Тусгаар тогтсон өдөр: 1776 Нийслэл: Вашингтон Ди Си
Хүн ам: 308.223.000. жилийн дундаж өсөлт 1%. Дундаж наслалт - эрэгтэй 73, эмэгтэй 79. 15 хүртэлх насны эзлэх хэмжээ 22%.
Нутаг дэвсгэр: 9.826,675 кв.км. Хэл: англи. Цагаач ба цөөн үндэстний хэлтэй.
Шүтлэг: протестант 49%, католик 30%, христиан бусад конфесс 8%, иудаи 3%, лал 2%, индуис 0.2° о. шүтлэггүй ба үл шүтэгчид 7%.
Угсаатны бүрэлдэхүүн: цагаан арьстан 83% (испани 6.4%). негр 12%, ази ба номхон далайн арлын хүмүүс 1.5%, индиан 0,6%.
Засаглал: олон намын тогтолцоотой
АНУ нь 50 муж, холбооны (нийслэлийн) Колумбийн тойргоос бүрдэнэ. Үндсэн хуулиараа гүйцэтгэх: хуупь тогтоох, шүүх засаглал, тэдгээрийн үүргийг нарийвчлан ялгаж заагласан байдаг. Гүйцэтгэх засаглал нь олон нийтийн хоёр шаттай сонгуулийн системээр сонгогдох Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Хууль тогтоох байгууллага нь муж бүрийн хоёр депутатын төлөөлөлтэй хоёр танхимт Конгресс байна. Танхимын төлөөлөл нь муж бүрийн хүн амын тооноос хуөь тэнцүүлэх байдлаар бүрддэг.
Муж бүр өөрийн удирдлага, мужийн амбан, хоёр танхимтай (Небраска муж нэг танхимтай)байна. Бүгд Найрамдах, Ардчилсан гэсэн хоёр том нам голлодог. Өөрөөр хэлбэл. улс төрийн үйл ажиплагаа хоёр намд төвлөрдөг гэсэн үг. АНУ нь 1787 онд анхны үндсэн хуулиа баталж одоо хүртэл дагаж мөрдсөөр байна. АНУ дэлхийн И дайны дараа дэлхийн улс орнууд дотроо эдийн засаг, цэрэг армийн талаар тэргүүлэх байр суурьтай болжээ. Хэдий тийм ч батлан хамгаалах салбартаа ихээхэн хөрөнгө зарцуулдаг.
АНУ янз бүрийн бүс нутгийн маргаан зөрчил, Дэлхийн банк, Дэлхийн валютын фондын үйл ажиллагаанд оролцох г.м дэлхийн хэмжээний томоохон асуудлуудад шийдвэрлзх үүрэгтэй оролцдог. Зохион байгуулалттай болон мансууруулах бодистой холбогдох гэмт хэрэг, ядуурал, тэгш бус боловсрол зэрзг дотоодын шийдвэрлүүштэй асуудал цөенгүй байдаг. Холбооны улсын 48 муж нь Канад, Мексикийн хоорондох их хэмжээний хуурайшилтай бүсэд хамаарагддаг. Аляск ба баруун хойд зүгийн Хойт Амөрикад АНУ-ын хамгийн өндөр Мак-Кин-ли (6194 м) уул оршино.
Сүлдний тухай
АНУ-ын сүлд америк орны бэлгэдэл болсон цагаан бүргэд дээр төвлөрдөг. Бүргэд баруун савартаа чидун жимсний ногоон мөчир, зүүн савартаа 13 сумыг багцлан атгасан байдаг. Энэ нь АНУ энх тайвныг эрхэмлэгч орон боловч дайн тулаанд ямагт бэлэн байна гэсэн санааг илэрхийлдэг ажээ. Чидун жимсний модны мөчир 13 навч 13 жимстэй. Бүргэд толгойгоо чидуны мөчир бүхий баруун тийш хандуулсан байгаа нь дайнаас илүү энхийг эрхэмлэнэ гэсэн санаа болно.
Хошуундаа латин хэлээр "Е Pluribus Unum " буюу "Олноос-ганц " гэсэн шар туузат уриаг зуусан байдаг. Бүргэдийн толгой дээр цагаан, шар хөвөө бүхий цэнхэр дэвсгэртэй 13 одыг байрлуулжээ. 6 өнцөгт оддын байрлал нь 1-4-3-4-1 юм. Бүргэдийн цээжнээ 13 улаан цагаан судал бүхий далбааны өнгетэй, босоо хэлбэрийн бамбайг байрлуулсан байдаг.
