2010-04-05

Гунигыг жаргалаар хөглөсөөн

Уйлах дургүй тэрслүү хором мөчүүд
Улиран өнгөрөх он жилүүдэд уясах нь юуных вэ?
Хатууд сөхөрч гуниагүй мөртлөө
Харин цаг хугацаанд зөөлрөх нь юуных вэ?

Заримдаг зүйлд ч сэтгэл минь хөдөлдөггүй байсаан
За яахав ингэж л байдгы, тоодоггүй байсаан
Гомдол дагахад баяртай гэж хэлж чаддаг мөртлөө
Ганцхан таныгаа дурсахаар нулимс минь урсаад байна аа

Зэмлээгүй ч үйлдлээрээ ухааруулдаг байсаан
Зэрэгцэж гүйн алхахад зөндөө ихийг өгсөөн
Зөв үнэнд өөрийгөө мартсан шиг
Зөвхөн таныхаа төлөө жаргалтай амьдарна аа

Дэргэд байхгүй ч сэтгэлд минь хамт байдаг болохоор
Дэндүү жаргалтай хүн шиг таниараа гоёхыг хүсдэг ээ.

Бүхэл ертөнц та минь гэвэл
Бүгдийг нь хайрламаар байна.

Хорвоод гунигийг жаргалаар хөглөж ирсэн шиг ээ
Хонгорхон үр нь таныхаа хүслээр жигүүрлэнэ ээ

No comments:

Post a Comment