийн ба тодорхой шинжлэх ухааны элементүүдийг эзэмших ёстой хэмээн үзэж байв. Хүүхдийн хэрэгцээ төлөвшөөгүй байхад түүнд ёс суртахууны үзэл баримтлал заах нь хүүхдэд л хохирол учруулна гэж үзсэн.
3. 12-оос 15 нас хүртэлх үе. Хүүхэд оюун санааны системтэй хүмүүжилд бэлтгэгдэх үе. Боловсрол олгох хичээл сонгохдоо байгаль судлал, математик зэрэг ашигтай мэдлэгт сургахыг Руссо зөвлөж байв.
4. 15-аас 25 (насанд хүрэх) хүртэлх нас. Хүний ёс суртахууны төрх төлөвшиж дуусна. Энэ бүх жилүүдэд хүүхэд хүрээлэн буй ертөнцийн хэм хэмжээ, тогтсон ёс журамтай танилцана. Ёс суртахууны хүмүүжил нь сайн үйлийн мэдрэмж, зориг хүсэл зэрэг практик ач холбогдлыг олно. Ёс суртахууны хүмүүжлийн гол хэрэгсэл энд түүхэн зохиолуудтай танилцах явдал болдог.
Руссо нь хүний мөн чанарыг гүнзгий ойлгож, түүний хөгжлийн өвөрмөц шинжийг илрүүлэхийг оролдож байв. Гэхдээ тэрээр хүүхдийн хөгжлийн хуулийг зөв тогтоож чадаагүй байна. Хүүхэд 2-12 насандаа логик сэтгэлгээгүй байна гэдэг үндэслэлгүй зүйл бөгөөд ёс суртахууны тухай ойлголт энэ насны хүүхдээс хол хөндий байдаг тухай асуудал дэвшүүлсэн нь дараа үеийн сурган хүмүүжүүлэгчдийн зүгээс шүүмжлэлд ихээр өртөх болжээ. Тэрээр хүмүүжлийн үйл явцыг хөгжлөөс тусад нь авч үзээгүйгээс хүмүүжлийг хэт биологчилж үзэх хандлагад автсан юм. Гэхдээ тэрээр хүүхдийн нас зүйн онцлогийг тооцох шаардлага тавьсан нь томоохон дэвшил байв. Тэрээр мөн хүүхэд бүр амьдралын явцдаа өөрийн гэх темперамент гаргадаг бөгөөд энэ нь түүний авьяас , чадвар, зан төлвийг тодорхойлж, цаашид юуг нь өөрчилж, хөгжүүлэх шаардлагатайг тогтоох боломж олгодог гэж үзсэн нь сурган хүмүүжүүлэх зүйн талаасаа том ололт байв. Мөн хүмүүжилд адил байдлаар хандахыг шүүмжилж, хүүхдийн нас зүйн онцлогийг сайн мэдэж, түүний бие даасан авьяас, чадварыг гүнзгий судлахын чухлыг тэмдэглэжээ.
Хүүхдийн 2 нас хүртэлх нялх үед гол нь бие бялдрын хүмүүжил чухал. Боломж гарвал энэ үед нь хүүхдийг хөхөөр хооллох хэрэгтэй. Хөл, гар, толгойг нь хөдөлгөөнгүйгээр өлгийддөг нь буруу бөгөөд үүнийг шүүмжилж “ядахдаа түүнд амьсгал авах боломж олговол их юм” хэмээн Руссо бичсэн байдаг. Хүүхдийг багаас нь ингэж өлгийдсөнөөр түүнээс эрх чөлөөг нь булааж буй хэрэг бөгөөд байгальд чөлөөтэй өсгөх хэрэгтэйг анхааруулж байв. Түүнийхээр 2 наснаас эхлэн хүмүүжлийн шинэ үе эхэлнэ. Энэ насанд хүүхдийг янз бүрийн асуултаар булж, заавар өгч, аливааг цээжлүүлэхээс зайлсхийх ёстой. Харин хүүхдийн гадаад мэдрэмжийг хөгжүүлэх нь чухлыг тэрээр тэмдэглэсэн байна. Ингэхдээ хүүхдийн бие бялдрын хөгжилд урьдын адил анхаарах ба гэхдээ хүүхэд хэрэгтэй гэсэн үедээ өөрөө бүгдийг хэмжиж, жигнэж, тооцож, харьцуулж сурах нь чухал. Хүүхдэд 12 нас хүртэл нь ном уншуулах хэрэггүй бөгөөд хэрэв хүүхэд нэгэнт уншаад сурчихсан бол түүнд гол баатар нь эзэнгүй арал дээр өөртөө хэрэгтэй бүхнийг бүтээж буй талаар өгүүлсэн “Робинзон Крузо” номыг л уншуулах хэрэгтэй аж.
Руссогийн үзэж байгаагаар хүүхэд энэ насандаа ёс суртахууны талаархи төсөөлөлгүй байдаг боловч, түүнийг хүмүүжүүлэгч үлгэр жишээ асар их нөлөөтэй. 12 хүртэлх насны хүүхдэд ямар ч ёс суртахууны болон хийсвэр ойлголтууд ойлгомжгүй байдаг ч эдгээр зүйлийг танин мэдэхтэй холбоотой үйлдэлд сургах нь чухал. Иймд тэрээр хүүхэд энэ насандаа ганц чухал зүйлийг буюу хувийн өмчийн тухай ойлголтыг л олж авдаг хэмээн үзсэн байна.
Хүмүүжил дэхь шийтгэлийн хэлбэрүүдийг Руссо үгүйсгэж үзсэнээрээ “төрөлхийн үр дагавар” хэмээх аргыг дэвшүүлэн тавьжээ. Хүүхдийн эрх чөлөө зөвхөн биет зүйлсээр л хязгаарлагдах ёстой. Хүүхэд байгальтай тулгарсанаараа түүний хуулинд захирагдах ёстойг ойлгож авна. Ийм төсөөлөл хүмүүст хандах хандлагын үндэс ч болж өгдөг. Хэрэв хүүхэд хүрсэн бүхнээ эвдээд байвал түүнийг зэмлэх хэрэггүй. Харин түүний гарт өртөх зүйлийг аажмаар холдуулах хэрэгтэй гэж Руссо үзсэн. Хэрэв тэр сандал эвдэллээ гэхэд шинийг авч өгөх гэж яараад хэрэггүй. Харин сандалгүйгээр ямар хэцүү байдгийг биеэрээ мэдэртэл хүлээх хэрэгтэй. Хүүхэд өөрийн өрөөний цонхыг хагалчихлаа гэхэд дахиж шиллээд хэрэггүй. Тэр ухаан суухаасаа өмнө хатгалгаа авч хаширсан нь дээр хэмээн Руссо сурган хүмүүжүүлэх арга барил дахь шийтгэлүүдээ томьёолжээ. Харин дахин дахин цонх хагалаад байвал түүнийг харанхуй өрөөнд түгжих буюу буланд зогсоох хэрэгтэй. Энэ бол шийтгэл биш бөгөөд харин хүүхдийн үйлдлийн “төрөлхийн үр дагавар” ажээ. Ингэж “харанхуй өрөө” буюу “буланд зогсоох” тухай Руссогийн санаачилсан шийтгэл нь цаашдаа манай гаригийн олон эх, эцгүүдийн хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт арга болон тогтжээ.
