2011-10-23

Стийв Жобс -

Би 17 настай байхдаа “Хэрэв чи өдөр бүрийг хамгийн сүүлийн өдөр мэт өнгөрүүлвэл, нэг л мэдэхэд зөв цэгтээ очсон байх болно” гэх маягийн ишлэл уншиж байсан юм. Энэ үг надад их сэтгэгдэл төрүүлж байсан.

Тэрнээс хойш би сүүлийн 33 жилийн турш өглөө бүр толинд харахдаа өөрөөсөө “Өнөөдөр хэрэв миний амьдралын сүүлийн өдөр байсан бол, би яг одоо гэрээсээ гараад хийх гэж байгаа зүйлээ хийхийг хүсэх байсан уу?” гэж асууж байна. Тэгээд хэд хоног дараалж “Үгүй” гэсэн хариулттай тулгарвал, ямар нэг юмыг өөрчлөх хэрэгтэй байгааг мэддэг болсон юм.

Том шийдвэрүүдийг зоригтой гаргахад надад тус болж байсан хамгийн том бодол бол удахгүй үхнэ гэдгээ мэдэх явдал. Учир нь ихэнх юм, өнгөн талын эрх мэдэл, нэр хүнд, бардам зан, уналтаас эсвэл ичгэвэртэй байдалд орохоос айх айдас мэтийн зүйлс үхэлтэй нүүр тулмагц бүгд өчүүхэн төдий болж, зөвхөн хамгийн чухал бүхэн л тодорч үлддэг юм. Үхнэ гэдгээ мэдэх бол ямар нэг юм алдах вий гэсэн болгоомжлолоос оюун санаагаа чөлөөлөх шилдэг арга. 

Жилийн өмнө намайг хорт хавдартай гэж оношилсон. Өглөөний 7:30 минутанд эход ороход, нойр булчирхайн дээр минь тодоос тод хавдар үзэгдлээ. Би нойр булчирхай гэж юу байдгийг ч мэддэггүй байсан юм. Эмч нар үүнийг бараг л эмчлэгддэггүй хорт хавдруудын нэг учраас намайг 3-6 сарын настай үлдсэн гэж ойлгоорой гэсэн. Их эмч маань намайг хариад, гэрийхнийхээ сэтгэл санааг үхэлд бэлдэхийг зөвлөсөн юм. Энэ бол хүүхдүүддээ дараагийн 10 жилийн турш хэлэх байсан бүх захиасаа хэдхэн сарын дотор амжиж хэл гэсэн үг. 

Энэ онош бүхэл өдөржин толгойноос минь гараагүй. Тэр орой нь би биопсийн шинжилгээ хийлгэлээ. Хоолой руу минь дуран хийж, ходоодоор дамжуулан дотор эрхтнүүдэд минь оруулаад, эмч нар нойр булчирхайнд минь зүү хийж, хавдараас хэдэн эс авсан. Би нөхцөл байдалтайгаа бараг л эвлэрчихсэн сууж байтал, эмнэлэг дээр хамт байсан эхнэр минь надад сайхан мэдээ дуулгалаа. Эмч нар микроскопоор эсийн шинжилгээ хийж дуусаад л уйлж гарсан гэнэ. Учир нь миний хавдар мэс заслаар авахуулж, эмчлэгдэж болдог нойр булчирхайн маш ховор хавдруудын нэг болж тааржээ. Тэгээд л би мэс засалд ороод одоо зүгээр болчихсон.

Хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд хүрэх гэж мөрөөддөг хүмүүс хүртэл тэнд очихын тулд үхэхийг хүсдэггүй. Гэсэн ч үхэл бол бид бүгдийн заавал очих цэг юм. Хэн ч түүнээс зайлж чадахгүй.

