Дональд Ж.Трампийн "Амжилтанд хүрэх 101 алхам" номыг найз маань уншаарай гэж аль дээр өгсөн юм. Би саяхны амралтын өдөр гэрээ цэвэрлэж байхдаа олоод, зүгээр ч ном өгөөгүй байж л таараа гэж бодон уншихаар боллоо. Нэрээ л уншихад сонирхолтой энэ номыг би өөрийн санаанд хоногшуулах үүднээс дахин уншлаа. Гэхдээ ганцаараа биш ээ, хүмүүстэй хамт уншия л даа.
Өдөр болгон нэг хэсгээс нь оруулна. Би бас тэр хэсгээ уншиж ойлгосон сэтгэгдлээсээ хуваалцана аа. За эхлэх үү дээ.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
ДУРГҮЙ АЖЛАА ХИЙЖ, АМЬДРАЛАА БҮҮ ҮР
Илүү ихийг бүтээхэд сэтгэлийн хүсэл танд туслана.
Үл хөдлөх хөрөнгө болон бизнесийн хэлцэл хийх, том төслүүд боловсруулах, "The Apprentice" телевизийн цуврал хөтөлбөрөө хөтлөхдөө би тун дуртай. Хэн ч ийм ажилд дургүй байх билээ. Миний хийж буй ажил намайг ОЛОН СОНИРХОЛТОЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ХҮМҮҮСТЭЙ УЧРУУЛДАГ.