Руссогийн сурган хүмүүжүүлэх арга, барил хүүхдийн бие даасан байдал, ажиглах чадвар, аливааг сэтгэх дадлын хөгжилд тулгуурласан байна. Бүх зүйл хүүхдийн мэдрэхүйд ил тодоор тусах ёстой. Түүнийхээр ил тод үзүүлэн бол байгаль өөрөө, амьдрал дахь олон янзын тогтсон баримтууд юм. Шинэ, чөлөөт хүний оюун ухааны хүмүүжлийг тодорхойлохдоо Руссо хүүхдийн хувийн туршлага, ажиглалтын үр дүнг шинжлэх ухаанд илрэлээ олсон хүн төрөлхтөний хуримтлуулсан туршлагатай холбож чадаагүйг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр номноос бус харин байгалиас өөрөөс нь олж авдаг бодит мэдлэгийг сурталчилж байв. Үүний зэрэгцээ тэрээр хүүхдийн ажиглах чадвар, тэсвэрт чанар, идэвхит шинжийн хүмүүжлийн ач холбогдлыг тод харуулж, түүнийг байгаль ба амьдралтай салшгүй холбоонд сургахын чухлыг онцлон тэмдэглэжээ.
Биеийн хүчний хөдөлмөр бол нийгмийн хүний зайлшгүй үүрэг мөн. Тэрээр “баян ч ядуу ч тэр, хүчтэй сул дорой ч тэр аливаа хүн бүгд анжис л юм” гэж тэмдэглэсэн. Иймээс чөлөөт хүн хөдөө аж ахуй, гар урлалын янз бүрийн багаж эзэмшсэнээр өөртөө хоол хүнс олж, эрх чөлөөтэй байж чадна. Учир нь Руссогийнхоор хөдөлмөр бол чөлөөт хүний нийгмийн үүрэг бөгөөд хүмүүжлийн хэрэгсэл мөн.
Энэ үед хүүхэд амьдралд бэлтгэгдэж, 16 наснаасаа нийгэмд орж ирдэг. Ингэснээр амьдралын 4 дэхь үе буюу ёс суртахууны хүмүүжлийн үе эхэлж байгаа юм. Энэ хүмүүжил харин нийгмийн дотор явагддаг. Өмнөх амьдралдаа хатуу хүтүүг үзэж, бие бялдрын талаар бэлтгэгдсэн хүүхэд хотын бохирдсон амьдралд хөл алддагүй. Ер нь Руссо “гурав дахь давхаргын” тэргүүний хүмүүс нийт хүн төрөлхтөний хүсэл эрмэлзлийг илэрхийлэгч мөн гэсэн үзлээр хүмүүжсэн бөгөөд удалгүй Францад их хувьсгал эхлүүлсэн тэр ангийн төлөөлөгч билээ. Иймд тэрээр бусад хүнийг хайрлах гэсэн үзлээр өөрөө хүмүүжсэн хүн юм. Энэ үзэл баримтлалдаа тулгуурлан тэрээр ёс суртахууны хүмүүжлийн 3 зорилт болох сайн мэдрэмж, саруул ухаан, сайхан сэтгэл гэсэн зорилтыг дэвшүүлжээ. Залуу хүн хүний зовлон, зүдгүүр, уйтгар гунигийг сайтар ажиглавал үүний хажуугаар сайн мэдрэмж олж, түүнд сайхан сэтгэлийг ёс суртахууны сургаал бус харин бодит зүйлс өгөх болно. Саруул ухаанаар хүмүүжүүлэх ажлыг Руссо агуу их бие хүмүүс, түүхэн үйл явдалтай танилцуулсанаар хэрэгжүүлнэ гэж үзсэн. Харин сайхан сэтгэл сайн үйл бүтээх явцад л хүнд төлөвшдөг ажээ.
Энэ насанд хүүхдэд бэлгийн боловсролыг мөн адил олгох ёстой. Ингэхийн тулд садар самуун бүхий ном унших зэрэг муу муухайг өгөх зүйлээс хүүхдийг бүрэн холдуулна. Мөн суугаа, дүнсгэр амьдралаас аль болох татгалзах хэрэгтэй. Залуу хүн хөдөлгөөнт амьдралаар амьдарч, биеийн хүчний ажил хийж, байгалийн сайханд баясах ёстой. Тэрээр хүүхэд бэлгийн амьдралын тухай ямар нэг асуулт тавих нөхцөл бий болгохгүйг анхааруулж, ийм асуулт тавьсан тохиолдолд худлаа хариулт өгсөнөөс хүүхэд дахин энэ талаар асуулт тавихгүй болтол хариулт өгсөн нь дээр гэж үзжээ. Түүнийхээр ийм хандлага хүүхдийг төдийлөн гайхашруулдаггүй ба учир нь өмнөх насанд хүмүүжүүлэгч хүүхдийн нас зүйн онцлогт тохироогүй хариулт өгдөггүй байсантай холбоотой.
Руссогийн үзэж байгаагаар 17-18 насны хүүхдэд шашны тухай ярих, ойлгуулах ёсгүй ажээ. Учир нь хүүхэд энэ насандаа далдын хүчнийг танин мэдэх асуудалд өөрөө хүрдэг. Түүнийхээр жинхэнэ шашин гэдэг нь сэтгэл зүрхэнд оршдог. Бурхангүйн үзэлтэн байсныхаа хувьд Руссо ертөнц дахины гайхамшигт тогтолцооны тухай бодож үзсэн цагтаа хүүхэд заавал түүнийг бүтээгчийн тухай асуудалтай тулгардаг хэмээн үзэж байв.
