2010-10-31
Омар ХАЙЯМ
Уншаад төрсөн сэтгэгдлээ дөрвөн мөртөд хөрвүүлэх гэж оролдлоо.
Ертөнцийн бүх зүйл амьд гэвэл
Ерөөсөө бид чинь нэг л хором юм байна шүү дээ
Амжиж хүслээ л биелүүл
Аяга дарсыг ч хундагал
Дарсгүй мөч хуурмгаар дүүрэн
Дандаа сэтгэл бухимдаж, тавгүйтэнэ
Онгод хайрлаж, орчлонгоос холдуулдаг
Охь дарс чамайг санаж байна
Хэдхэн л хором сатааруулах байсан юм бол
Хүн хэмээн биднийг юунд илгээсэн юм бэ?
Аягаа ч дүүрэн хөнтөрч амжаагүй байтал
Аль вэ? Хурдал буцах боллоо гэх юм.
Сарнайн дэлбээнд алтан гургалдай донгодож
Сайхан дарсанд хөлчүүрхэн цэнгэж
Сая сая жилийн өмнөх түүх
Санд мэнд хуудсаа эргэтэл жаргахсан.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment