2010-04-27

Дотоод эргэцүүлэхүй


Залуу цэцгийн мод худалдан авч цонхон дээрээ тавилаа. Жил хэр хугацааны дараа цэцэг дэлбээлэх юм гэж худалдагч хэлсэн ажээ. Өдөр болгон залуу цэцгийн мандлаа арчлан хайрладаг байлаа. Цэцэг ч баярлан бага багаар үндэснээсээ цухуйхад бэлдэн жаргалтайгаар өглөө болгон мишээсээр л хурдан дэлбээгээ нээхсэн гэж яарна, гэвч хүслээр болдоггүй хойно . . .
Нүд ирмэхийн зуур цэцэглэж хормын баясал авчирч хэнд ч дурсагдахгүй хамхуул адил замхрахыг хүсээгүй учир өөрийгөө дотроосоо бэлдэн илүү урт удаан амьдрахад яах ёстойг тунгаан бодсоор л, ургасаар л . . . Харин залуу хүлээхийг хүсээгүй мэт зурагт юм уу компьютороо ширтсээр л, хааяахан мишээдэг инээмсэглэлээ ч харамлах шиг . . . Дэлбээгээ нээхэд намайг илүү ихээр хайрлах болов уу гэсэндээ ихэд хичээв. Цэцэг дэлбээлэн ХӨӨХ ЭНЭ ЕРТӨНЦ ЯМАР САЙХАН ЮМ БЭ гэж дуу алдлаа. Өдрөөс өдөрт өнгөө нэмсээр л, жаргалтай байлаа. Гэвч нэгэн өдөр тэр түүнээс илүү тансаг цэцэгсийг авчран хажууд нь тавихдаа баяртай мишээж байхыг хараад цэцэг дэлбээгээ хумилаа.

Хүсэл бүхэн биелэх албагүй ч сайхныг олж харна гэдэг гайхамшигтай
Хүний сэтгэл бат бөх шигээ хэврэгхэн бас эмзэг
Хайрлах л гэж хүмүн заяаг олсон
Хувь заяандаа талархан мэдрэх сайхаан.

Амьдралын эргүүлэг хоёр талтай ч ялгаж чадваас хүсэлдээн хүрэхэд дөхөм мэт.

No comments:

Post a Comment