Түүний дээр дурьдсан зохиолын баатар Эмиль унших, судлахад төдийлөн яардаггүй бөгөөд өмч хөрөнгө, бусад хүнд хандах хандлага, түүний хөдөлмөрийг хүндлэх ёсонд ойр тойрноосоо л суралцдаг. Эмильд ертөнц, дэлхийн тухай номноос өөр ном байхгүй бөгөөд зөвхөн баримт материал, туршлагаас л суралцдаг. Тэрээр бүх зүйлийг өөрийн нүдээр харж байж үнэмшил авах ба өөрийн оюун ухаанаас өөр нэр хүндийг үл зөвшөөрч, зөвхөн өөрийн сэтгэл зүрхээр мэдэрсэн зүйлийг л хүлээн авдаг. Ингэснээр Ж.-Ж.Руссо байгалаас заяагдсан оюун ухаан, бие бялдар, ёс суртахуун, хөдөлмөрийн хүмүүжил бүхий бие хүнийг төлөвшүүлэх цогц хөтөлбөрийг боловсруулсан байна. Тэрээр нийгмийг давхаргаар хуваах хүмүүжилд сөргөөр хандаж, хүүхдэд байгаа бие хүний төлвийг хохироодог хэмээн үзсэнээрээ анги-хичээлийн тогтолцоог шүүмжилж байв.
Руссогийн хүмүүжлийн зорилго байгалиас заяасан, чөлөөт, байгальд түшиглэсэн тэмцэгч (хүмүүжүүлэгчийн нэр хүндийн эсрэг тэмцэгч) хүнийг төлөвшүүлэхэд оршино. Иймээс бие даасан сургалтыг дэмжиж байв. Эндээ судалгааны, эрэлхийлсэн, практик ажлуудыг идэвхитэй сургалт хэмээн үзэж, багтаасан байна. Түүний “Эмиль” гэдэг энэ бүтээл хуучин хүмүүжил, сургалт төгсгөл боллоо гэдгийг тунхагласан уриа болжээ. Ялангуяа энэ зохиолын дөрөв дэхь хэсэг дэхь аливаа шашин, сүм хийдийн номлолын эсрэг тэмцсэн хэсэг шашны байгууллагуудын ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Иймд ном худалдаанд гарсан даруйдаа хаагдаж, Римийн Пап Ш Клементий Ж.-Ж.Руссог буруу номтон хэмээн зарлаж байжээ.
Хэдийгээр гүн ухааны сенсуалист үзэл баримтлал дээр зогсож, хүний оюун ухааны чадварыг төдийлөн үнэлж үзээгүй боловч, биеийн хүчний хөдөлмөр, байгалийн танин мэдэхүй, бие хүний хувийн авьяас чадварт түшиглэсэн түүний сургалтын онол практик ач холбогдол ихтэй бөгөөд тухайн үеийн боловсролын тогтолцоонд томоохон хувь нэмэр оруулж чаджээ. Ялангуяа боловсрол дахь анги, нийгмийн ялгааг эрс хүчтэй шүүмжилж байсан нь цаашид бүх нийтийн заавал эзэмших боловсролын тухай үзэл баримтлал буй болоход томоохон хувь нэмэр болсон байна.
Ж.-Ж.Руссо ийнхүү соён гэгээрүүлэгч-гүн ухаантнуудын дотор чухал байр эзэлж, 1789 оны Францын хувьсгалыг үзэл санааны талаар бэлтгэхэд их хувь нэмэр оруулсан юм. Сургалт-боловсролын салбарт зарим нэг зөрчилтэй үзэл баримталж байсан хэдий ч түүний сурган хүмүүжүүлэх зүйн үзэл баримтлалууд түүхэн дэвшилтэт үүрэг гүйцэтгэжээ. Түүний үзэл өмнөх үеийн сурган хүмүүжүүлэх зүйд шууд эсрэг байж, хүүхдийг хайрлан, энхрийлэх үзлээр нэвт шингэсэн байв. Түүний сургалтын идэвхитэй арга, нас зүйн онцлог, хөдөлмөрийн хүмүүжил нь цаашдаа боловсролын салбарын хөгжилд үнэт хувь нэмэр оруулсан юм. Түүний боловсрол, сургалтын үзэл баримтлалыг дагагчид олон байсан бөгөөд Орост гэхэд л нэрт зохиолч Лев Толстой түүний үзэл баримтлалын талд тууштай зогсож байв. Гэхдээ Францын соён гэгээрүүлэгчдийн боловсрол, сургалтын үзэл баримтлал Ж.-Ж.Руссогоор дууссангүй Клод Анри Гельвеций, Дени Дидро нараар үргэлжилсэн байна.

4.2. Клод Анри Гельвеций
Францын
гүн ухаантан, энциклопедист К.Гельвеций нь 1758 онд туурвисан “Оюун
ухааны тухайд” номоороо алдаршсан юм. Мөн хүний оюун ухааны авьяас
чадварын хөгжлийн үйл явцыг нээсэн “Хүний тухай” хэмээх бүтээл ч
туурвижээ. Энэ бүтээлүүддээ тэрээр хүний төлөвшилд нөлөөлөх хүчин
зүйлсийг авч үзсэн байна. Сенсуалист үзэл баримтлагчийн хувьд тэрээр
хүний ойлголт ба төсөөлөлүүд мэдэрч-хүртэхүйн үндсэн дээр бүрэлдэх ба
сэтгэхүй бол мэдрэх чадвар юм хэмээн үзжээ. Хүн төлөвшихөд нөлөөлдөг
хамгийн чухал хүчин зүйл бол орчны нөлөө мөн. Хүн бол нийгмийн орчин ба
хүмүүжлийн бүтээгдэхүүн ажээ. Санаа бодол ертөнцийг удирдан чиглүүлэх
ба хүмүүжил нь ертөнцийг өөрчлөх хэрэгсэл юм. Энэ бүхэнд үндэслэн
К.Гельвеций хүмүүжил, боловсролын зорилгоо томьёолжээ. Тэр нь нийт
нийгмийн сайн сайхны төлөө тэмүүллийг хүн нэг бүрийн хувийн сонирхолтой
зохицуулан нийгмийн зүтгэлтнийг хүмүүжүүлэх явдал юм. К.Гельвеций
нийгмийн хүмүүжлийг шашин, сүм хийдийн савраас салгаж иргэний шинжтэй
болгохыг уриалж байв. Тэрээр сургууль, боловсролын байгууллагуудад латин
хэл хэтэрхий хүч түрэн орсоныг шүүмжилж, хүүхэд, залууст байгалийн
шинжлэл, төрөлх хэл, түүх, ёс зүй, улс төр, яруу найргийн мэдлэг
эзэмшүүлэх саналыг тавьжээ. Сургалтанд амь бөхтэй оршиж байсан схоластик
аргыг эрс шийдэмгий шүүмжилж, сургалтыг үзүүлэн таниулах материалын
тусламжтайгаар хүүхдийн хувийн туршлагад тулгуурлан явуулахыг шаардаж
байв. Түүнийхээр бол сургалтын материал энгийн ойлгомжтой хэлээр хүүхдэд
зориулагдан бичигдсэн байх ёстой.
