2011-10-07

Эхийн хэвлийд байгаа хүүхэд юу мэдэрдэг вэ?

Хэвлий дэх хүүхдийг эхогоор харахад эрхий хуруугаа хөхөж байгаа, эсвэл нүдээ том болгон харж байгаа дүрсийг харна. 
Тэрээр ээж болон аавынхаа дуу хоолойг сонсож амар амгалан өсөн, энэ жижигхэн газраас гарч дэлхий ертөнцтэй танилцахаа тэсэн ядан хүлээнэ. Таны хүүхэд 4 сартайгаасаа хөдөлж эхлэх бөгөөд хэдхэн сарын дараа,  зөвхөн хөдлөх биш, эргэн тойрноо идэвхтэй мэдрэх бөгөөд сонсдог байна.


Тэр та нарыг сонсож байгаа
Жирэмсний 2 дахь хагасаас эхлэн хүүхэд чанга дуу чимээг мэдэрч, хариу үйлдэл үзүүлж эхэлдэг. Энэ нь зүрхний цохилт хурдсах, хөдөлгөөний хурд өөрчлөгдөх зэргээр илэрнэ. Сонсголын эрхтэн хурдацтай хөгжиж эхлэх бөгөөд 26 долоо хоногоос эхлэн төрөл бүрийн дуу хоолойг ялгах чадвартай болно. Төрөх хүртэл сонсгол чухал үүргийг гүйцэтгэнэ. Гаднах  дуу авиаг хэрхэн сонсох нь түүний гэдсэн доторх байрлалаас ихээхэн хамаардаг байна. Хэрвээ хүүхэд доошоо харсан байвал эргэн тойрноо илүү сайн сонсох болно. Харин эсрэгээр дээшээ харвал, гадаад ертөнцөөс илүү эхийн зүрхний цохилтын хэмнэлийг сонсоно.

Хүүхэд 2 төрлийн дуу авиа сонсдог үүнд дотоод ба гадаад. Мэдээж таны хэвлийд их дуу чимээтэй байна цус гүйнэ, зүрх цохилно, хоол боловсорно, бас та өөрөө ярих гэх мэт. Сүүлийн 3 сараас эхлэн хүүхэд бусад хүмүүсийг болон гадаад дуу чимээ сонсож эхэлдэг. Хэрэв та сонгодог хөгжим тавибал тэр тайвширна, харин хурдан буюу хэмнэлттэй хөгжим сонсговол улам их хөдөлж, тайван бус болох болно. Хүүхдийн яаж сонсох нь зөвхөн түүний байрлалаас гадна эхийн биеийн жингээс болон усны хэмжээнээс хамаарна. Эмэгтэйчүүд голдуу бэлхүүс хавиар таргалдаг учир, өөхөн давхарга гадаад ертөнцийг сонсоход бэрхшээл учруулна. Хэрэв та ус ихтэй бол дуу чимээг саармагжуулж өгнө. Харин таны ургийн ус бага бол хүүхэд илүү сайн сонсоно. Хэрвээ та хэвлий дэх хүүхэд дуу чимээг хэрхэн сонсдогийг мэдэхийг хүсвэл баннанд ус дүүргээд дотор нь орж хэвтээд бусад хүмүүсийн дууг сонсоод үзээрэй. 

 
Тэр амт мэдэрнэ
Хүүхэд гэдсэн дотор байхдаа таны идэж, ууж байгаа зүйлсийн амтыг сайтар мэдэрдэг. 5 – 7 сарын хооронд түүнд амт мэдрэх нарийн эсүүд хөгжих бөгөөд,  энэ нь нас бие гүйцсэн хүнийхээс хэд дахин илүү байдаг байна. Харин төрсний дараа тоо нь эрс багасдаг юм.

No comments:

Post a Comment