Одоо та нар шинэ хүмүүс байгаа ч, хэдэн жилийн дараа хуучин болж бусадтай адил арчигдана. Чиний энд байх цаг чинь хязгаартай болохоор өөр хүний амьдралаар амьдрахаа боль. Бусдын бодлын үр дүнгээр өөрийгөө “хүлж” өдөр хоногийг дэмий бүү үр. Хүмүүсийн үзэл бодлын “чимээ шуугиан”-д живж, дотор хүнийхээ хоолойг сонсохгүй өнгөрөөж болохгүй. Хамгийн чухал нь өөрийнхөө зүрх сэтгэл, зөн совинг дагах зоригтой бай. Тэд л чиний жинхэнэ хүслийг яв цав мэдэж байдаг юм. Үүнээс бусад нь хоёрт тавигдана.

Намайг залуу байхад “Дэлхийн каталог” нэртэй гайхалтай цуврал гардаг байлаа. Миний үеийнхний библи л гэсэн үг. Үүнийг Стюарт Брэнд нэртэй нэг залуу эндээс холгүй Менлогийн цэцэрлэгт бичиж байсан гэсэн. 1960-аад онд нэг ч хувийн компьютер байгаагүй тул “Дэлхийн каталог”-ийг бичгийн машин, поларойд камер, хайчаар хийсэн байв. Google-ийн хуучин хувилбар гэмээр, олон шинэ санаа, мэдээллээс бүрдсэн цуврал байлаа.

Стюарт болон түүний багийнхан үүнийг хэдэн дугаар гаргаж байгаад, нэг курс болмогц сүүлийн хэвлэлтээ гаргасан юм. 1970-аад оны дунд үе. Тэгэхэд би та нар шиг залуухан байсан. “Дэлхийн каталог”-ийн арын нүүрэн дээр өглөөний нар туссан хөдөөний шаргал замын зураг, түүний дор “Өлсгөлөн, бас гэнэхэн хэвээрээ үлд” гэсэн үг байлаа. Энэ бол тэдний уншигчиддаа “баяртай” гэж хэлсэн мессеж байсан юм. Өлсгөлөн, бас гэнэхэн хэвээрээ үлд. Би үүнийг л өөртөө дахин дахин хүсч ирсэн. Харин одоо, төгсөөд бүхнийг шннээр эхлэх гэж байгаа та нарт “Өлсгөлөн, бас гэнэхэн хэвээрээ үлд”-эхийг хүсч байна.

2011-10-07

Эхийн хэвлийд байгаа хүүхэд юу мэдэрдэг вэ?

Хэвлий дэх хүүхдийг эхогоор харахад эрхий хуруугаа хөхөж байгаа, эсвэл нүдээ том болгон харж байгаа дүрсийг харна. 
Тэрээр ээж болон аавынхаа дуу хоолойг сонсож амар амгалан өсөн, энэ жижигхэн газраас гарч дэлхий ертөнцтэй танилцахаа тэсэн ядан хүлээнэ. Таны хүүхэд 4 сартайгаасаа хөдөлж эхлэх бөгөөд хэдхэн сарын дараа,  зөвхөн хөдлөх биш, эргэн тойрноо идэвхтэй мэдрэх бөгөөд сонсдог байна.

Хэрхэн хүндрэлгүй төрөх вэ?

Үхэх төрөх хоёр адилхан  гэж монголчууд ярьдаг. Эх хүүхэд хоёр хоёулаа эрүүл энх эсэн мэнд амаржихад сахилга батыг сахиж, аливаа хор нөлөөтэй зуршилаас татгалзах хэрэгтэй. Хүндрэлгүй төрөхийн тулд та 9-10 сартай үедээ дараах зүйлсээс татгалзах нь чухал. Үүнд:  
1. Унтаж хэвтэх байрлалаа зөв сонгох.
Жирэмсэн үед хэрхэн унтаж байгаа байрлал нь төрөх явцад нөлөөлдөг байна. Зүүн тал руугаа харж унтдаг эмэгтэйчүүд дээшээ болон баруун тал руугаа харж унтдаг эмэгтэйчүүдээс илүү төрөхийн хүндрэлд өртөх магадлалтай байдаг. Учир нь зүүн талаараа унтах нь цусны урсгал саатаж урагт шууд муугаар нөлөөлж,  саванд даралт учруулдаг байна.

