Гэрэл сүүдрийн ертөнц байдаггүй юм шиг ээ
Гэгээлэг зүйлээс хааяа уйдахаараа л бид
Ганц хоёр өнгө нэмж түүнийг бараантуулчихаад л
Гэмгүйхэн энэ ертөнцөд туниж суудаг юм шиг.
Тэр үүлний наана хар будаг түрхэж үзвэл яах бол гэхдээ
Бийрийн үзүүрийг хөнгөхөн биш хэнэггүйхэн хүргэхдээ
Бүүдийсэн саарал болон хувирахыг төсөөлөөгүй байжээ.
Эгэл ертөнц тэр чигээрээ өнгө гэрлийн зохицолтой байхад
Өөрсдөө бид дур мэдэн түүнийг өөрчлөхдөө л алддаг байх.
Энгийн зүйлд хааяа тансаглал атаархдаг шиг
Энэ ертөнцөд хар утаа ухаарал хайрлах гэж нүүгэлтдэг юм болов уу.
Энэ ертөнцөд хар утаа ухаарал хайрлах гэж нүүгэлтдэг юм болов уу. Тийм шүү
ReplyDelete