2010-04-18

Зүгээр л . . .


Аялгуу эгшиглэхэд бодол хөвөрсөөр л . . .
Аниргуйд хоромхон сэтгэл ууссаар л . . .
Яг л энэ үед өөрийгөө мэдрэхэд
Ямар сайхан тансаглал оршино вэ?

Хүсэл биелэхэд далавч хэрэгтэй бол
Хүмүн төрөлхтөний мөрөөдөл нь болохсон
Хөөрхөн хүүхдийн инээд үлгэрт байдаг бол
Хөгжилтэй түүхийн оргил нь байхсан

Бодол ундран урссаар л . . .
Бүдэгхэн цохилт цохилсоор л . . .

No comments:

Post a Comment