АЛБАН ЁСНЫ НЭР: Канад улс
НИЙСЛЭЛ: Оттава
НУТАГ ДЭВСГЭР: 9.970.610 кв.км.
ХҮН AM: 33.968.200 (2010), хүн амын жилийн өсөлт
1.4%(1990-1998). Дунж наслалт-эрэгтэй76, эмэгтэй 83. 15 хүртэлх насныхны эзлэх хэмжээ 19.8%.
ХЭЛ: англи, франц
БИЧИГ ҮСЭГТЭН: 97%
ШҮТЛЭГ: католик 45% протестант 20%, шүтлэггүй 7,4%, үнэн алдартан, иуда, лал, индуис, сикхичүүд
УГСААТНЫ БҮРЭЛДЭХҮҮН: (гарлаар) англи 40%, франц 27% бусад европчууд (герман, итали, украин. голланд) 20% индей, эскимос 1.5% болон бусад (ихэвчлэн азичууд) 11.5%
Их Британи улсын хаан Канадын тэргүүн юм. Тиймээс улсын мужуудын генерал-губернаторуудыг түүнд албан ёсоор танилцуулдаг байна. Канад Улс хууль тогтоох эрх бүхий 10 муж, засаг захиргааны хоёр нэгжтэй. Салан тусгаарлах үзэлтнүүд Квебек мужид хүчтэй байдаг тул Канад улс 1992 он хүртэл НАТО-гийн гишүүн орны хувьд арми, зэвсэгт хүчинтэй болж өдгөө Европод тархан байрлажээ. Нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд ОХУ-ын дараагаар 2-р байранд ордог. Энэ орныг аж үйлдвэрийн өндөр хөгжилтэй ч хөрш АНУ-аасаа хамааралтай гэж улс төр судлаачид үздэг. 1989 онд АНУ-тай улс чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ.
Канад нь парламентын засаглалтай, холбооны yлc. Хүн амын олонхи буюу 77% нь томоохон хотуудад амьдардаг ажээ. Канадын уугуул үндэстэн хагас сая индиан, 27 мянган орчим инуит (эскимос) нутгийн хойт хэсгээр төвлөрсөн буюу энд тэнд тархсан байдлаар амьдардаг. Томоохон хотууд: Торонто, Монрель, Ванкувер, Калгари.
Далбаа
Канадын далбаа төвдөө царс модны 11 өнцөгтэй улаан навч бүхий улаан, цагаан, өнгөтэй, XҮ зууны сүүлээр гэгээн Георгийн хэрээс бүхий Английн далбааг хэрэглэж байв. Францын эзэмшилд байхдаа Орлеаны хаант улсын далбаатай байв. 1620-аад онд дахин Англи улсын мэдэлд орохдоо Их Британий далбааг ашиглав. 1707-1867 онд Red Insign буюу Британий далайн муж улсын далбаатай байж улсын нэршил ч Canadian Жed Insign гэгдэж байлаа. 1925 онд үндэсний далбаа бүтээх комисс байгуулагдаж 1964 онд 2600 загвар хүлээн авч шалгаруулан хатан хаан II Елизаветад толилуулан баталгаажуулжээ. Далбаа 1965 оны 2-р сарын 15-нд анхмандав.
Царс модны навч Канадыг бэлгэдэл болсон түүх сонирхолтой юм. 1860 онд Уэльсийн хун тайж Канадад анх зочилж Торонто хотыхон өндөр хэмжээнд хүлээн авахаар бэлджээ. Энэ арга хэмжээнд үндэсний бэлгэдэл далбаа зайлшгүй хэрэгтэй болж нийтийн саналыг хүлээн авахад Канадад байдаг английн цагаачид сарнай, шотландчууд-зараа уулын мөчир, харин Канадад төрсөн иргэд минжийг бэлгэдлээрээ сонгож байв. Далбааны загваруудыг шүүн шалгаруулсаар 1830-аад онд баптист гэгээн Иоаны нийгэмлэгийхэн царс модны навчийг сүлдлэн хэрэглэж байснаас санаа авсан далбааны эхийг сонгон шалгаруулжээ.
Байгаль, газарзүй
Канадын баруун хэсэг эргийн болон хавцал ихт уул нуруудтай. Хамгийн өндөр оргилыг Логан гэх агаад өндөр нь 6050м юм. Хавцалт уулаас зүүн тийш үргэлжлэх үржил шимт тал нь өмнөд Альберт, Мантоба, Саскачеван мужид хамаарагдах, хөдөө аж ахуйн бүс нутаг юм.
Гудзоны булан ороод өмнөд хэсэгт хүн ам шигүү суурыидаг. Гэгээн Лаврент голын хөвөөнөө нийслэл Оттава, хамгийн том хот Торонто байршина. Зүүн өмнөд хэсэгт Аппалач уулын хойт хэсэг төгсгөвөр болно.
Нутгийн ихэнх хэсэг, ялангуяа уулархаг бүс нь нэлээд хүйтэн уур амьсгалтай тул канадчууд АНУ-ын хилээс 300 км зайтай өмнөд бүсдээ төвлөрөн амьдардаг.