Сүлдний ар талд орой дээрээ нэг нүдтэй барьж дуусаагүй пирамид дүрслэгддэг. Пирамид 13 үе өрөөстэй байдаг нь АНУ-ын Массачусетс, Коннектикут, Род-Айленд, Нью-Гэмпшир, Нью-Йорк, Нью-Жерси, Пенсильвань, Делавэр, Виржини, Мэриленд, Хойд, өмнөд Каролин, Жоржи мужыг төлөөлжээ, Нэгдүгээр түвшинд 1776 тоог ром цифрээр MDCCLXXVI гэж бичсэн байдаг. Пирамидын орой дахь нүд нь америк орны "Зөн билгийн хараа " болно, "Annuit Cceptis" гэсэн бичиг нь "Тэр бидний эхлэлийг адисласан" гэсэн утгатай.
Байгаль газарзүй
Канадтай хиллэж буй хилийн зүүн хойно их нууруудын хотгор оршино. Нуурын эргээр Мичиган, Огайо, Пенсильван мужууд Чикаго, Детройт, Кливленд, Буффало зэрэг томоохон хот оршдог. Хүн ам шигүү суурыидаг зүүн эргээр Бостон, Нью-Иорк, Филадельфи, Балтимор, Норфолк хотууд байрлажээ. Флорида муж нь Мексикийн булан, Атландын далай хоёрыг заагласан маягтай Майами хот бүхий хойгийг эзлэх ажээ. Эргийн Аппалачийн тэгш талд Хөх нуруу оршдог.
Төв хэсгийн тэгш тал нь Muccucunu-Миссури голын ай савд хамаарагдана. Их тал өндөрссөөр тивийг хуваасан Хадат уулсад шилжинэ. Хадат уулсын хамгийн өндөр нь Элберт уул юм (4399 м). Колумб болон Колорадогийн гол Номхон далайд цутгана. Колорадо голын дүнд бий болсон Колорадогийн тэгш өндөрлөг Их Каньоныг үүсгэжзэ. АНУхэд хэдэн элсэн ба цөлөрхөг нутагтай. Номхон далайн буюу баруун эрэгт Сан-Франциско, Лос-Анжелос, Сан-Диего зэрэг томоохон хотууд байрладаг. Баруун хойдын Каскадын нуруунд Сент-Хелена зэрэг идэвхтэй галтуул (хамгийн сүүлд 1980 оны 5 сард идэвхжсэн) бий. Энэ уулын бэлд Сиэтл хот оршино.
АНУ-ын уур амьсгал цагийн бүс бүслүүрээрээ ялгаатай байдаг. Аляск нъ хойт зүгийн арктикийн хүйтэнд нэрвэгдэж байхад зарии нь Үхлийн хөндийгөөс үлээх халуун салхины нөлөөнд оршино. АНУ-ын 48 мужийн хойт хэсэг өвөлдөө хүйтэн, цасархаг бол өмнүүрээ урт хугацаатай үргэлжлэх дулаан, чийглэг, уур амьсгалтай. Хур тунадасны ихэнх нъ зүүн хойноо унадаг бол баруун. өмнө хэсгээрээ бага ю.ч. Мексикийн булан орчим үе үе хүчтэй салхин хуй босдог байна.
Америкийн бусад нутгаас Аляск ургамлын төрлөөр хамгийн баялаг, олон зүйлийн ургамалтай. Номхон далайн хөвөө ой шугуйтай. Зүүн зүгийн навчит мод бүхий нутагт үндэсний парк байрлана.
Түүх, улс төр
Лейф Эриксоны удирдсан викингүүд Америкад ойролцоогоор 1000 жилийн өмнө ирсэн боловч тэнд үлдээгүй юм.1492 онд Христофор Колумб энэхүү тивийг нээснээр испани голдуу европчууд анх эдүгээгийн Флорида мужид суурьшжээ. Францчууд Луизианад суурьшсан бол англичууд анхны томоохон колоничлогчид болж 1607 онд Виржини мужид Жеймстауныг үндэслэжээ.
1620 онд пуританчууд (16-17 дугаар зуунд нийгэмд хүчтэй үүрэгтэй байсан английн протестантууд) Массачусетсийн Кейп-Кодед буудаллаж, Плимутын колонийг үндэслэжээ. 1681 ондУильям Пенн Пенсильванийг байгуулав. Өмнөд зүгийн палантацуудад боолчуудын хүчийг ашиглаж байлаа. XYIII зууны турш Английн эдийн засгийн бодлого нь колониудын эдийн засгийн өсөлтийг хязгаарлахад чиглэгдэж байсан юм. Их хөгжлийн хүч, боловсролын ачаар америкчуудийн ухамсар эрс дээшилжээ.
