2011-10-07

Хойд Америк

Америк тив нь 2 эх газраас бүтдэг. Хойд тив нь халуун болон хүйтэн 2 туйлыг дамнан бөмөрцөгийн хойд хагаст оршино.
Нийт газар нутгийн хэмжээ 20,36 сая кв.км (арлуудыг оруулаад 24,2 сая кв.км). өмнө талаараа өмнөд Америк тивтэй Дарьений хүзүүвч буюу Панамын сувгаар зааглагдана. Баруун талаараа Берингийн тэнгисийн хамт Номхон далай, Аляск болон Калифорнийн булангаар, Зүүн талаараа Лабодор, Карибын тэнгистэй Атлантын далай Гэгээн Лавент, Мексикийн хойгоор, Бофорт, Баффин, Гренланд ба Гудзоны булангаар Хойд мөсөн далайтай хөвөө нийлнэ. Эрэг нь нэлээд хэрчигдсэн байдаг. Энэ тивд хамаарагдах томоохон арлууд нь Гренланд, Алеут, Александрын бүлэг арал юм. Хойд Америк нь 50-аас илүү үндэсний паркуудтай. Энэ тивд ойролцоогоор 529 сая хүн амьдарч байна. Уугуул оршин суугчид болох индиан, алеут, эксимочууд нь монголжуу төрхийн бүлэгт хамаарагдана. Хүн амын дийлэнх нь Европоос гаралтай цагаач нар байдаг. Мөн Африкийн боолчуудын үр удам нэлээд холилдсон байдаг. Хүн амын нягтшилтай хэсэг нь Карибын булангийн сав дагуу, Номхон далайн эрэг хөвөө, Их нуурын район болно.

Байгалын тогтоц
Эх газрын баруун Номхон далайн хөвөө дагуу 7000 км үргэлжилдэг Кордильерийн уулын сүлжээ, зүүн талдаа өргөн тал, дунд хэмжээний өндөртэй уулстай. Зүүн Хойд хэсэгт Лаврентийн өргөгдсөн хэсэг, Их тал хэмээх нам дор газар болон төвийн тэгш тал оршино. Харин Канад буюу төвдөө тэгшхэн, эрэг хөвөөгөөрөө Канадын Арктикийн бүлэг аралтай юм. Хойд хэсэг нь мөнх цэвдэгтэй, өмнөд хэсэг нь голын сүлжээ бүхий Миссисипийн нам дор газраар тодорхойлогдоно. Зүүн өмнөд хэсгийн Аппалачийн уул өндөр бус нэлээд эвдэрсэн байдалтай юм. АНУ-ын Аляск дахь 6,194 км өндөртэй Мкинлэй /Дэнали/ хэмээх оргил тивийн хамгийн өндөр цэг болно.
Амьтан, ургамал
Ой  нутаг дэвсгэрийн 1/3-ийг  эзэлдэг. Хойд Америкийн ургамал жимсний болон бутлаг ургамалтай. Одой уд, хус, өлөн өвс буюу хагд, залаат ургамал голчлон ургана. Тундрын бүсээс ойт тундрт  шилжихэд гацуур, навчит мод ургасан байна. Энэ бүсэд цагаан  баавгай цагаан үнэг, бух гөрөөс, тайгын чоно их бий. Хойд Америкийн шилмүүст мод Европ ба  Азиас их. Гацуур, нарсны зэрэгцээ 80-100м хүртэл өндөртэй навчит мод ч  бий. Номхон далайн эрэг хөвөөний тайга нь амьтан, ургамлаар баялаг. Хөвчийн хар баавгай, гризли байвгай, америк хандгай, канад шилүүс,  өмхий хүрэн, ондатр, ойн бизон дархлагдсан байдлаар амъдарч байна. Их нуурын эргэн тойрон холимог ойтой. Баруун тийшээ жижиг навчтай, шилмүүст ойд шилжинэ.