Төрөхийн үе шат

Анх удаа төрөхөд дунджаар 16 цаг хэрэгтэй. Дараагийн хүүхдээ төрүүлэх нь арай хурдан байдаг.
 


















Төрөх нь эмэгтэй хүний амьдралдаа хийдэг хамгийн хүнд ажлын нэг. Төрөлт нь гурван үе шатаар явагддаг:

Сарны чулуу

Зуны шөнө зуслангийн айлууд тийм ч эрт унтахгүй. Шөнийн нэг хоёр цаг хүртэл хаалга үүд нь онгорхой шуугилдцгаадаг байлаа.
Харин хүүхдүүд нь хэсэг бүлгээрээ цугларцгааж голдуу л “болсон явдал” хэмээх хэн чухам хэзээ зохиосон нь тодорхойгүй аймшигт түүхийг бие биендээ сонирхуулан ярьж, зарим нь яриандаа бүрэн автаад энд тэнд юм хөдлөх шиг боллоо зэргээр айж эвгүйцэцгээдэг ч шөнө болгон л цугларцгааж элдвийн түүх ярьдаг байв. Манай зуслангийн даргын хүү Шараа бид хоёр ихэвчлэн тэр ярианы гол дүрд тоглоно. Ихэнх “болсон явдал”-ыг урьд өмнө сонссон яриан дээрээ тулгуурлан нэмж хачирлан зохиодог байлаа. Шараагийн жинхэнэ нэр Бат-эрдэнэ боловч энэ нэрээр нь дууддаг хүн лав манай зуслангийн хэдэн айл дотор байгаагүй юм даг.

Канад улс

АЛБАН ЁСНЫ НЭР: Канад улс
НИЙСЛЭЛ: Оттава
НУТАГ ДЭВСГЭР: 9.970.610 кв.км.
ХҮН AM: 33.968.200 (2010), хүн амын жилийн өсөлт
1.4%(1990-1998). Дунж наслалт-эрэгтэй76, эмэгтэй 83. 15 хүртэлх насныхны эзлэх хэмжээ 19.8%.
ХЭЛ: англи, франц
БИЧИГ ҮСЭГТЭН: 97%
ШҮТЛЭГ: католик 45% протестант 20%, шүтлэггүй 7,4%, үнэн алдартан, иуда, лал, индуис, сикхичүүд
УГСААТНЫ БҮРЭЛДЭХҮҮН: (гарлаар) англи 40%, франц 27% бусад европчууд (герман, итали, украин. голланд) 20% индей, эскимос 1.5% болон бусад (ихэвчлэн азичууд) 11.5%

Хойд Америк

Америк тив нь 2 эх газраас бүтдэг. Хойд тив нь халуун болон хүйтэн 2 туйлыг дамнан бөмөрцөгийн хойд хагаст оршино.
Нийт газар нутгийн хэмжээ 20,36 сая кв.км (арлуудыг оруулаад 24,2 сая кв.км). өмнө талаараа өмнөд Америк тивтэй Дарьений хүзүүвч буюу Панамын сувгаар зааглагдана. Баруун талаараа Берингийн тэнгисийн хамт Номхон далай, Аляск болон Калифорнийн булангаар, Зүүн талаараа Лабодор, Карибын тэнгистэй Атлантын далай Гэгээн Лавент, Мексикийн хойгоор, Бофорт, Баффин, Гренланд ба Гудзоны булангаар Хойд мөсөн далайтай хөвөө нийлнэ.
Америк тив нь 2 эх газраас бүтдэг. Хойд тив нь халуун болон хүйтэн 2 туйлыг дамнан бөмөрцөгийн хойд хагаст оршино.
Нийт газар нутгийн хэмжээ 20,36 сая кв.км (арлуудыг оруулаад 24,2 сая кв.км). өмнө талаараа өмнөд Америк тивтэй Дарьений хүзүүвч буюу Панамын сувгаар зааглагдана. Баруун талаараа Берингийн тэнгисийн хамт Номхон далай, Аляск болон Калифорнийн булангаар, Зүүн талаараа Лабодор, Карибын тэнгистэй Атлантын далай Гэгээн Лавент, Мексикийн хойгоор, Бофорт, Баффин, Гренланд ба Гудзоны булангаар Хойд мөсөн далайтай хөвөө нийлнэ. Эрэг нь нэлээд хэрчигдсэн байдаг. Энэ тивд хамаарагдах томоохон арлууд нь Гренланд, Алеут, Александрын бүлэг арал юм. Хойд Америк нь 50-аас илүү үндэсний паркуудтай. Энэ тивд ойролцоогоор 529 сая хүн амьдарч байна. Уугуул оршин суугчид болох индиан, алеут, эксимочууд нь монголжуу төрхийн бүлэгт хамаарагдана. Хүн амын дийлэнх нь Европоос гаралтай цагаач нар байдаг. Мөн Африкийн боолчуудын үр удам нэлээд холилдсон байдаг. Хүн амын нягтшилтай хэсэг нь Карибын булангийн сав дагуу, Номхон далайн эрэг хөвөө, Их нуурын район болно.

