2010-10-03

ТЭД ТҮРҮҮХЭН НИСЭЭД ЯВЧИХСААН

Өглөө гол дээр ирэхэд өвөө ТЭД ТҮРҮҮХЭН НИСЭЭД ЯВЧИХСААН гэлээ. Тэгээд ийм мөрт орж ирлээ.


Өглөөхөн ирээд нисдэг галуу шиг
Өдөр болгон минь надаас нэг нэгээр холдон оддог
Өө тийм ээ тэд удахгүй буцна гэсэн
Өөрөө би ч гэсэн нэг л өдөр бас буцах байхдаа ...



хааяа яагаад ч юм гунигламаар санагддагы, гунигаас илүү их зүйл урган гардаг юм болов уу? Шүлгэнд их дуртай ч харин тэд ихэвчлэн харуусалтай хайрын тухай байдаг. Магадгүй тийм зүйлийг илүү ихээр анзааран уншиж, мэдэрдэг болохоор үгсийн сан, оюун ухаан минь түүгээр илрэн гардаг юм болов уу? Та юу хүснэ түүнийгээ л авдаг гэсэн үгийг сонсоод би сайхан хайрын тухай шүлэг сонирхож байхаар шийдсэн.

Тийм ээ бодол минь яг л жигүүрээ дэлгэн нисэх шувуу шиг мөртлөө үйлдэл минь эрт орой хаврын бороо, намрын навч шиг гунигтай хийсэн одох юм.

Нар харахдаа аальгүйтээд байх шиг
Навчис хийсэн хажуугаар минь өнгөрдөг байсаан
Намайг хараач гэх шиг тэр хийсч биш найгах юм.
Намар ийм сайхан байдаг бил үү

No comments:

Post a Comment