Өмнөд хэсгийн дархан цаазтай газарт бизон үржиж байна. Хойд Америкт нэлээд хэмжээний газар хагалж тариалан болгосноос уугуул  ургамалын бүтэц эвдэгдэж устжээ. Баруун хэсэг нь хуурай маягийн  талтай, газар тариалан, мал аж ахуйн бүс нутаг болно. Мексикийн  булан нь субтропикийн чийглэг уур амьсгалтай мөнх ногоон мододтой. Эх газрын гун тийшээ их хэмжээний плантац, тариалантай юм. Баруун талд хуурай талаас гадна Мексикийн өндөрлөг, Колорадо хавьд хагас цөл, субтропикийн цөл эзэлдэг. Мексикийн өндөрлөгт кактус, модлог ургамал ургана. Энэ нутаг хоржигнуур жогой, олон төрлийн гурвэл, мэрэгч болон араатан амътадтай. Төв америкийн халуун бусийг саванны бус гэж хэлж болно.
Цаг уур, хур тунадас
Хүйтэн урсгал  зуны улирлын хур тунадасны хэмжээг багасгадаг. Өвөл Хойд хэсгээрээ цасан бүрхүүл нэлээн зузаан, агаарын хэм нэлээд  хүйтэн. Зундаа хойноос урагш 5-30°С  байна.  Баруун Хойд болон Канадын баруун эргийн чийглэг бус нутагт хур тунадас жилдээ ЗОООмм хүрдэг. Баруун өмнөдийн  хуурай район Кордильерийн уулсын хоорондох Арктикийн бусэд өвөл хуйтэн, удаан үргэлжилдэг, туйлын шөнөтэй. Харин зун нь богино, агаарын хэм 5°С-ээс дээшлээд байдаггуй, мөсөн бурхуул ихтэй. Өмнөд бус нутаг нъ халуун, агаарын хэм өвөлдөө 25-30° С, зундаа 5-7"С. Хур тунадасны хэмжээ багасдаг онцлогтой.
Төвийн бус нутаг нь эх газрын уур амъсгалтай, зундаа 18-24°С, өвөлдөө -20-6 °С хэм байдаг. Хур тунадас 400-500мм-ээс 8ООмм. Атлантийн эрэг хевөөний уур амъсгал нъ далайн шинж чанартай. Өвөл цас ихтэй, Хойд талаараа -22-15°С, өмнөд хэсгээрээ -2°С, зундаа 16-20°С. Хур тунадас 1000-1500мм байдаг. Зуун хэсэгтээ субтропикийн чийглэг уур амьсгалтай тул зундаа чийглэг халуун, өвөлдөө дулаан байдаг. Халуун орны бус нь жилийн турш хсиуун уур ажъсгалтай, хур тунадас элбэгтэй, ялангуяа уулархаг нутгаараа их. Калифорны цаг уур хуурай, манан их буудаг нь агаарын хүйтэн урсгалын нөлөөнөөс болдог байна. Эх газрын хамгийн нарийссан хэсэг субэкваторын уур амьсгалтай. Жилийн турш агаарын хэм өндөр байх агаад хур тунадасны хэмжээ 1500-2000 мм хурнэ.
Усны нөөц
Хойд Америкийн голууд Атлант, Хойд мөсөн далай  ай савд багтана. Тэдгээрийг уулын цас болон цас, борооны ус тэжээн тэтгэдэг. Хойд Америк тивийн хамгийн том гол Миссипи-Миссури (урт 6420км), олон тооны цутгалан, салаатай. Бусад нъ гэгээн Лавренти, Макензи, Юкон, Колумби, Колорадо юл1. Энэ тив Их хэмээх нуураараа алдартай. Туунээс гадна свпи-Миссури (урт       Дээд, Мичиган, Гурон, Эри, Онтарио зэрэг томоохон нуурууд бий.
Эх газрын Хойд хэсэгт Их Баавгайт, Их боолын, Виннипег гэх зэрэг нууртай. Эдүгээ Канад, Арктикийн булэг арал, Грендланд тивийн цас мөсөн уулс хайлж байгаа гэдэг түгшүүр нэмэгдсээр байна. Тивийн Хойд хэсэг бухэлдээ цэвдэгтэй. Нийт талбайн хэмжээ нь 2 сая кв. км-ээс илуу гардаг.
Байгалийн баялаг, ашигт малтмал
Хойд Америкийн эх газар нь туйлын  бүсээс, экваторын халуун бүс, цэвдэгт газраас элсэн цөл хүртэл газар зүйн олон төрх төлөвтэй. Энэ тив Америкдаа төдийгүй дэлхийд ач холбогдолтой байгалийн баялаг, ашигт малтмал, эрдэс баялаг хадгалж байдаг. Жишээ нъ: төмрийн худэр, диц, кобальт, алт, уран (Лаврентийн өндөрлөгт), чулуун нуурс, нефтъ, шатах хий, калийн давс (Канадад) гэх мэт. Нефтийн баялаг орд газар Примексикийн тэгш өндөрлөг, КанадынАрктикийн булэг аралд бий. Хойд Аппалач нъ шөрмөсөн чулуугаар баялаг. Кордилъерийн уул олон төрлийн өнгөт болон ховор металлын ордтой.