Байгалын тогтоц
Эх газрын баруун Номхон далайн хөвөө дагуу 7000 км үргэлжилдэг Кордильерийн уулын сүлжээ, зүүн талдаа өргөн тал, дунд хэмжээний өндөртэй уулстай. Зүүн Хойд хэсэгт Лаврентийн өргөгдсөн хэсэг, Их тал хэмээх нам дор газар болон төвийн тэгш тал оршино. Харин Канад буюу төвдөө тэгшхэн, эрэг хөвөөгөөрөө Канадын Арктикийн бүлэг аралтай юм. Хойд хэсэг нь мөнх цэвдэгтэй, өмнөд хэсэг нь голын сүлжээ бүхий Миссисипийн нам дор газраар тодорхойлогдоно. Зүүн өмнөд хэсгийн Аппалачийн уул өндөр бус нэлээд эвдэрсэн байдалтай юм. АНУ-ын Аляск дахь 6,194 км өндөртэй Мкинлэй /Дэнали/ хэмээх оргил тивийн хамгийн өндөр цэг болно.
Амьтан, ургамал
Ой  нутаг дэвсгэрийн 1/3-ийг  эзэлдэг. Хойд Америкийн ургамал жимсний болон бутлаг ургамалтай. Одой уд, хус, өлөн өвс буюу хагд, залаат ургамал голчлон ургана. Тундрын бүсээс ойт тундрт  шилжихэд гацуур, навчит мод ургасан байна. Энэ бүсэд цагаан  баавгай цагаан үнэг, бух гөрөөс, тайгын чоно их бий. Хойд Америкийн шилмүүст мод Европ ба  Азиас их. Гацуур, нарсны зэрэгцээ 80-100м хүртэл өндөртэй навчит мод ч  бий. Номхон далайн эрэг хөвөөний тайга нь амьтан, ургамлаар баялаг. Хөвчийн хар баавгай, гризли байвгай, америк хандгай, канад шилүүс,  өмхий хүрэн, ондатр, ойн бизон дархлагдсан байдлаар амъдарч байна. Их нуурын эргэн тойрон холимог ойтой. Баруун тийшээ жижиг навчтай, шилмүүст ойд шилжинэ.