Англи-францын дайнд (1754-63) ялалт байгуулж тусгаар тогтнолын төлөө тэмцэх болов. Бенжамин Франклины нэг удаагийн оролдлого бүтэлгүй болсон ч эцсийн дүндээ Хойт Америкад (1775-83) тусгаар тогтнолын төлөө англичуудын эсрэг дайн "арсан билээ. Ингэснээр англичуудын эзэмшил 13 колони задрах нөхцөл бүрджээ. Америк тивийн төвийн хэсэгт Холбооны хууль (1777) гарч хөрш мужуудын үндсэн хуулийг орлох болов. 1789 он колоний армийн гол удирдагч Жорж Вашингтон Америкийн анхны ерөнхийлөгч болов. Нэгдсэн мужуудын банк 1791 энд байгуулагдав. 1796 онд холбооны ерөнхийлөгч Жон Адамс шинээр суурьшигчдын тухай хуулийг батлав (1798). 1801 онд Бүгд найрамдах намын Томас Жефферсон ерөнхийлөгч болж Луизианаг худалдаж звчээ (1803).
Жеймс Медисон Англи-америкийн дайнаар 1812-14 онд улс орноо удирдан залж тусгаар тогтнолоо бэхжүүлсэн бол Эндрю Жексоны үед улсын хил улам саруун тийшээ тэлсэн байна. Номхон далайн хөвөө нь змерикчуудын хувьд стратегийн ач холбогдолтой юм. 1841 онд Уильям Гаррисон ерөнхийлөгч болж 1845 он гэхэд Техасаар, 1846 онд Орегоноор нутгаа өргөтгөжээ.
Америк-Мексикийн дайнаар (1846-48) Америкийн холбоо гэдэг нэр улам алдаршжээ. Калифорнид алтны орд нээгдсэнээр (1848) хүмүүсийн цуваа тийшээ зүглэх болжээ. Америкийн индианчууд тэдэнтэй тэмцэж, холбоонд нэгдсэн шинэ мужуудын хувьд боол эзэмшдэг ба чөлөөт иргэд хэмээн зөрчилдөх болжээ. 1861 онд Авраам Линкольн Бүгд Найрамдахчуудын намын ерөнхийлөгч болоход өмнөд мужууд Холбооноос гарч Америкийн холбооны мужууд байгуулав.
АНУ-д өрнөсөн иргэний дайны үед (1861-65) 600 мянга орчим хүний амь нас сүйдсэн юм. Нэгдсэн мужуудад боолчлолыг үүрд арилгав. Ерөнхийлөгч Улиссын засаг захиргаа авлигын хэрэгт нэр хүндээ алдав.
1867 онд АНУ, Оросоос Аляскийг худалдаж авчээ. XIX зууны сүүл болоход төмөр замыг эрчимтэй байгуулж, аж үйлдвэржүүлж, өндөр өндөр барилгуудыг барьж эхэлснээр европын сая сая цагаачид АНУ-ыг зүтгэх нь улам ихэсчээ. 1886 онд Америкийн хөдөлмөрийн холбоо байгуулагдав.
Испани-Америкийн дайнаар (1898) Гавай нэгдэн оров. 1902 онд Панамын сувгийг барьж байгуулав. 1917 онд Вудро Вильсоны удирдлагаар АНУ дэлхийн I дайнд оролцов. 1920-иод онд эдийн засгийн өсөлтийн зэрэгцээ архины хууль нь 1930 он хүртэл нийгэмд ихээхэн дарамт авчрав. Харин Франклин Рузвельтийн үед улс оронд тааламжтай уур амьсгал бий болжээ.
Перл-Харбор (Сувдан эрэг) руу дайрсан Япончуудын довтолгоо (1941.12.7) Америк улс дэлхийн II дайнд орох үндсийг бий болгожээ. Зэвсгийн үйлдвэрлэлийн засагт ашигтай тусчээ. Ерөнхийлөгч Рузвельт нас барсны дараа (1945) Гарри Трумэн орыг залгав.