Хойд Америкийг судалсан нь....

Нэгдүгээр үе шат:
Норманнуудын аялал. Америк тивд анхлан хурэлцэн ирэгсэд нь норманнчууд байлаа. Тэд XXI дүгээр зуунд ирцгээжээ. 981-983 онд Эйрик Раудин, туүүний хүү Лейф Эриксон Гренландын эрэг, Баффина тэнгис хүртэл хөвөн ирж Лабрадорын хойг, Ньюфаундлендийн аралд хөл тавьж амжжээ. Гагцхүү тэдний аялалын тухай бодитой мэдээ олонд төдийлөн дуулдаагүй юм.
Хоёрдугаар үе шат:
XY-XYIII зууны үеийн Франц, Англи, Испаний хайгуул шинжилгээний анги. Алдарт аялагч Х.Колумб Багамын арлуудын дараа 1492 онд Америк тивийг нээснээс хойш Испани, Англи, Францын аялагчид, далайчид, адал явдал хайгчид энэ тивийг хүчтэй сонирхож эхэлжээ. Английн Д.Каботын толгойлсон шинжилгээний анги 1497-98 онд Хойд Америкийн зүүн эргээс бараг Флорид хүрчээ. 1513 онд испаний конкистадор В.Нуньес де Балъбоа Панамын хүзүүвчид ирж анх удаа Номхон далайг харжээ. Юкатаны хойг, баруун, баруун-Хойд, Мексикийн буланг 1517-19 онд испаний аялагч Ф.Кордовын баг нээжээ. 1519-21 онд Э.Кортес маш богино хугацаанд аугаа том Мексикийг нээсэн байна. Уугуул оршин суугчид нь испаничуудын морь, гал гарган буудах буунаас ихэд сурдэж байсан гэдэг. 1524 онд Кортесийн баг Номхон далайгаас гарц хайж Төв Америкийг туулан Гватемал, Гондурас хуртэл явсан байдаг. Х.Авилийн толгойлсон испаний аялагчид Панамын булангаас Фонсекийн булан хүрч цааш Никарагуа, Манагуагийн эрэгт хүрч нууруудыг нь нээсэн байна.
1528 онд испаний П.Нарваэсийн толгойлсон шинжилгээний баг Миссисипийг, Ф.Коронадо 1540-41 онд Колорадог нээж, өмнөд хэсгийн Хадат уул, Их талд хүрч очжээ. Э.Сотогийн удирдсан баг өмнөд Аппалачид хүрч, Алабам ба Теннесийг нээжээ. Ангийн судлаачид Хойд Америкийн эх газрын Хойд хэсгийг, Францчууд зүүн, зүүн Хойд, төв хэсгийг нээсэн байдалтай байдаг. Атлантын далайгаас Номхон далай хүртэлх зам гарцыг Ж.Картьегийн тэргүүлсэн баг 1534-35 онд бараг нээсэн түүхтэй. 1576-1631 онд английн, 1605-07, 1678-81, 1734-49 онд францын шинжилгээний багууд олон нээлт хийжээ.
Кристофор Колумб (] 451 -1506), Испаний далайчин. Шинэ шинэ газар орон, түүний дотор Америк тивийг нээснээрээ алдаршсан (1492). Тэрбээр итали гаралтай байжээ. Туүний эцэг алдартай аялагч байсан гэдэг. Колумб Атлантын далайн субтропик, халуун орны бус, бөмбөрцгийн хойд хагас, Карибын тэнгист мөрөө гарж зангуугаа хаясан европын анхны аялагч юм.
Тэрбээр Өмнөд Америкийн эх газар, Төв Америкийн хүзүүвч, Их, Бага  Атилийн арлууд (Доминикоос Виргиний арал орно), Багамын бүлэг арлын төв хэсэг, тэрчлэн Карибын тэнгис дэх жижиг арал, Өмнөд Америкийн эрэг дэх Тринидад арал тэргүүтнийг нээжээ.
Хойд Америкийн нутаг дэвсгэрт европчуудын телөөлөл исландчууд тухайлбал, Лейф Эрикхсон нар XI зуунд хөл тавьж байсан баттай мэдээ бий. Тиймээс хатуугаар хэлбэл, Колумб Хойд америк тивийг анхлан нээсэн гэж хэлж болохгүй юм. Гагцхүү Колумбийн багийхан Амерк тивд хүрч колоничлох явцад нэлээд нөлөөтэй оролцсоны учир ийм ойлголт ихээхэн газар авсан гэж үздэг.

No comments:

Post a Comment