Өмнөд хэсгийн дархан цаазтай газарт бизон үржиж байна. Хойд Америкт нэлээд хэмжээний газар хагалж тариалан болгосноос уугуул  ургамалын бүтэц эвдэгдэж устжээ. Баруун хэсэг нь хуурай маягийн  талтай, газар тариалан, мал аж ахуйн бүс нутаг болно. Мексикийн  булан нь субтропикийн чийглэг уур амьсгалтай мөнх ногоон мододтой. Эх газрын гун тийшээ их хэмжээний плантац, тариалантай юм. Баруун талд хуурай талаас гадна Мексикийн өндөрлөг, Колорадо хавьд хагас цөл, субтропикийн цөл эзэлдэг. Мексикийн өндөрлөгт кактус, модлог ургамал ургана. Энэ нутаг хоржигнуур жогой, олон төрлийн гурвэл, мэрэгч болон араатан амътадтай. Төв америкийн халуун бусийг саванны бус гэж хэлж болно.
Цаг уур, хур тунадас
Хүйтэн урсгал  зуны улирлын хур тунадасны хэмжээг багасгадаг. Өвөл Хойд хэсгээрээ цасан бүрхүүл нэлээн зузаан, агаарын хэм нэлээд  хүйтэн. Зундаа хойноос урагш 5-30°С  байна.  Баруун Хойд болон Канадын баруун эргийн чийглэг бус нутагт хур тунадас жилдээ ЗОООмм хүрдэг. Баруун өмнөдийн  хуурай район Кордильерийн уулсын хоорондох Арктикийн бусэд өвөл хуйтэн, удаан үргэлжилдэг, туйлын шөнөтэй. Харин зун нь богино, агаарын хэм 5°С-ээс дээшлээд байдаггуй, мөсөн бурхуул ихтэй. Өмнөд бус нутаг нъ халуун, агаарын хэм өвөлдөө 25-30° С, зундаа 5-7"С. Хур тунадасны хэмжээ багасдаг онцлогтой.
Төвийн бус нутаг нь эх газрын уур амъсгалтай, зундаа 18-24°С, өвөлдөө -20-6 °С хэм байдаг. Хур тунадас 400-500мм-ээс 8ООмм. Атлантийн эрэг хевөөний уур амъсгал нъ далайн шинж чанартай. Өвөл цас ихтэй, Хойд талаараа -22-15°С, өмнөд хэсгээрээ -2°С, зундаа 16-20°С. Хур тунадас 1000-1500мм байдаг. Зуун хэсэгтээ субтропикийн чийглэг уур амьсгалтай тул зундаа чийглэг халуун, өвөлдөө дулаан байдаг. Халуун орны бус нь жилийн турш хсиуун уур ажъсгалтай, хур тунадас элбэгтэй, ялангуяа уулархаг нутгаараа их. Калифорны цаг уур хуурай, манан их буудаг нь агаарын хүйтэн урсгалын нөлөөнөөс болдог байна. Эх газрын хамгийн нарийссан хэсэг субэкваторын уур амьсгалтай. Жилийн турш агаарын хэм өндөр байх агаад хур тунадасны хэмжээ 1500-2000 мм хурнэ.
Усны нөөц
Хойд Америкийн голууд Атлант, Хойд мөсөн далай  ай савд багтана. Тэдгээрийг уулын цас болон цас, борооны ус тэжээн тэтгэдэг. Хойд Америк тивийн хамгийн том гол Миссипи-Миссури (урт 6420км), олон тооны цутгалан, салаатай. Бусад нъ гэгээн Лавренти, Макензи, Юкон, Колумби, Колорадо юл1. Энэ тив Их хэмээх нуураараа алдартай. Туунээс гадна свпи-Миссури (урт       Дээд, Мичиган, Гурон, Эри, Онтарио зэрэг томоохон нуурууд бий.
Эх газрын Хойд хэсэгт Их Баавгайт, Их боолын, Виннипег гэх зэрэг нууртай. Эдүгээ Канад, Арктикийн булэг арал, Грендланд тивийн цас мөсөн уулс хайлж байгаа гэдэг түгшүүр нэмэгдсээр байна. Тивийн Хойд хэсэг бухэлдээ цэвдэгтэй. Нийт талбайн хэмжээ нь 2 сая кв. км-ээс илуу гардаг.
Байгалийн баялаг, ашигт малтмал
Хойд Америкийн эх газар нь туйлын  бүсээс, экваторын халуун бүс, цэвдэгт газраас элсэн цөл хүртэл газар зүйн олон төрх төлөвтэй. Энэ тив Америкдаа төдийгүй дэлхийд ач холбогдолтой байгалийн баялаг, ашигт малтмал, эрдэс баялаг хадгалж байдаг. Жишээ нъ: төмрийн худэр, диц, кобальт, алт, уран (Лаврентийн өндөрлөгт), чулуун нуурс, нефтъ, шатах хий, калийн давс (Канадад) гэх мэт. Нефтийн баялаг орд газар Примексикийн тэгш өндөрлөг, КанадынАрктикийн булэг аралд бий. Хойд Аппалач нъ шөрмөсөн чулуугаар баялаг. Кордилъерийн уул олон төрлийн өнгөт болон ховор металлын ордтой.