Гельвецийн боловсролын тогтолцоон дахь үзэл баримтлалын нэг чухал хэсэг нь бүх нийтээр боловсрол эзэмших эрхийн асуудал мөн. Түүнийхээр хүн бүр байгалиас заяагдсан адил тэнцүү авьяас чадвартай бөгөөд цаашид хөгжих боломжийг эзэмшдэг. Тэрээр нийгмийн гарал, үндэстний ба арьс өнгөний хамаарлаасаа болоод хүмүүсийн оюун ухааны хөгжил харилцан адилгүй байдаг тухай үзлийг эрс шүүмжилсэн байна. Мөн нийгмийн хүмүүжлийг гэр бүлийн хүмүүжлээс дээгүүр тавьж үзжээ. Багш хүн гэдэг гэгээрсэн хүн байх ёстой тул тэдний материаллаг байдлыг дээшлүүлэх нь зайлшгүй гэдгийг онцлон тэмдэглэсэн. Түүнийхээр хүүхэд сайн буюу муу зан төлөвтэйгээр төрдөггүй. Харин түүнийг нийгмийн орчин ба хүмүүжил тийм болгодог аж. “Хүний тухай” хэмээх бүтээлдээ тэрээр хүүхдийг хүмүүжүүлэгчийн бодож олсон “элдүүрийн материал” гэж нэрлэсэн байдаг.

Клод Анри Гельвеций (1705 - 1771он.)
Сенсуалист
үзэл баримтлагчийн хувьд тэрээр хүний ойлголт ба төсөөлөлүүд
мэдэрч-хүртэхүйн үндсэн дээр бүрэлдэх ба сэтгэхүй бол мэдрэх чадвар юм
хэмээн үзжээ. Хүн төлөвшихөд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл бол
орчны нөлөө мөн. Санаа бодол ертөнцийг удирдан чиглүүлэх ба хүмүүжил нь
ертөнцийг өөрчлөх хэрэгсэл юм. Энэ бүхэнд үндэслэн хүмүүжил,
боловсролын зорилгоо томьёолжээ. Тэр нь нийт нийгмийн сайн сайхны төлөө
тэмүүллийг хүн нэг бүрийн хувийн сонирхолтой зохицуулан нийгмийн
зүтгэлтнийг хүмүүжүүлэх явдал юм.
Мөн боловсролыг ардчилсан үзэл баримтлал ба сургалтын бие даасан аргад (индивидуализм) тулгуурлан зохион байгуулахад уриалж байв. Оюун ухааны ялгаа бүхий хүмүүст өөр өөр төрлийн боловсрол эзэмшүүлэх шаардлагатай. Ингэхдээ хүмүүжилд нийгмийн чиг баримжааг гол болгох нь чухал гэж үзсэн байна. Тэрээр хүний төлөвшилтөд хүрээлэн буй орчин, улс оронд ноёрхож буй нийгэм-улс төрийн байгууламж чухал нөлөөтэй хэмээн үзэж байсныг дээр тэмдэглэсэн. “Залуу хүнийг хүмүүжүүлэх гол хэрэгсэл нь түүний амьдарч буй төрийн байгууламж, энэ байгууламжийн хэлбэрт байгаа ард түмэнд тогтсон ёс зүй хэм хэмжээ мөн” гэдгийг онцлон тэмдэглэжээ. Тэр үеийг хүртэл тогтож байсан нийгэм нь хүмүүсийг эрэмдэг, зэрэмдэг болгодог ажээ. Сүм, хийд хүний зан төлвийг эвдэж, шашны ёс суртахуун хоёр нүүр гаргасан хүнлэг бус шинжтэй гэж үзсэн байна. Иймд “хар ламтанд өөрийн иргэдээ хүмүүжүүлэхээр даатгаж буй үндэстэн эмгэнэлтэй” хэмээн халаглан бичиж байв. Иймээс ёс суртахууны сурталыг иргэний нийгмийн гарт өгөх цаг ирлээ хэмээн тэр бичжээ. Өнөөг хүртэл оршин тогтсоор ирсэн ёс суртахуун шашин ба төөрөгдөлд тулгуурладаг учир зөвөөр ойлгогдох бие хүний сонирхолоос үүдэн гарсан шинэ ёс суртахууныг бий болгох цаг ирлээ гэсэн нь бие хүний сонирхолыг нийгмийн сонирхолтой хослуулах гэсэн утгыг илэрхийлж байв. Гэхдээ түүнийхээр нийгэм оршин тогтнох гол үндэс нь хувийн өмч хэмээн үзэж байв.
Гельвеций нийт иргэдэд зориулсан хүмүүжлийн нэгдмэл зорилтыг томьёолохын зайлшгүйг онцолжээ. Энэ зорилго нийгмийн сайн сайхан, аль болох олон иргэдийн сэтгэл ханамж, аз жаргалд тэмүүлсэн тэмүүлэлд оршино. Иймд хувийн сайн сайхан ба үндэстний сайн сайхны үзлийг нэгтгэх чадвартай эх орончдыг хүмүүжүүлэх шаардлагатай ажээ. Хэдийгээр “үндэстний сайн сайхан” гэсэн ойлголтыг Гельвеций хязгаарлагдмал хүрээнд авч үзэж байсан хэдий ч хүмүүжлийн ийм зорилго ерөнхийдөө түүхэн дэвшилтэт шинжийг агуулж байв. Түүнийхээр бүх хүн адилхан боловсрол эзэмших чадвартай бөгөөд учир нь тэд оюун ухааны адил хэмжээний чадвартай төрдөг. Түүний “хүний байгалиас заяагдсан тэгш эрх”-ийн тухай үндэслэл нь ерөнхийдөө гүнзгий ардчилсан шинжийг агуулсан байснаас нийгмийн гарлаар нь нөхцөлдсөн хүмүүсийн тэгш биш шинж нь байгалиас заяагдмал шинжтэй гэсэн онолыг баримталж байсан тухайн үеийнхээ язгууртны үзэл сурталд үхлийн цохилт өгчээ. Гэхдээ хүн зөвхөн хүрээлэн буй орчин ба хүмүүжлийн нөлөөн дор төлөвшдөг гэж үзэхдээ “хүмүүжил” гэдэг ойлголтыг ихэд өргөн хүрээгээр авч үзсэн байна. Тэрээр хүмүүжлийг жинхэнэ утгаар нь бус харин бодгаль хүний амьдралын бүхий л нөхцөлийг багтаасан ойлголт мэтээр тайлбарласан юм. Тэрээр “хүмүүжил биднийг хэн болохыг төлөвшүүлж өгөх ба тэр бүхнийг чадна” хэмээн хэт хийсвэр хэмжээнд аваачин тавьжээ. Ингэснээрээ хүмүүжил болон орчны нөлөөг хэт үнэлсэн байна. Ийм тайлбарлал эцсийн дүндээ хөндлөнгийн хүчин зүйлсийг хэт үнэлж, хүний төлөвшил дэхь зохион байгуулалттай хүмүүжлийн хэрэгслийг үл зөвшөөрөх байдалд хүргэх дутагдалтай байдаг. Хүүхдийг шашны үзэл баримтлалаар мунхруулдаг схоластик сургуулиуд нь жинхэнэ хүнийг хүмүүжүүлж чадахгүй төдийгүй ер нь зөв сэтгэдэг бие хүнийг төлөвшүүлж чадахгүй хэмээн Гельвеций үзэж байв. Иймд сургуулиудыг үндсээр нь өөрчилж, иргэний, төрийн шинжтэй болгох хэрэгтэй ба нийгмийн дээд ангийнхнаас боловсролын салбарт тогтоосон монополь эрхийг устгах хэрэгтэй хэмээн үзжээ. Хүн ардыг өргөнөөр гэгээрүүлж, хүмүүсийг дахин хүмүүжүүлэх шаардлагатай. Үүний үр дүнд төөрөгдөл, мухар сүсгээс ангижирсан жинхэнэ атеист, эх оронч төлөвших ба тэр хүн өөртөө хувийн аз жаргалаа “үндэстний сайн сайхан” байдалтай хослуулах чадвартай байх болно хэмээн Гельвеций тунхагласан байна.

