2012-02-17

Найзууд аа санана


Нар сартай ханьсаж нандин дурсамж сэргэнэ
Намрын салхи үлээж найзуудаа санана
Эргэх орчлонгийн хуудсанд өнгө нэмсэн андууд


Эгшиг дуутай мөчүүд биднийг хөглөнө
Ургах нарны өнгөтэй дурлал хайрын илчтэй 

 Үерхэж дассан андууд дуулах хүсэл нэгтэй

Дт: Дуутай өдрүүд минь санаанд минь илхэн
Хувь заяагаа холбосон найзуудаа санана
Хэзээ ч мартамгүй өдрүүд минь бидний зүрхэнд


Цас бороо ээлжлэн цаг хугацаа эргэнэ
Хайр дурлалд яарна, халуун зүрх догдолно
Дууны жигүүр дэвээд дуундаа уярна аа
Дурсамж дүүрэн өдрүүд сэтгэлд минь тодхон
Дассан сэтгэлийн үгээ чамдаа би хэлнэ ээ
Мартахын аргагүй мөчүүд дуунд минь мөнхөрнө өө


Дт: Дуутай өдрүүд минь санаанд минь илхэн
Хувь заяагаа холбосон найзуудаа санана
Хэзээ ч мартамгүй өдрүүд минь бидний зүрхэнд


Учралд сэмхэн яарна, хайрын захиа хийсгэнэ
Уярч дасаж догдлон хайраа илчилнэ ээ
Хэзээд мөнхрөх дурсамж сэтгэлд тодорно оо
Хэнд ч хэлээгүй үгээ түүндээ илгээе
Залуу насны илчээр гал шиг асч явъя аа
Сайхан сэтгэлийн хүчээр дүүлэн ниснэ ээ


Дт: Дуутай өдрүүд минь санаанд минь илхэн
Хувь заяагаа холбосон найзуудаа санана
Хэзээ ч мартамгүй өдрүүд минь бидний зүрхэнд

No comments:

Post a Comment