Надад тохирохгүй хэврэг төрх
Наалинхайтах нялуун зан
Хуурамчхан инээх хүйтэн авиа
Хөндий хоосон сэтгэл гүй бие
Харц өгүүлэхэд зугтах энэ ертөнц
Хааяа гуниг төрөх агшин
Нэгийг бодуулах нойрмог зүүд
Надад юу хэлэхийг хүссэн юм бол . . .
Заримдаа залуургүй эвлэрмээр ч юм шиг
Задгай инээд хүйт даахаас дагжих шиг
Завсар зайгаар сэтгэл эмзэглэх шиг
За яахав ээ энэ ертөнц юм чинь гэсэн ч
Зах хязгааргүй уудам талын дунд төөрчих юм шиг . . .
No comments:
Post a Comment