4.3. Дени Дидро
XVIII
зууны Францын материализмын нэрт төлөөлөгчдийн нэгд Дени Дидро зүй
ёсоор ордог. Тэрээр “Шинжлэх ухаан, урлаг, гар урлалын энциклопед”
хэмээх суурь бүтээл туурвисан нь тухайн үейинхээ сэхээтний бүхэл бүтэн
хүрээллийг буй болгож, францын хөрөнгөтний хувьсгалыг үзэл санааны
талаар бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулжээ. Францын бусад
материалист-философчдоос илүүтэйгээр үзэл баримтлалдаа тууштай байж,
материйн үл устах шинж, мөнхийн амьдралын үзэл, шинжлэх ухааны нийгэмд
гүйцэтгэх үүрэг зэргээ идэвхийлэн хамгаалж байв.
Дени Дидро (1721 - 1784 гг.)
XVIII
зууны Францын материализмын нэрт төлөөлөгч. Тухайн үейинхээ сэхээтний
бүхэл бүтэн хүрээллийг буй болгож, францын хөрөнгөтний хувьсгалыг үзэл
санааны талаар бэлтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Францын бусад
материалист-философчдоос тэрээр илүүтэйгээр үзэл баримтлалдаа тууштай
байж, материйн үл устах шинж, мөнхийн амьдралын үзэл, шинжлэх ухааны
нийгэмд гүйцэтгэх үүрэг зэргээ идэвхийлэн хамгаалж байв.
Тэрээр танин мэдэхүйн хувьд сэрлийн гүйцэтгэх үүргийг товойлгон үзсэнээрээ сенсуалист-материализмын байр сууринд байсан боловч, түүнийг танин мэдэхүйтэй бүхэлд нь адилтгаж үзээгүй байна. Түүнийхээр мэдрэхүйн эрхтэнүүд гэдэг нь зөвхөн мэдрэх үүрэгтэй бөгөөд оюун бодомж бол түүнээс олж авсан зүйлсийн үндсэн дээр буй болсон оюун ухааны үйл ажиллагааны үр дүн гэж үзжээ. Тэрээр боловсрол, гэгээрлийг төгөлдөржүүлж, хүнийг зөв хүмүүжүүлсэнээр нийгмийг үндсээр нь өөрчилнө хэмээн үзсэн юм. Дидро нь хүмүүжил, боловсролын талаархи өөрийн байр сууриа “Гельвецийн “хүний тухай” номыг системтэйгээр шүүмжлэх нь” бүтээлдээ гаргаж тавьсан байна. Хүмүүжил бол бүхнийг чадагч, түгээмэл шинжтэй бөгөөд хүнд бие даасан шинж үгүй хэмээн үзсэн Гельвецийн үзлийг шүүмжилсэн боловч, хүмүүжлийн тусламжтайгаар олон зүйлийг өөрчилж болно хэмээн бас үзжээ.
Дээр дурьдсан зохиолоо тэрээр харилцан ярианы хэлбэрээр бичсэн бөгөөд хүмүүжилтэй холбогдолтой хэсгийг Гельвецийтэй маргалдаж буй мэтээр дараах байдлаар үзүүлсэн байна.

“Гельвеций: Оюун ухаан, ухаантан, сайн үйлийг би хүмүүжлийн үр дүн хэмээн үздэг.
Дидро: Зөвхөн хүмүүжлийнх гэж үү?
Гельвеций: Энэ санаа надад хамгийн үнэн мэт санагддаг.
Дидро: Энэ бол худлаа. Учир нь түүнийг ямар ч аргаар батлах аргагүй юм.
Гельвеций: Минийхээр хүмүүжил нь ухаантнууд ба хүмүүсийн зан төлөвт бидний боддогоос илүүтэй нөлөөлдөг.
Дидро: Зөвхөн энэ л тантай санал нийлж болох ганц зүйл байна”

Ингэснээрээ Дидро хүмүүжил бүхнийг чадна гэсэн Гельвецийн үзлийн эсрэг байр сууринд зогсож байв. Түүнийхээр хүмүүжлийн тусламжтайгаар олон зүйлд хүрч болох хэдий ч хүмүүжил нь зөвхөн хүүхдэд байгалиас заяагдсан тэр зүйлийг нь л хөгжүүлдэг ажээ. Хүний хүмүүжилд түүний биеийн зохион байгуулалт, анатоми-физиологийн үзүүлэлтүүд чухал ач холбогдолтой гээд оюун ухааны үйлдлүүд хүний биеийн тодорхой төлөв байдал, уураг тархины зохион байгуулалтаас хамаардаг гэжээ. Түүнийхээр хүн бүрт байгалиас заяасан өөрийн гэх онцлог, дүр төрх бий. Хүмүүсийн байгалиас заяасан зохион байгуулалт, физиологийн онцлог нь тэднийг хөгжилд хүргэх төрөлх шинжийг тодорхойлох ба гэхдээ түүний илрэл нь бүхэлдээ нийгмийн шалтгаан, түүний дотроос хүмүүжлээс хамаардаг.
