Унтаж байх үед бидний бие бага хөдөлж, дуу чимээн бага гаргадаг ч тархи болон оюун санаанд энгийнээр тайлбарлахын аргагүй олон өөрчлөлт гардаг. Жишээ нь унтаж байх үед тархины зарим мэдрэлийн эсүүд сэргэг байх үеэс 5-10 дахин илүү ажилладаг. Ингээд та бүхэнд унтдаг байрлалаар хэрхэн өөрийг чинь сонжиж болохыг хэлж өгье.
Дугуйрч унтдаг
Амиа хичээсэн, атаархуу, өс санадаг гэсэн үгнүүд таныг тодорхойлж байна. Эргэн тойрны чинь хүмүүс таны хөл дээр гишгэхгүйн тулд анхааралтай байх хэрэгтэй, учир нь та амархан уурладаг нэгэн.
Хажуу тийш харан унтдаг
Энэ байрлал таныг өөртөө итгэлтэй нэгэн гэдгийг зааж байна. Та ямар л үүрэг авна, түүндээ амжилт гаргаж чаддаг. Баруун талруугаа хэвтэн, гараа унжуулан унтдаг хүмүүс эрх мэдэл, баялгийг эзэмших хувьтай гэж яригддаг.
Гар, хөлөө дэлгэж унтдаг
Эрх чөлөөнд дурлагч нэгэн! Энэ байрлал таныг хэн болохыг илэрхийлж байна. Ая тухтай байдалд дуртай, гоо үзэсгэлэнг шүтэгч, мөнгө үрэх хоббитой (азаар та энэ хэмжээгээр бас олж чаддаг). Таны өөр дутагдалтай талууд: сониуч, хов жив хөөцөлдөх дуртай.
Доошоогоо харж унтдаг
Хэрвээ та нүүрээ доошоо харуулж унтдаг бол явцуу бодолтойг чинь илэрхийлж байна. Та өөрийгөө өргөмжилдөг, үргэлж бусдыг өөрийнхөө хэрэгцээг дагаж байхыг хүчилдэг. Мөн эмх цэгцгүй, бодлогогүй нэгэн байх магадлалтай. Хажуу тал руугаа гараа дэрлэж унтдаг
Эвхэрч унтдаг хүмүүсийн яг эсрэг, та бол зөөлөн, эелдэг, үнэнч, хайр татмаар хүн. Төгс зүйл байдаггүй гэдэг. Өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлж, алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрч сур. Аз жаргал таны замд ирэх болно.
Хажуу талруугаа нэг өвдгөө өргөж унтдаг
Та уймраа, үргэлж гомдоллож гонгинож байдаг нэгэн байх талтай. Мэдрэлийн ядаргаа бол таны хоёр дахь нэр байх. Таны сэтгэл хөдлөл маш түргэн ба жижиг асуудлуудыг хэт дөвийлгөдөг. Амьдрал тийм ч хэцүү зүйл биш шүү дээ. Тайван байж сур.
Дээшээгээ харан хөлөө зөрүүлж унтдаг
Хөлөө зөрүүлж унтдаг хүмүүс үргэлж өөрийгөө гэдэг, өөрчлөлтийг хүлээн авахад бэрхшээлтэй тулгардаг хүмүүс юм. Ганцаараа байна гэдэг таны эрхэмлэдэг зүйл. Гэвч алдаагаа засах чадвар чинь таныг тэвчээртэй болоход тусладаг.
Атирч унтдаг
Та ганцаардал, сэтгэл зүйн дарамттай байдаг нь өнгөрсөн алдаа, ухралтыг хэт туйлшруулдагтай холбоотой. Та эргэлзэнгүй, шийдмэг бус бөгөөд хайр гэдэг зүйл амьдралд чинь дутагдаж байна yy гэсэн сэтгэгдэл бусдад төрүүлдэг.
No comments:
Post a Comment