Үхэх төрөх хоёр адилхан гэж монголчууд ярьдаг. Эх хүүхэд хоёр хоёулаа эрүүл энх эсэн мэнд амаржихад сахилга батыг сахиж, аливаа хор нөлөөтэй зуршилаас татгалзах хэрэгтэй. Хүндрэлгүй төрөхийн тулд та 9-10 сартай үедээ дараах зүйлсээс татгалзах нь чухал. Үүнд:
1. Унтаж хэвтэх байрлалаа зөв сонгох.
Жирэмсэн үед хэрхэн унтаж байгаа байрлал нь төрөх явцад нөлөөлдөг байна. Зүүн тал руугаа харж унтдаг эмэгтэйчүүд дээшээ болон баруун тал руугаа харж унтдаг эмэгтэйчүүдээс илүү төрөхийн хүндрэлд өртөх магадлалтай байдаг. Учир нь зүүн талаараа унтах нь цусны урсгал саатаж урагт шууд муугаар нөлөөлж, саванд даралт учруулдаг байна.
2. Хүйтэн усанд орохгүй байх.
Жирэмсний сүүлийн саруудад хүйтэн усанд орох нь судсыг агшаах ба төрөлтөнд муугаар нөлөөлнө. Мөн шүршүүрт удаан орохгүй байх хэрэгтэй.
3. Түүхий сүүг хүнсэндээ хэрэглэхгүй байх.
Түүхий сүүнд олон төрлийн өвчин үүсгэгч нян бактер байдаг ба энэхүү өвчин үүсгэгч нян бактерууд нь урагт муугаар нөлөөлдөг.
4. Давсны хэрэгцээг багасгах.
Давс нь бие организмын шингэнийг барьж байдаг тул бөөрөнд илүү ачаалал үүсгэнэ.
5. Аман секс хийхгүй байх.
Жирэмсний сүүлийн сард эмэгтэй хүний гормон өөрчлөгддөг тул үрийн шингэнд байдаг цагаан нэгдэлд харшил өгдөг. Иймд аман секс хийхгүй байх нь чухал.
6. Дуу дуулахгүй байх.
Дуу дуулах үед гэдэсний, тэр дундаа савны булчингийн агшилт явагддаг. Мөн түүнчлэн үр хөврөлийн байрлалыг өөрчилж болзошгүй.
No comments:
Post a Comment