Хойд Америкийг судалсан нь....

Нэгдүгээр үе шат:
Норманнуудын аялал. Америк тивд анхлан хурэлцэн ирэгсэд нь норманнчууд байлаа. Тэд XXI дүгээр зуунд ирцгээжээ. 981-983 онд Эйрик Раудин, туүүний хүү Лейф Эриксон Гренландын эрэг, Баффина тэнгис хүртэл хөвөн ирж Лабрадорын хойг, Ньюфаундлендийн аралд хөл тавьж амжжээ. Гагцхүү тэдний аялалын тухай бодитой мэдээ олонд төдийлөн дуулдаагүй юм.
Хоёрдугаар үе шат:
XY-XYIII зууны үеийн Франц, Англи, Испаний хайгуул шинжилгээний анги. Алдарт аялагч Х.Колумб Багамын арлуудын дараа 1492 онд Америк тивийг нээснээс хойш Испани, Англи, Францын аялагчид, далайчид, адал явдал хайгчид энэ тивийг хүчтэй сонирхож эхэлжээ. Английн Д.Каботын толгойлсон шинжилгээний анги 1497-98 онд Хойд Америкийн зүүн эргээс бараг Флорид хүрчээ. 1513 онд испаний конкистадор В.Нуньес де Балъбоа Панамын хүзүүвчид ирж анх удаа Номхон далайг харжээ. Юкатаны хойг, баруун, баруун-Хойд, Мексикийн буланг 1517-19 онд испаний аялагч Ф.Кордовын баг нээжээ. 1519-21 онд Э.Кортес маш богино хугацаанд аугаа том Мексикийг нээсэн байна. Уугуул оршин суугчид нь испаничуудын морь, гал гарган буудах буунаас ихэд сурдэж байсан гэдэг. 1524 онд Кортесийн баг Номхон далайгаас гарц хайж Төв Америкийг туулан Гватемал, Гондурас хуртэл явсан байдаг. Х.Авилийн толгойлсон испаний аялагчид Панамын булангаас Фонсекийн булан хүрч цааш Никарагуа, Манагуагийн эрэгт хүрч нууруудыг нь нээсэн байна.
1528 онд испаний П.Нарваэсийн толгойлсон шинжилгээний баг Миссисипийг, Ф.Коронадо 1540-41 онд Колорадог нээж, өмнөд хэсгийн Хадат уул, Их талд хүрч очжээ. Э.Сотогийн удирдсан баг өмнөд Аппалачид хүрч, Алабам ба Теннесийг нээжээ. Ангийн судлаачид Хойд Америкийн эх газрын Хойд хэсгийг, Францчууд зүүн, зүүн Хойд, төв хэсгийг нээсэн байдалтай байдаг. Атлантын далайгаас Номхон далай хүртэлх зам гарцыг Ж.Картьегийн тэргүүлсэн баг 1534-35 онд бараг нээсэн түүхтэй. 1576-1631 онд английн, 1605-07, 1678-81, 1734-49 онд францын шинжилгээний багууд олон нээлт хийжээ.
Кристофор Колумб (] 451 -1506), Испаний далайчин. Шинэ шинэ газар орон, түүний дотор Америк тивийг нээснээрээ алдаршсан (1492). Тэрбээр итали гаралтай байжээ. Туүний эцэг алдартай аялагч байсан гэдэг. Колумб Атлантын далайн субтропик, халуун орны бус, бөмбөрцгийн хойд хагас, Карибын тэнгист мөрөө гарж зангуугаа хаясан европын анхны аялагч юм.
Тэрбээр Өмнөд Америкийн эх газар, Төв Америкийн хүзүүвч, Их, Бага  Атилийн арлууд (Доминикоос Виргиний арал орно), Багамын бүлэг арлын төв хэсэг, тэрчлэн Карибын тэнгис дэх жижиг арал, Өмнөд Америкийн эрэг дэх Тринидад арал тэргүүтнийг нээжээ.
Хойд Америкийн нутаг дэвсгэрт европчуудын телөөлөл исландчууд тухайлбал, Лейф Эрикхсон нар XI зуунд хөл тавьж байсан баттай мэдээ бий. Тиймээс хатуугаар хэлбэл, Колумб Хойд америк тивийг анхлан нээсэн гэж хэлж болохгүй юм. Гагцхүү Колумбийн багийхан Амерк тивд хүрч колоничлох явцад нэлээд нөлөөтэй оролцсоны учир ийм ойлголт ихээхэн газар авсан гэж үздэг.

