2010-10-16

Зүүд

Урьд шөнө би нэгэн зүүд зүүдлэлээ. Дурлалтай хөзөр тоглон тохиролцлоо.



Дурлал чи надад гомдохгүй шүү, харин би миний хүссэн зүйлийг өгнө шүү, тэр гэхдээ тийм байж болохгүй гэж санууллаа.
Бид тохиролцон эхний модоо тавилаа. Тоглоом ч нилээн ширүүхэн нэг дурлалын талд, гэнэт миний талд гээд л шийдвэр үнэхээр хэний тал байх нь мэдэгдэхгүй байлаа. Дурлал нэг уулга алдаж, би ч бас уулга алдаж, нэг баярлан хөөрч онгирч цаг хугацаа явсаар л ... Сүүлчийн мод тавих болоход дурлал харцаан нуун чи надад ямар болзол тавилаа хэмээн маш намуухан асуулаа. Өө чи ийм зүйлийг мартаад байхдаа яадгын бэ? хэмээн санууллаа. Гэнэт дурлал хөзрөө хаян гараад гүйчихлээ. Хүүе ээ энэ чинь юу болох нь вэ, яасан бэ? ... Тэр эргэж харсангүй.

No comments:

Post a Comment