Дидрогийн энэхүү үндэслэл нилээд дэвшилтэт, шинжлэх ухааны үндэслэлтэй боловч, тухайн үеийн нийгэм-эдийн засгийн хязгаарлагдмал байдлаас үүдэн тэрээр хүний жинхэнэ мөн чанарыг ямар нэг үл өөрчлөгдөгч, хийсвэр зүйл хэмээн үзсэн юм. Гэхдээ ард түмний дунд нуугдмал байдалтай оршин байгаа их авьяас билэг яалт ч үгүй устан үгүй болж байна гэдгийг тэмдэглээд энэ нь урагшгүй нийгмийн байгуулал ард түмний хүүхдийг зөв хүмүүжүүлж, боловсруулж чадаагүйтэй холбоотой хэмээн тайлбарлажээ. Тэрээр ард түмнийг өргөнөөр гэгээрүүлэх талд баттай зогсож, ард түмний дунд нийгмийг чөлөөлөгч их хүч нуугдаж байгааг онцолжээ. Түүнийхээр “гэгээрэл хүнд нэр төр өгөх ба гэгээрсэн боол өөрийгөө боолчлогдохын төлөө төрөөгүй гэдгээ шууд ойлгоно” гэж бичсэн. Дидро нь Гельвецийн нэг адил тухайн үеийн боловсролын тогтолцоог эрс шүүмжилж, шашин, сүм хийдийнхний мэдэлд байгаа бага сургуулиуд нь ард түмний хүүхдийг сургах үйл хэргээ умартаж, сонгодог хэлбэрийн дээдсийн дунд сургуулиуд шинжлэх ухаанд бүрэн харш, өчүүхэн мэдлэгийг олгож байгааг хурцаар шүүмжилжээ. Иймд сургалт, хүмүүжлийн одоогийн бүхий л тогтолцоо үеэ өнгөрөөсөн бөгөөд “ардын боловсролын аргыг хамгийн гүнд нь хүртэл өөрчлөх шаардлагатай байна” гэдгийг цохон тэмдэглэж байв.
Хэрэв хүүхдэд байгалиас заяагдсан эерэг шинжүүдийг нь хөгжүүлж, сөрөг шинжийг нь арилгаж чадаж байвал хүмүүжлийн үр нөлөө илэрнэ гэж үзсэн ба ингэхийн тулд сургуулиудыг сүм, хийдийн нөлөөллөөс гаргаж, төрийн мэдэлд өгөх хэрэгтэй хэмээн үзэж байв. Тэрээр сургуулиуд дахь сонгодог боловсрол олгох аргыг эсэргүүцэж, эхний ээлжинд байгалийн болон гүн ухааны хичээлүүдийг түлхүү оруулах хэрэгтэйг тэмдэглэж байв. Мөн тэрээр нийгмийн ялгавараар нь боловсрол олгохын эсрэг дуугарч, бие хүн төлөвшихөд боловсрол адил тэнцүү үйлчилдэг хэмээн үзэж байсан юм. “Хүүхдийг өвс, ногоо чөлөөтэй ургадагийн адил дураар нь тавивал энэ бяцхан амьтан хүүхдийн гэнэн төсөөлөлдөө 30 настай эр хүний төсөөллийг шингээж авах болно” гэж бичиж байв.
Тэрээр “ухаантнууд ордоноос илүүтэйгээр овоохойноос төрдөг” хэмээсэн алдарт афоризмаа хэлсэн юм. Түүнийхээр хичээлийн жил бүхэнд сургалтыг механик, математик, анатоми зэрэг тодорхой хөтөлбөрөөр явуулахын чухлыг тэмдэглээд үүнтэй зэрэгцүүлэн гүн ухаан, ёс зүй, түүх, газар зүй, зураг, уран барилга, хөгжим, сэлэмдэх урлаг, бүжиг, морь унах, усанд сэлэлт гэсэн хичээлүүдийг 3 бүлэгт хуваан оруулах хэрэгтэй гэж үзсэн байна. Багш хүн зааж буй хичээлээ гүнзгий эзэмшсэн байхын зэрэгцээ даруу, шударга, ёс суртахууны өндөр зарчмыг эзэмшсэн байх ёстой. Иймд багш нарт сайн материаллаг нөхцөл бүрдүүлж, түүнийг бүх талаар харж үзэх шаардлагтайг цохон тэмдэглэсэн байна.
4.4. XVIII зууны Францын хувьсгалын үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ ба сургалтын байгууллагууд
XVIII
зууны 70-80-аад онуудад Франц их хувьсгалын босгон дээр тулж ирэв.
Дундад зуны нийгмийн хэвшил бүхий байгууламжийн хөрсөнд шинээр төрөн
гарч ирж буй бидний капитализм хэмээн нэрлэж дадсан аж үйлдвэржсэн
нийгэм бүрэлдэж эхэллээ. Гэсэн хэдий ч үеэ өнгөрөөж буй хуучин нийгэм
шинэ бүрэлдэж буй нийгмийн хэвшил, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, худалдааны
хөгжлийг хойш татсаар байв. 1789-1794 онуудын Францын хөрөнгөтний
хувьсгал дээрх хуучинсаг хүчийг таягдан хаяж, хүн төрөлхтөний нийгмийн
амьдралд үндсэн эргэлт авчирсан юм. Түүхэн нөхцөл ёсоор Францын шинээр
төрөн гарсан хөрөнгөтнүүд тэргүүний, дэвшилтэт ангийн үүрэг гүйцэтгэж
байсан хэдий ч ард түмний өргөн давхарга энэхүү хувьсгалын гол хөдөлгөгч
хүч байсныг тэмдэглэх хэрэгтэй. Жирийн ард түмнээс хувьсгалын үйл
хэрэгт өргөнөөр оролцсон нь нийгмийн бүхий л амьдрал тэр дундаа
боловсролын салбарт тусгалаа олсон байна. Ард түмэн гэгээрэлд тэмүүлж,
мэдлэг эзэмшихийг хүсэх болсон нь энэ үеийн бодит байдал болоод байв.
1790 он гэхэд Францын нийт эрэгтэй хүн амын 53 хувь, эмэгтэйчүүдийн 73
хувь нь бичиг үсэг үл мэдэгчид байжээ. Шинэ нөхцөлд сургууль,
боловсролын байгууллага байгуулах ажил нийт олны анхаарлыг зүй ёсоор
татсан байна.
Боловсролын салбарт дэвшүүлэн тавьсан төсөл, санаачлагуудад Руссо тэргүүтэй францын соён гэгээрүүлэгчид, Гельвеций, Дидро тэргүүтэй францын материалистууд идэвхитэй нөлөө үзүүлэв. Ард түмний боловсролын тогтолцоог өөрчлөн зохион байгуулах төслүүдийн эргэн тойронд янз бүрийн маргаан үүсэж, 1789-1794 онуудад тэр үед шинээр түүхийн тавцанд гарч ирсэн хөрөнгөтөн ангийнхан хэд хэдэн шинэ санаачлага гаргасан боловч, хэрэгжиж чадаагүй ажээ. Термидорын 9-нд (1794 оны долоодугаар сарын 27-нд) гарсан хувьсгалын эсэргүү эргэлтийн дараа засгийн эрхэнд шинээр гарч ирсэн анги өөрийн эрх ашигт тохирсон боловсролын тогтолцоог бий болгожээ.
