Дональд Ж.Трампийн "Амжилтанд хүрэх 101 алхам" номыг найз маань уншаарай гэж аль дээр өгсөн юм. Би саяхны амралтын өдөр гэрээ цэвэрлэж байхдаа олоод, зүгээр ч ном өгөөгүй байж л таараа гэж бодон уншихаар боллоо. Нэрээ л уншихад сонирхолтой энэ номыг би өөрийн санаанд хоногшуулах үүднээс дахин уншлаа. Гэхдээ ганцаараа биш ээ, хүмүүстэй хамт уншия л даа.
Өдөр болгон нэг хэсгээс нь оруулна. Би бас тэр хэсгээ уншиж ойлгосон сэтгэгдлээсээ хуваалцана аа. За эхлэх үү дээ.
НЭГДҮГЭЭР ХЭСЭГ
ДУРГҮЙ АЖЛАА ХИЙЖ, АМЬДРАЛАА БҮҮ ҮР
Илүү ихийг бүтээхэд сэтгэлийн хүсэл танд туслана.
Үл хөдлөх хөрөнгө болон бизнесийн хэлцэл хийх, том төслүүд боловсруулах, "The Apprentice" телевизийн цуврал хөтөлбөрөө хөтлөхдөө би тун дуртай. Хэн ч ийм ажилд дургүй байх билээ. Миний хийж буй ажил намайг ОЛОН СОНИРХОЛТОЙ, ХАРИУЦЛАГАТАЙ ХҮМҮҮСТЭЙ УЧРУУЛДАГ.
Хийж байгаа зүйлдээ дуртай болохоор миний бие өмнөх ажлаа дуртайяа, маш сайн хийдэг. Би хийж байгаа зүйлээ урам зоригтой, сэтгэлээсээ хийдэг болохоор энэ нь надад ерөөсөө ажил мэт санагддаггүй юм. Миний сэтгэлийн их тэмүүлэл эргэн тойронд минь байгаа бүх хүмүүст нөлөөлж, тэднийг маш их өдөөж өгдөг.

"Коллежийн оюутнуудад чиглэсэн хүч" хэмээх номыг Лес Хевит, Андрею Хевит нартай хамтран зохиосон Лук Де Абади хэлэхдээ:
Бодит амьдрал, хүүхэд ахуй цаг хоёрын хооронд дараах хоёр зүйлийн нэг нь байнга тохиолддог. Энэ бол та аав ээж, аль эсвэл хөрш өөр бусад хэн нэгний мөрөөдлийг дагаж эхлэх эсвэл тодорхой албан тушаалтан шиг хөрөнгө мөнгөтэй, албан тушаалтай болох гэж оролддог даган дуурайх гбайдал юм. Ийм бодолтой хүмүүс өөрийнхөө сэтгэлийн хүсэл тэмүүллээ гээж, эцэстээ ажилдаа дургүй хүмүүсийн эгнээнд элсэн ордог.
Цаашид амжилтанд хүрэхийн тулд та сэтгэлийн их хүсэл, тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Үүнийг би өөрийн дадал, туршлагаасаа олж харсан юм.
Та хүсэл тэмүүлэлгүй бол таны хийж буй бүхэн бүрмөсөн талаар өнгөрөх эсвэл жирийн л хэв маягт баригдсан байдалтай байх болно. Таны хувьд амьдралаас хүсч байгаа зүйл чинь ердөө л энэ гэж үү. Харин өөрийнхөө хийж байгаа зүйлдээ цаг заваа дайчлан, өөрийгөө бүрэн дүүрэн зориулах тийм их хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй.
СЭТГЭЛИЙН ХҮСЭЛ УРАМ ЗОРИГ ӨГДӨГ
Сэтгэлийн хүсэл хүний гол өдөөгч юм. Сэтгэлийн хүсэл тэмүүлэлтэй хүмүүс хэзээ ч аливаа зүйлийг хийлгүйгээр орхидоггүй. Харин ч тэд айдсаа үлдэн хөөдөг.
Хийж буй зүйлдээ дуртай болохоор л тэд зогсолтгүй урагш давшиж байдаг. Бусдыг зогсоон саатуулагч бэрхшээлүүдийг даван туулж, гайхалтай шинэлэг арга замыг бий болгодог. Сэтгэлийн хүсэл тэмүүлэл нь тэднийг үгээр илэрхийлэхэд ч багадах номхотгошгүй мэт мэдрэмж, цуцашгүй их эрч хүчтэй болгодог билээ.

Маш гайхалтай санаа бодолтой хирнээ аливаад сулбагар унжгар ханддаг байдлаасаа болоод санаагаа хэрэгжүүлдэггүй хүмүүсийг би мэднэ. Тэд гаргасан санаандаа өөрсдөө л сэтгэл амирлангуй байж, нэгэнт санаа гаргасан нь л хангалттай гэж үздэг. Үнэндээ энэ бол хангалттай биш ээ. Харин ТА САНААГАА ҮЙЛ ХЭРЭГ БОЛГОХ ЁСТОЙ. Урам зориг, өдөөгч байхгүй л бол таны нөгөө сайхан санаа зөвхөн тантай л хамт үлдэж, талаар өнгөрнө. Сэтгэлийн хүсэл тэмүүлэл дутагдснаас амжилтанд хүрэх эс хүрэхийн хооронд байнгын зөрчилдөөнийг үүсгэж байдаг билээ.
No comments:
Post a Comment