2012-02-13

Үргэлжлэл - БИ ГОЛЬФ ТОГЛОХ ДУРТАЙ

Сэтгэлийн хүсэл тэмүүлэл нь бизнест олон боломжийг авчирдаг. 
Би гольф тоглох дуртай. 
Тиймдээ ч би Трамп гольфийг нээж, дэлхийд зэрэглэлтэй гольфийн газруудыг ажиллуулж байна. Гольф, бизнес хоёрт ижил төстэй тал байдаг нь хоёулаа оюуны тоглоом юм. Хүссэн, хүсээгүй эдгээр хоёр зүйлд татагддаг шүү дээ. Бизнесийн хамтрагчтайгаа гольф тоглох нь хүн бүрийг хөгжилтэй, чөлөөтэй байх уур амьсгалыг бий болгодог. Ингэж л тэд салхинд гарч, гольф тоглож байгалийн сайхныг мэдэрдэг. Тиймээс ч маш олон бизнес хэлцлүүд гольф тоглох үеэр өрнөдөг. 
Трамп гольфийнхоо ачаар гольф, бизнес хоёрыг холбох ашигтай аргыг би олж мэдсэн юм. Бид Нью-Йоркийн Вестчестер, Нью Жерсигийн Вэдминстр, Калифорнийн Лос Анжелос, Флоридагийн Пальм Бийч, Гренадын Канион арлууд зэрэг газруудад гольфийн тусгай клубуудыг ажиллуулдаг. Миний хувьд гольф тоглож, найз нөхөд, ажлын түншүүдээ хүлээж авахад эдгээр газрууд маань маш тохиромжтой байдаг. Түүнчлэн миний гольфийн газруудын бизнес үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаа.   

ТРАМП - Амьдралдаа үүнийг мөрдлөг болго
Яг одооноос эхлээд бодож буй зүйлдээ өөрийгөө төвлөрүүл. Та бодож буй зүйлээсээ баяр баясгаланг мэдэрч байгаа бол та амжилтанд хүрэх зөв голдиролдоо явж байна гэсэн үг. 
- Чөлөөт цагаараа юу хийдэг талаараа бод. Юу таныг байнга суралцах хүслийг өдөөж, үргэлжид сонирхлыг чинь төрүүлдэг вэ? Таны сэтгэл  санаа хөөрлийн байдалд байх үед та юу мөрөөдөж, юу боддог вэ? Өөрөөсөө дараах асуултуудыг асуугаарай.
- Та юу хийх дуртай вэ?
- Таныг юу илүү их баярлуулдаг вэ?
- Та юунд их цаг зарцуулдаг вэ?
- Таныг юу аз жаргалтай болгодог вэ?
- Бусдын санал болгосон, танд тохирно гэж ятгасан мэргэжлийг сохроор бүү сонго. Танд дуртай ажлаа хийж, хөдөлмөрөө үнэлүүлэх нь үнэ цэнэтэй байх бөгөөд хэрэв та миний адил бизнес эрхлэгч бол цаашдаа их орлого олж болох юм.

- Таны сонирхол орлогын эх үүсвэр болж чадах эсэхийг хар. ТАНЫ СОНИРХДОГ САЛБАРТ МӨНГӨ ОЛЖ БУЙ БУСАД ХҮМҮҮСТЭЙ ЯРИЛЦ. Тэдний хийж буй бүхнийг та хийж чадах уу? тэдний хийж байгаа бүхний талаар мэдлэг авах сургалтанд та хамрагдах уу?
- Зөвхөн мөнгөний төлөө эсвэл бусдад таалагдахын тулд, ялангуяа дургүй ажлаа хэзээ ч бүү эхэл. Ингэж олсон мөнгө сэтгэлийн хүсэл тэмүүллийн орон зайг эрт, орой ч нөхөн төлж чадахгүй. 


АНХААР
СЭТГЭЛИЙН ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ ТАНД БАС ХОР ХҮРГЭЖ БОЛНО.

Сэтгэлийн хүсэл тэмүүлэл "Хоёр үзүүртэй сэлэм лугаа адил" энэ бол агуу өдөөгч хэдий ч бусдын олж хардаг алдааг танаас халхалж, таныг харалган болгодог. Таны сэтгэлийн хүсэл тэмүүлэл сөрөг байдлаар бус эерэг байдлаар илүүтэй илэрдэг. Гэхдээ та үүнийг удирдан залах аваас зөв буруугийн хоорондын ялгааг олж харна. Үүнийг би том хөрөнгө бүхий хяналттай сэтгэл хөдлөл гэж нэрлэдэг.

Миний сэтгэл хөдлөл заримдаа намайг санхүүгийн хүндрэлд оруулах нь бий. Бизнес хэлэлцээрийн үед таны сэтгэл хөдөлбөл зах зээл унаж байгааг мэдсээр байж үүнд оролцох, их сэтгэл хөөрлийн байдлаар ханддаг.  Заримдаа энэ нь маш их хор хөнөөлийг авчирдаг.

Та үнэхээр хүсч, тэмүүлээд буй зүйлээ хийхийн өмөн таны төлөө санаа тавьдаг хүмүүсээс бодитой зөвлөгөө ав. Сонсохыг хүсэхгүй байсан ч тэдний зөвлөгөөг анхааралтай сонс. Харин эцсийн шийдлийг та гарга.

No comments:

Post a Comment