2011-07-05

Хаанаас ч хамаагүй олж ирсэн хайрын мөртүүд №01

Чи минь миний чимээгүй ирсэн хайр
Чимэг гоёлгүй даруухан ирсэн жаргал

Ганцхан удаа амьдардаг хорвоо дээр
Гарыг чинь атган суумаар байна
Гал халуун хүслээ чихэнд чинь шивнээд
Ганцаардлыг мартан амьдармаар байна

. . . . . . . . . . . . . . . . .

Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Хааяа санаад уйлах гэж
Чамдаа би зоргоороо дурлахсан
Чамайгаа би өөрийнхөөрөө хайрлахсан

. . . . . . . . . . . . . . . . .

  Чамд би дурлаж яагаад болохгүй гэж
Чамд би дурлалаа илчилж яагаад болохгүй гэж
Чи биш би чамайг яагаад эзэгнэж болохгүй гэж
Чамд би сэтгэлээ даатгаж яагаад болохгүй гэж
Би чинь “дурлах эрхтэй” хүн

. . . . . . . . . . . . . . . . .

Хайртай гэж түрүүлж хэлдэггүй бүсгүйн заяа
Хань чинь болъё гэж хэлж зүрхэлдэггүй тавилан
Хэзээ нэгэн цагт учирна гэж мөрөөдсөөр
Хүнийх болсон хойноо чимээгүйхэн уйлдаг бүсгүйн заяа

No comments:

Post a Comment