2011-07-31

Шатар - Ийм бодол төрлөө

Шатар хааяадаа гайгүй нүүгээд, хааяадаа бүүр таг болчих юм аа. 

Гэхдээ энэхүү спортоос би их зүйлийг мэдэж авах юм шиг санагддаг. Сайн тоглодоггүй ч гэсэн тоглолт болгоноос ямар нэгэн ухаарлыг олж авч, илүү их дурлан тэмүүлэх юм. 

Анхаарлаа төвлөрүүлнэ гэдэг бас маш том чадвар бололтой, харин өдий болтол эрээвэр хураавар, эргэж буцсан байдалтай байсаар л ... 
... Би их залхууч юм байна аа, бодох ч гүй шууд л нүүчихдэг, урхинд их амархан орно, үүнийг нүүвэл бод алдана шүү гэж бодож бодож байгаад л яг тэр газраа аваачаад тавьчихна. Хэтэрхий олон нүүдэл бодохоор өмнөхөө мартаад сүүлийнхээ хувилбараар нүүчих юм.

... Цаг ямагт өрсөлдөгч чинь боломжоо хүлээж, тэр боломжийг хэрэгжүүлэхийн тулд арга мэх хэрэглэж байдаг. Хожилд хүрэх сүүлчийн нүүдэл үргэлж л хаа нэг газар нуугдаж, бусад нь зүгээр л сатааруулж, нэг мэдэхэд та маданд орчихсон байх вий. 

Заримдаа би аягүй гоё хожих боломжтой болчихоод сүүлчийн нүүдлээ нүүх гэж их яардагсан, харин өрсөлдөгч маань үргэлж надаас түрүүлж харчихсан, арга заль хэрэглэсээр байгаад миний арга юу ч гүй сарничихдаг. 
... Энэ бүх тоглолтын турш өөртөө зүгээр л ажиглалт хийхэд би яг одоо хожих нь, илүү бодтой, хожих нь тодорхой л байна шдээ гэж бодож эхлэхдээ нүүдэл маань их сул болж, эсрэг талаа харахаа байчихдаг. Зүгээр л май үүнийг аваа гэж байгаа юм шиг л нэг мэдэхэд хоосон хоцорчихоод халаглах нь зөндөө. Ялалт ирж байгаа ч гэсэн яг тэр агшин ирэх үе хүртэл анхаарлаа, бодлоо төвлөрүүлсээр л байх хэрэгтэй. 

Магадгүй энэ нь амьдрал дээр ч гэсэн адилхан байдаг байх. Үйлдлээсээ илүүтэй сэтгэл хөдлөл түрүүлж явж болохгүй ээ, харин үр дүнгээ үзчихээд баярла. 

Би болчихсоон, чадсаан гээд бусдаас өөрийгөө дээгүүр тавих үед л тэр дээрээс унаж эхлэдэг.

No comments:

Post a Comment