Ард түмэнд боловсрол олгох хамгийн дэвшилтэт хэмээн тооцогддог төслүүдийг зохиосон хүмүүсийнх нь нэрээр тухайн үедээ Кондорсе ба Лепелетьегийн төсөл хэмээн нэрийдэж байсан ба эдгээрийг товчхон авч үзье.

Кондорсегийн төсөл.
Жан
Антуан Кондорсе (1743 - 1794 он) тухайн үедээ томоохон философчийн
тоонд орж байсан бөгөөд мөн сайн эдийн засагч, математикч, физикч байсан
төдийгүй, жирондист намын удирдагчдын нэг байв. Тэрээр өөрийн
санаачилсан төслөө Хууль тогтоох хурлаас зохион байгуулсан нийгмийн
боловсролын хороонд өргөн барьсан байна. Тэрээр ардын боловсрол бол
нийгмийн гарлыг үл харгалзан нийт ард түмэнд хандсан төрийн үүрэг
гэдгийг тунхаглаад, сургалт нь сургалтын бүх шатанд нийтийн, төлбөргүй
байх бөгөөд хүйс ялгалгүй бүх залуу хүнд тэгш эрхтэй үйлчилнэ хэмээн
үзжээ. Шашныг сургуульд заахыг хориглоно гэж заав. Үүнийгээ
хэрэгжүүлэхийн тулд Кондорсе сургуулийн дараах тогтолцоог санал
болгожээ. Үүнд:
1. Анхдагч буюу бага сургуульд 4 жил суралцана. Энэ сургуульд нийгмийн гарал, эх эцгийн мэргэжлийг үл харгалзан бүх эрэгтэй, эмэгтэй багачууд хамрагдах ёстой. Эдгээр сургуулиуд нь 400 ба түүнээс дээш хүн амтай бүх суурин газруудад нээгдэнэ. Сургалтын хөтөлбөрт нь унших, бичих хичээл, хэл зүй ба математикийн анхан шатны мэдлэг, геометрийн эхлэл, хөдөө аж ахуй ба гар урлалын анхан шатны мэдлэг, улс орны үйлдвэржилтийн талаархи ерөнхий мэдлэгийн хичээлүүд багтжээ. Үүнээс гадна эдгээр сургуулиудад нийгмийн байгуулал, ёс зүйн хичээлүүд орно. Өөрөөр хэлбэл бүх нийтээр заавал суралцах сургуулиудад ерөнхий боловсролын өргөн хөтөлбөр, хөдөлмөр сургалтыг багтаажээ.
2. Хоёр дахь шатны сургуульд 3 жил суралцана. Түүнд бага сургууль төгссөн хүүхдүүд дэвшин суралцах ёстой. Энэхүү сургуулиуд 4000 –аас багагүй хүн амтай хот, тойрог бүрт байгуулагдах аж. Сургалтын хөтөлбөрт нь математик, байгаль шинжлэл, худалдааны анхан шатны мэдлэг, ёс зүйн зарчмууд ба нийгэм судлалын хичээлүүд багтсан. Сургууль бүр өөртөө номын сан, машин техникийн загвар бүхий кабинет, байгалийн шинжлэлийн цуглуулга, гар урлалын багажийн цуглуулга, цаг агаар ажиглах багаж хэрэгсэлтэй байх ёстой.
3. Институт хэмээх сургалтын байгууллагуудад 5 жил суралцсанаар дунд боловсрол эзэмшиж дуусах ба түүний дараа залуус амьдралд хөл тавихын тулд зарим нэг мэргэжлийн бэлтгэл олж авдаг байна. Кондорсе улс орон даяар нийтдээ 110 институт нээх санал тавьжээ. Түүнийхээр институтэд хүн бүрт мэргэжлээс нь үл хамааран хэрэг болдог шинжлэх ухаан ба хөдөө аж ахуй, механик, цэргийн мэдлэг, анагаах ухаан зэрэг тодорхой мэргэжлийн ухааныг судлана.
4. Лицей буюу сургалтын дээд байгууллагуудыг хуучин үеэ өнгөрөөсөн схоластик сургалт бүхий их сургуулиудын оронд байгуулах санал тавьсан байна. Ингэснээрээ тэр өөрийн төсөлдөө сургалтын бүх үе шатууд хоорондоо засаг захиргаа, хөтөлбөрийн хувьд уялдан, холбогдсон иргэний нэгдмэл сургуулиуд байгуулах санааг оруулсан байна. Учир нь институтууд өөрийн департамент дахь сургуулиудыг удирдах бол лицейнүүд нь өөрийн тойрог дахь институтуудыг удирдах боломжтой гэж тэр үзсэн байна. Гэхдээ сургалтын байгууллагуудын тогтолцоог нийтэд нь Шинжлэх ухаан ба соёлын үндэсний институт гэдэг засаг захиргаа, судалгааны төв удирдан чиглүүлнэ гэжээ.
Сургалтын байгууллагуудын тухай өөрийн тогтолцоог үндэслэхдээ Кондорсе боловсролын нөлөөн дор хүний оюун ухаан хязгааргүй хөгжих бололцоотой бөгөөд шинжлэх ухааны амжилтаас хүн төрөлхтөний урагшлах хөдөлгөөн хамаарна гэдэгт тулгуурлаж байсан юм. Кондорсегийн төсөл ерөнхийдөө дэвшилтэт шинжийг агуулж байсан хэдий ч зарим зүйл дээр зөрчилтэй тал ажиглагдаж байв. Тухайлбал, суралцагчдын материаллаг хангамжийн тал дээр ямар нэг санал гаргаагүй бөгөөд бага орлоготой гэр бүл хүүхдээ хөдөлмөр хийлгэхгүйгээр сургах боломж тэр үед тун бага байсныг тэмдэглэх хэрэгтэй. Гэсэн хэдий ч түүний төсөлд шашин судлалыг сургуульд үзэхийг зогсоох, физик-математикийн хичээлийн ач холбогдлыг өргөх, боловсролын салбар дахь хүйсийн ялгааг арилгах зэрэг шинэ санаа олноор орсон байв.Түүний төслийг Конвентэд оруулж, 1793 оны тавдугаар сарын 30-нд Конвент Кондорсегийн төсөлд тулгуурласан хуулийг гаргасан байна. Энэ хуулиар бага сургуулийн хүрээнд бүх хүн амд зайлшгүй хэрэгцээт мэдлэг олгох ажлыг төр өөртөө хүлээжээ. Үүнийг боловсролын түүхэн дэхь жирондистуудын хууль хэмээн нэрлэдэг. Энэ үеэс эхлэн дэлхийн улс бүрийн боловсролын тогтолцоонд институт, лицей гэсэн хэллэгүүд мөн адил хэрэглэгдэх болсон байна.