Японы хотод атомын бөмбөг хаясан нь америкийн нэр хундэд муугаар нөлөөлжээ. АНУ НАТО-г үндэслэгч боллоо. Дайны дараа ЗХУ-тай тогтоосон харилцаа холбоо муудсаар хүйтэн дайны түвшинд хүрчээ. ЗХУ-тай хийсэн өрсөлдөөнт байдал сансарыг эзэмших, техник технологийн дэвшлийг авчирсан байна.
Коммунизм тархан дэлгэрэхээс сэргийлж америкийн цэргүүд Солонгосын дайнд оролцсон юм (1950-53). 1955 онд Мартин Лютер Кинг хүний эрхийн төлөө тэмцэгч болон тодров. Жон Кеннеди ерөнхийлөгчийг Карибийн хямрал түгшээж байлаа (1962). 1963 оны 11 сарын 22-нд тэрбээр алагдаж хүмүүсийг цочроосон хэрэг болов. Ерөнхийлөгч Линдон Жонсон Вьетнамын дайнд АНУ-ыг авч оров (1965-73). Түүнийг дайныг эсэргүүцэгчид хүчтэй шүүмжилж байсан юм. 1974 онд Уотергейтийн үймээн ерөнхийлөгч Ричард Никсоныг огцруулсан юм. Кемп-Дэвид, Жимми Картер нар улс төрийн гадаад бодлогоороо бусдаас ялгардаг. Ерөнхийлөгч Рональд Рейганы үед (1981-89) аж үйлдвэрийн уналт давхацсан юм. Өдгөө анхны хар арьст ерөнхийлөгч сонгогдон ажиллаж байна.
Шинжлэх ухаан, боловсрол, соёл
АНУ-ын үндэсний шинжлэх ухааны байгууллага нь Америкийн урлаг, шинжлэх ухааны академи юм. Энэ академи 1780 онд байгуулагдсан бөгөөд 3000 америк, 550 гадаадын хүндэт гишүүдээс бүрддэг. Академийн гишүүдийн дотор 180 орчим Нобелийн шагналтан, 60 Пулитцерын шагналтан байдаг, Нобелийн шагнал бий болсноосхойш түүнийг280 америкийн эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн хүртжээ. Америкийн эрдэмтдийн язгуурлаг байгууллагын нэг нь 1743 онд байгуулагдсан Америкийн гүн ухааны нийгэмлэг юм.
БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО. АНУ-ын боловсролын тогтолцоог шаталсан сургалт, сургалтын байгууллага бүрдүүлдэг. Дунд, дээд боловсролын тогтолцоонд улс, хувийн сургууль тодорхой харьцаатай байдаг. Боловсролын тогтолцоонд холбооны ба орон нутгийн мэргэжил олгох сургалтын байгууллага, иргэний эдийн засгийн ба зэвсэгт хүчний систем дэх мэргэжлийн дамжаанууд багтна. Эдүгээ АНУ-д 2.3 мянган их сургууль, дээд боловсролын шатны (4 жилийн сургалттай) коллеж, 1.7 мянган доод шатны (2 жилийн сургалттай) коллежид 15 сая оюутан суралцаж байна. Тэдгээрийн 78% нь улсын их сургууль, 22% нь хувийн их сургуульд хамаарагддаг. Харин 53.2 сая сурагч улсын, 6 сая нь хувийн сургуульд суралцдаг.
Улсын ба хувийн их, дээд, дунд сургуульд зарцуулсан хөрөнгөний хэмжээ 2000 оны байдлаар 700 сая доллар буюу энэ улсын ДНБ-ний 6.5%-тай тэнцэж байна. Энэхүү тоон үзүүлэлтэнд багшлах боловсон хүчнийг бэлтгэх, насанд хүрэгчдийн боловсорлыг дээшлүүлэх, мэргэжил дээшлүүлэх зэрэг зардал багтаагүй болно. АНУ жил бүр ойролцоогоор 150 сая долларыг иргэдийн буюу насанд хүрэгчдийн боловсролд зарцуулдаг байна.
Дэлхийд нэртэй Гарвард, Принстон, Колумб, Пенсильван, Йель, Корнелл, Стэнфорд, Жоржтаун, Массачусетийн технологиийн их сургууль зэрэг хувийн сургуульд тэмүүлэгчдийн тоо өссөөр байна. Бичиг үсэгтэн 97% (1994)
АНУ-ын 8 зохиолч, яруу найрагч, жүжгийн зохиолч:
Синклер Лъюис (1930), Южин 0'Нил (1936), Перл Бак (1938), Уильям Фолкнер (1949), Эрнест Хемингуэй (1954), Жон Стейнбек (1962), Сол Беллоу (1976), Тони Моррисон нар Нобелийн шагнал хүртжээ.