АНУ

Албан ёсны нэр: Америкийн нэгдсэн улс (АНУ)
Тусгаар тогтсон өдөр: 1776 Нийслэл: Вашингтон Ди Си
Хүн ам: 308.223.000. жилийн дундаж өсөлт 1%. Дундаж наслалт - эрэгтэй 73, эмэгтэй 79. 15 хүртэлх насны эзлэх хэмжээ 22%.
Нутаг дэвсгэр: 9.826,675 кв.км. Хэл: англи. Цагаач ба цөөн үндэстний хэлтэй.
Шүтлэг: протестант 49%, католик 30%, христиан бусад конфесс 8%, иудаи 3%, лал 2%, индуис 0.2° о. шүтлэггүй ба үл шүтэгчид 7%.
Угсаатны бүрэлдэхүүн: цагаан арьстан 83% (испани 6.4%). негр 12%, ази ба номхон далайн арлын хүмүүс 1.5%, индиан 0,6%.
Засаглал: олон намын тогтолцоотой
АНУ нь 50 муж, холбооны (нийслэлийн) Колумбийн тойргоос бүрдэнэ. Үндсэн хуулиараа гүйцэтгэх: хуупь тогтоох, шүүх засаглал, тэдгээрийн үүргийг нарийвчлан ялгаж заагласан байдаг. Гүйцэтгэх засаглал нь олон нийтийн хоёр шаттай сонгуулийн системээр сонгогдох Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Хууль тогтоох байгууллага нь муж бүрийн хоёр депутатын төлөөлөлтэй хоёр танхимт Конгресс байна. Танхимын төлөөлөл нь муж бүрийн хүн амын тооноос хуөь тэнцүүлэх байдлаар бүрддэг.

Хайр чи хаврыг дууддаг юм уу, эсвэл хавар чи хайрыг дууддаг юм уу?

Багшаа, багшаа... гээд гүйн ирэх жаахан охин Учралын өмнө зогсоод цамцныхаа хормойгоор оролдоход бүсгүй "гадаа чинь ирчихлээ гараад ир" гэж мессеж бичсэн хайртынхаа зүг яаран:
- Яагаад одоо хүртэл яваагүй байгаа юм. Гэрээс чинь хүн ирээгүй юм уу? гээд бараг нэг амьсгаагаар угсруулан асуухад охин цамцныхаа хормойг оролдсон чигээр толгой дохиж, нулимс цийлгэнэсэн нүдээрээ түүний өөд ширтэн:

- Аав бүр орой ирнэ гэсэн. Би ангидаа ганцаараа байхаас айгаад байна гээд бүлтгэнэх нүдээрээ өрөвдөлтэй ширтэнэ. Бүсгүй хүрэмнийх нь халаасанд чичрэх утасны зүг нэг ширвэж, охиныг хараад:

2011-10-01

Блинчик

Бас блинчик хийж сурсан юм. Хамгийн гол нь өндөг, сүү байхад ок. 
1. Сүү
2. Давс
3. Өндөг
4. Ногоон сонгиноо сайтар нэгтгээд, гурилаа шигшиж бага багаар хийн, зуурмагаа тараг шиг жигд өтгөн болгоно. Хайруулын тавагт жаахаан тос хийн халахаар нь зуурмагаа маш багаар нимгэн байхаар хийнэ.

Бэлэн болонгуут навчит байцаан дээр таваглан, дуртай хачираараа чимэглэн зооглоно.