2010-10-09

Намар юуг өгүүлнэ вэ?



Өдөр унаанд суун түгжрэхэд цонхны цаана харагдах моддыг ажиглан суулаа. Өнгө бүрээр алаглан шаргалтах намрын навчис нэгийг бодогдуулах мэт, хөнгөхөн гунигийг ч илэрхийлэх шиг ... цаанаа л нэг утга агуулгатай мэт.
Намар үнэхээр гайхалтай ч надад цаг хугацаа бий, надад хүсэл тэмүүлэл ч бий гэх шиг наадан тоглох навчис хаа нэгтэй унах юм. Моддыг чимэн тэд жаргалтай байсан шигээ мөдхөн одно оо, гэхдээ зүгээр ч биш зүрх сэтгэлд чинь үлдэж, дараа жил хурдан болоосой, дахиж энэ мөчийг харахсан, магадгүй тэр үед би чамд атаархаж биш, чамаар наадна аа гэх хүслийг төрүүлэх мэт. Солонгорон харагдах тэр л намуухан, зөөлөн, дулаахан, тансаглал бүрт нь зөндөө зүйл нуугдсан ч юм шиг ... зүгээр л би зөнгөөрөө мэдэрчих үү?

Унаа маань хөдлөн цааш явлаа, урд минь ганхаж гунхсан бараантан харагдах моддын навчис, улаан шаргал навчисаар гоёсон модод харагдана. Хүсэл шигээ би нэг л өдөр явна аа, хөнгөхөн гунигласан ч ганхаж биш харин ч хийсч хөөрч хэзээ ч газар буухгүй мэт үзэсгэлэн гоогоо гээхгүй ээ гэх хэсэг навчис ... хэдэн найган унаж чадахгүй мөчирт ганхах сааралхан навчис хэзээ ч юм нэг л өдөр ингэх юмсаан ...


Навчис бүгд л адилхан хэлбэртэй мөртлөө давтагдашгүй нэгэн өнгө төрхийг илэрхийлэх шиг ... намайг адилхан гэж болно оо намрын өнгө маань ч бас адилхан байна гэж үү ... өгүүлэмж минь хүртэл ижилхэн гэж үү ... өөртөө минь чи адилхан бодолтой гэж үү ...

Бороон дусалд өнгөө бүүр ч нэмэх шиг болно оо би чамд ч бас өнгө нэмье гэх ... Тийм ээ энэ бүгдийг өгүүлсээр л ...

No comments:

Post a Comment