2010-10-31
2010-10-30
Омар ХАЙЯМ-ын 4 мөрт
Арга мэх, урхи занга, энэ ертөнцөд алхам тутам
Аяа би нэг ч өдөр өөрийн хүслээр амьдарсангүй
Надгүйгээр бурхан тэнгэр бүхнийг шийдсэн хэрнээ
Намайг тэгээд үймээн дэгдээгч гэхийг нь яана
Аяа би нэг ч өдөр өөрийн хүслээр амьдарсангүй
Надгүйгээр бурхан тэнгэр бүхнийг шийдсэн хэрнээ
Намайг тэгээд үймээн дэгдээгч гэхийг нь яана
2010-10-26
Санаанд орж ирсэн үгс ...
2010-10-25
1-р хэсэг 1. Бүх зүйлийн шалтгааныг өөрөөсөө эхлээд олцгооё
Бид цонхоор харж буй ертөнцөө төдийгүй ертөнцийг харж буй цонхоо харах хэрэгтэй, ертөнцийг яаж тусгах нь цонхноос, цонхыг шиллэсэн шилнээс шалтгаалдаг.
БҮХ ЗҮЙЛИЙН ШАЛТГААНЫГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭЭД ОЛОХЫГ ХИЧЭЭ, энэ нь дараагийн алхмыг илүү дөт болоход туслана.
БҮХ ЗҮЙЛИЙН ШАЛТГААНЫГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛЭЭД ОЛОХЫГ ХИЧЭЭ, энэ нь дараагийн алхмыг илүү дөт болоход туслана.
2010-10-24
Тэр гудамж, бүүр тэр гудамж
2010-10-22
Өндөр бүтээмжтэй хүн ДОЛООН ДАДАЛ
Энэхүү ном нь маш их таалагдаж, бусадтай хуваалцан хамтдаа уншихыг хүслээ. Бусадтай үнэн сэтгэлээсээ хандан ярилцах нь амьдралд урам зориг өгч, илүү их эрч хүчтэй болох шиг, тиймээс энэхүү номны хэсэг бүрийг өөрийн дуу хоолойгоор амилуулан та бүхэнтэй хамт сонсон, сэтгэгдлээ хуваалцахыг хүслээ.
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраан түгээхийн нэр гэж ойлгоном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн учир гэж бодном
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээн бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраан түгээхийн нэр гэж ойлгоном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн учир гэж бодном
2010-10-19
Нууц
Хүний амьдрал нууцаар дүүрэн байдаг. Амьдралд хэрхэн хандаж, ямар өнцгөөс харж байгаагаар бас ирээдүйгээ тодорхойлж түүнд хөтлөгдөн явдаг юм шиг. Дотоод ертөнцийн хэсгээсээ жааханг л гаргахад өөрийгөө хүртэл тодорхой хэмжээгээр олж, илүү их нээлттэй болж, илүү ихээр мэдэрдэг.
9 дэх сарнай
2010-10-16
Зүүд
ТЭР, ЭНЭ ХАТУУ ОМГОЛОН, СЭХҮҮН ЗАН СЭТГЭЛ ХӨДЛӨЛ ...
Өчигдөрхөн бадамлаж байсан гэрэл өнөөдөр ч гэрэлтсээр л байх болно, хааяа ч гэсэн гуниглаг лдээ, сэтгэл сэмэрдэг хойно санаа минь харин намайг орхихгүй ээ, сайхан бүхэн ирэхээсээ өмнө урьтаж сорьдог гэсэн. Уйлахгүйг хичээсэн ч урсаад байна энэ нулимс, уучлахгүй ээ яасан ч гэсэн уяраад байна, юунд ч юм бүү мэд, найдаад байна.
Амьдрал цэцэглэнэ ээ
Зүүдэн хорвоод чамтай л туулахсан
Зуун жил хамтдаа байхсан
Хаа хүрэхээ мэдэхгүй ч
Хамтдаа тэмүүлнэ ээ
Хайр хайраа хайсаар нэг нэгнээ олно оо
Чи минь минийх шүү үүрдийн хайр минь
Би чинь чинийх шүү, хайр минь итгээрэй
САЙХАН АЯЛГУУ, САЙХАН ҮГС
Зуун жил хамтдаа байхсан
Хаа хүрэхээ мэдэхгүй ч
Хамтдаа тэмүүлнэ ээ
Хайр хайраа хайсаар нэг нэгнээ олно оо
Чи минь минийх шүү үүрдийн хайр минь
Би чинь чинийх шүү, хайр минь итгээрэй
САЙХАН АЯЛГУУ, САЙХАН ҮГС
Миний амьдралын баримтлал №01
Хаана байна аа тэр сэтгэл ...
Яагаад ч юм сэтгэл минь нэг хоос оргиод байх чинь, ямар ч мэдрэмж алга, би бүүр хоосон болчихсон юм шиг. Өнөөдөр юу хийж байгаагаа ч мэдэх юм алга, өө энэ өнгөт хорвоо чинь дүүрэн хүнтэй байна шдээ, өөрийгөө би хаана гээчихсэн юм бол доо. Өчигдөрхөн, үгүй ээ уржигдархан юм байна, би энд байсан л юм даа. Хаана байна аа тэр сэтгэл ...
2010-10-14
Анхны цас оржээ
Цав цагаахан цасан ширхгүүд цан хүүрэг татуулан өвөл ирлээ Өнөөдрөөс танд уур амьсгалаа бэлэглэё, удахгүй тачигнана шүү гэх шиг уудам талыг цэмцийлгэн цавцайлгана. Энэ бүх цасан ширхэг шиг энэ хорвоо бүхлээрээ гэрэлтэй бол ямар сайхан бэ? яг л миний, бас таны хүүхэд насны мөрөөдөл шиг ... Өвлийн өвгөн ирээд л ууттай бэлэг өгдөг шиг, өнгөлөг мөнгөлөг ширхэгээрээ таныг ч гоёы, та ч түүнд дурлаач ... сайхан байгааз ...
2010-10-09
Намар юуг өгүүлнэ вэ?
2010-10-03
ТЭД ТҮРҮҮХЭН НИСЭЭД ЯВЧИХСААН
Subscribe to:
Posts (Atom)