Лепелетьегийн хууль.
Жирондистуудыг
Конвентаас зайлуулсаны дараа засгийн эрх тухайн үедээ хамгийн
хувьсгалч шинжтэй байсан якобинчуудын гарт оржээ. Якобинчууд өргөн олон
ард түмний шаардлагад нийцсэн хэд хэдэн арга хэмжээ авсаны дотор ардын
боловсролын асуудлыг ч өөрөөр гаргаж тавьсан байна. Юуны өмнө нийгмийн
боловсролын хороог шинээр эмхлэн байгуулав. Чухам энэ үед
Лепелетьегийн төсөл гэгч ихэд алдаршиж нийтээр хүлээн зөвшөөрөгдөх
болсон байна. Түүний энэ амжилт хоёр нөхцөл байдлаар тайлбарлагдана.
Нэгдүгээрт, Лепелетье Кондорсегийн төслийн сул талыг чадамгай ашиглан
хүн амын хүсэл сонирхолд зохицуулан боловсролыг нийт ард түмний үйл
хэрэг болгох зорилт тавьжээ. Хоёрдугаарт, түүний өөрийн нэр хүнд
ихээхэн нөлөөлсөн байна. Хэдийгээр Луи Мишель Лепелетье (1760—1793он)
нь язгууртан гэр бүлээс гаралтай боловч тэрээр үнэн сэтгэлээрээ
якобинчуудыг дэмжиж, эзэн хааныг цаазлах тал дээр гар өргөж байсан
учраас эзэн хааны гвардын офицерийн гарт амь үрэгдсэн байна. Түүнийг
нас барсаны дараа зохиосон төслийг нь боловсролын тухай шинэ хууль
боловсруулах комиссоос хүлээн авчээ. Тухайн түүхэн цаг үеийнхээ хамгийн
дэвшилтэт баримт бичгүүдийн нэг болох түүний төсөлд бүх ард түмнийг
нийтээр нь сургалтад хамруулах хүслийг ил тод тунхагласан байна. “Ядуу
хүүхэд. Түүнд та боловсрол санал болгож байна уу? Гэхдээ юуны өмнө
түүнд талх өгөөдөх” хэмээн Лепелетье бичиж байсан нь чухамдаа энэ байр
сууринаас Кондорсег шүүмжлэх шалтгаан болж байв. Түүний хэлж байгаагаар
төсөлд бүх нийтийн бага боловсролыг зөвхөн хуульчилсан бөгөөд хамгийн
гол нь энэ боловсролыг бага орлоготой хүн ам эзэмших бололцоог хангах
ёстой гэж тэрээр үзсэн байна. Францын соён гэгээрүүлэгчдийг тууштай
дэмжигч болохынхоо хувьд Лепелетье нь шинэ хүний төлөвшилд хүмүүжил
шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байсан юм. Энэ зорилгоор төрийн
санхүүжилтээр “үндэстний хүмүүжлийн ордон” байгуулах санал тавьж, тэнд
нь 5-12 насны хөвгүүд, 5-11 насны охид бэлтгэгдэнэ гэж үзжээ. 600
хүртэл хүүхэд багтаах энэ ордон нь хот, тосгон бүрт байгуулагдах аж.
Руссогийн үзлийн дагуу Лепелетьегийн боловсруулсан интернат хэмээх энэ
ордонд орсон хүүхдүүд орчны сөрөг нөлөөнөөс бүрэн ангижрах юм. Ийм
ордонг хуучны баян язгууртны хураагдсан ордонд буюу сүмийн барилгад
байгуулж болно. Түүнийг санхүүжүүлэх нэг эх сурвалж нь татварын
оновчтой бодлого бөгөөд тэгсэн цагт “ядуусын хүүхдүүд баячуудын
хөрөнгөөр суралцах бололцоотой болох” ажээ. Үүнээс гадна тэнд суралцаж
буй хүүхдүүдийн үйлдвэрлэлийн дадлага орлогын нэмэлт эх сурвалж болж
болно. Ийм “үндэстний хүмүүжлийн ордон”-д хүүхдүүдийн бие бялдрын
хүмүүжилд онцгой анхаарах шаардлагатай. Мөн тариан талбайд
төлөвлөгөөтэйгээр биеийн хөдөлмөр эрхэлж, тусгайлан тохижуулсан
газруудад гар урлалд суралцана. Тэр ордонд үйлчлэгч гэж байхгүй бөгөөд
бүх зүйлийг хүүхдүүд өөрсдөө гүйцэтгэнэ. Ажил хийх нь хүүхдийн биеийг
чангаруулж, хамгийн гол нь хөдөлмөрт хандсан зөв хүмүүжил төлөвшүүлэх
юм.Мөн Лепелетье оюуны боловсролын өргөн хүрээтэй хөтөлбөрийг дэвшүүлжээ. Дээрх ордонуудад унших, бодох хичээл, геометрийн элементүүд, ёс зүй, нийгмийн байгуулал, чөлөөт ард түмнүүдийн түүх, францын хувьсгалын түүх, хөдөө аж ахуйн үндэс хичээл үзнэ. Үүний үр дүнд шинэ залуу үе, шинэ иргэн, хүчтэй, хөдөлмөрч, сахилга баттай, үнэнч шударга эх орончид төрөн гарна хэмээн Лепелетье үзсэн байна. Лепелетьегийн төсөл тухайн үедээ хувьсгалч, ардчилсан шинжтэй байсан боловч зарим талаараа бас утопи шинжийг агуулж байв. Түүний “үндэстний хүмүүжлийн ордонууд” богино хугацааны энхийн хувьсгалыг хийж, нийгмийн тэгш бус байдлын бузар булайг баячуудын хөрөнгийн хүчээр ядуусыг хүмүүжүүлсэнээр арилгаж чадна гэж үзсэн үзэл нь үнэндээ үл гүйцэлдэх шинжтэй байв. Гэсэн хэдий ч түүний төсөл ард түмний хүсэл сонирхолд нийцсэн боловсролын шинэчлэлд чухал хөшүүрэг болж чаджээ. Конвентэд түүний төсөл нилээд шүүмжлэлд өртсөн боловч хүүхдийг “үндэстний хүмүүжлийн ордонд” байлгах албагүй гэсэн тайлбартайгаар батлагдан хуульчлагджээ.
эх сурвалж http://orgiliin.blogspot.com/2013/05/blog-post_8.html
No comments:
Post a Comment