АНУ-д музейн томоохон комплексүүд бий. Тухайлбал 1846 онд байгуулагдсан, хагас улсын мэдлийн, 14 музейгээс бүрддэг Смитсоны хүрээлэн юм. Америкийн 100 том музейд Вашингтон дахь Үндэсний урлагийн галерей, "Метрополитен" урлагийн музей (Нью-Йорк), Орчин үеийн урлагийн музей (Нью-Йорк), Фрикийн музей (Нью-Йорк), Гуггенхаймын музей (Нью-Йорк), Филадельфийн урлагийн музей тэргүүтэн багтаж байдаг.
Америкад дэлхийд нэрд гарсан хөгжимт, Нью-Йоркийн Бродвей зэрэг драмын болон арилжааны театрууд ажиллаж дэлхийн соёл урлагт хувь нэмрээ оруулж байна. Нью-Йоркийн Метрополитен-дуурь мөн хотын Линкольний тайзны урлагийн төв (1966) зэрэг алдартай театруудаас гадна Нью-Йоркийн Карнеги-холл хэмээх концертийн танхимтай(1891) дүйцэхүйц концертийн танхим томоохон хотуудад олон бий. АНУ-д Үндэсний, Филадельф, Нью-Йорк, Бостон, Сан-Францисско, Кливленд зэрэг алдартай симфони оркеструудтай.
Үндэсний театрийн урлагийн салбар дахь дээд шагнал-"Тони" (Антуанетта Перрин нэрэмжит)-д 24 номинациар, 1948 оноос хойш шалгаруулж байна.
АНУ-ын Үндэсний кино үйлдвэрлэлийн тев нь Голливуд билээ. Энэ улсад жилд ойролцоогоор 500 орчим уран сайхны кино дэлгэцэнд шилждэг. Кино урлагийн салбарт жил бүр "Алтан бөмбөрцөг", "Оскар"-ын шагнал /1927 оноос хойш/ гардуулах ёслол болдог.
Хөгжмийн урлагийн хувьд жилд америкийн зах зээлд 1.5 сая ширхэг, мөнгөн дүнгээр ойролцоогоор 19 сая долларын өртөгтэй хөгжмийн бичлэг худалдаанд гардаг байна. Хегжмийн салбарт 1958 оноос Трэмми" хэмээх үндэсний дээд шагналыг гардуулж эхэлжээ.
Эдийн засаг
АНУ дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон. 1992 онд Хойт Америкийн гэрээ батлагдсаны дараа Канад, Мексиктэй чөлөөт худалдаа хийх болсон нь дэлхийд хамгийн том худалдааны тогтолцоо юм. Экспортын гол бүтээгдэхүүн нь цахилгаан бараа, суурь машин, үр тариа, нисэх онгоц. АНУ нь нүүрс, нефть, алт, мөнгө, хар тугалга, зэс, төмрийн хүдэр, цайр, уран, фосфоритийн арвин их нөөцтэй. Газар тариалан эрчимжсэн бөгөөд ихэвчлэн эрдэнэ шиш, улаан буудай, вандуй, хөвөн, тамхи голчлон тариалдаг. Хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй ажиллагсад 2.8%.
Загас агнуур, мод боловсруулах үйлдвэр, фермерийн мал аж ахуй эрхлэлт чухал байртай тул шувуу, гахай, тахиа, загас, үхрийн махны боловсруулах үйлдвэр сайн хөгжжээ. Тиймээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтээрээ нийт хүн амын зөвхен 2 % нь хамрагддаг ч дэлхийд дээгүүр байранд ордог ажээ. Санхүү, үйлчилгээний болон аялал жуулчлалын салбар төсвийн нэлээд хувийг бүрдүүлж байна.
АНУ-ын эдийн засгийн өсөлт арми, батлан хамгаалах зардлыг улам өсөж байлаа. Энэ нь Рейганий засаг захиргааны сулрал Ираны дайны үеэс илт харагджээ (1987-88). Харин Ерөнхийлөгч Жорж Буш Америк дахь үйлдвэрийн уналт дээр дөрөөлөн гарч ирсэн гэдэг. Ерөнхийлөгч Клинтоны өөрчлөлтийн бодлого Сенат өөрийг нь эсэргүүцэх шалтаан болж байсан юм. Санхүү болон хувийн асуудал байсан ч 1996 онд Клинтон дахин сонгогдсон билээ.
No comments:
Post a Comment