Канадын хойт хэсэгт Хойт мөсөн тив, Хойт мөсөн далай тулах тул уур амьсгал тийнхүү хүйтэн байх ажээ. Хойт туйлын бүсийн ойр орчим 0°С доош хэмийн хүйтэн 7 сарын турш үргэлжилдэг байна.
Баруун эргийн Ванкуверт уур амьсгал зөөлөн, өвлийн дундаж хэм 0°С дээш байдаг, тэр чинээгээрээ хур тунадас их буюу жилдээ 250-500 мм унадаг байна. Зүүн өмнөд хэсгээрээ зөөлөн боловч чийглэг уур амьсгалтай. Монреал орчим унах жилийн хур тунадасны дундаж 1040 мм.
Канадын байгалийн газарзүйн бүс хойноосоо өмнө тийш арктикийн цөл, тундр, ойт тундр, ойт тал, тал гэхчилэн шатлан өөрчлөгдөнө. Уулархаг нутгийн ой хөвчид хуш, гацуур зэрэг өндөр сүрлэг модод, хөндий газраар нь өтгөн өвслөг ургамалтай байв. Байв гэсний учир нь эдүгээ газар тариалангийн талбай болжээ. Хойт хэсгээрээ тундрын ургамалтай бол зүүн өмнөд хэсгийн нам дор газраараа навчит болон царс модод ургадаг. Харин Аппалач холимог ойтой.
Түүх, улс төр
Анхны оршин суугчид буюу америкийн уугуул иргэд индианчууд ойролцоогоор 40 мянган жилийн өмнө Азиас Хойт Америкт нүүдэллэн ирсэн ажээ. Хожим инуитууд буюу эскимосчууд мөн Азиас хүрч очжээ. Жон Кабот гэгч энэ нутгийн анхны европ хүн болж Канадын эрэгт 1497 онд хөл тавьсан гэдэг. Түүний дараа нь Франц, Англй улсын хооронд Хойт Америкййн эзэмшлййн төлөө дайн дэгдэж 1534 онд Жак Картье Гэгээн Лаврентийн буланг нээж Францын Канад нутаг гэж зарлав.
1605 онд европоос францчууд ирж 1608 онд Квебек хотыг байгуулан Америк тивийн оршин суугчид бодов. Тэдний өсөлт зүүн талд байх английн колониос удаан байв. Нөгөө талаар тэд нутгийн индианчуудийн эсрэг колоний дайн дэгдээж байсан юм (1689-1763). 1759 онд англичууд Квебекийг эзлэн авчээ. Харин Парижийн гэрээгээр (1763) Францын Канад нутгийг Англид өгсөн байна. Хойт Америк дахь тусгаар тогтнолын төлөө дайны үед (1775-1783) Канад нь Английн хааныг тэргүүнээрээ залсаар байх эрмэлзэлтэй байв.
1784 онд Шинэ Шотланд мужаас Нью-Брансуик үүсэн гарав. Үндсэн хуулийн актаар (1791) английн протестантуудын суурших Дээд Канада (одоо Онтарио), фрарцын католикчуудын доод Канад (Квебек) хэмээн хоёр хэсэгт хуваажээ. Судлаач Александр Маккенз, Жеймс, Кук, Жорж Ванкувер нарын ачаар 1858 онд Английн Колумбийн нутаг бүрэлдэж дуусав. АНУ-тай хийсэн хилийн маргаан XIX зуун хүртэл үргэлжилсэн юм.
Анхны ерөнхий сайд нь холбооны сэр Жон А.Макдональд бөгөөд тэрбээр Канадын Номхон далайн төмөр замыг байгуулжээ. Энэ бүтээн байгуулалт түүнд ихээхэн нэр алдар авчраад зогсохгүй энэхүү төмөр замын "ачаар" 3 сая европын цагаачид Канадад ирсэн юм. Энэ урсгал 1894-1914 он хүртэл үргэлжилсээр байсан юм.
Холбооны цэргийн бүрэлдэхүүнд багтдаг канадууд дэлхийн хоёр дайнд хоёуланд нь оролцож 1949 онд НАТО-г үүсгэн байгуулагч, гишүүн орон болов. Л.Макензи Кингийн удирдлагаар үндэсний нэгдэл бэхжиж хамтын аж үйлдвэр цэцэглэж эхэлсзн байна. 1963 онд Лестер Пирсон ерөнхий сайд болжээ. Пьера Трюдогийн удирдаж асан эхэн үед (1968-79) сепартын хөдөлгөөн гарч Квебекийн тусгаар тогтнолыг шаардаж байсан тул 1970 онд цэргийн дэглэм тогтов.
1976 оны зун Молреальд зуны Олимпийн тоглолт болж өнгөрчээ. Трюдо хоёрдахь удаагаа сонгогдох үед Квсбексгийн рефрсндумаар Канадаас тусгаарлахыг хүсэгчдийн талд шийдвэр гарсан байна (1980). Канадын Актаар (1981) Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Канадын бүрэн тусгаар тогтнох эрхийг бататгаж өгчээ. Шинэ үндсэн хуулиар Квебекээс бусад бүх мужид үндсэн хуулиар олгогдсон эрх бүхий нөхцлийг бүрдүүлж өгчээ.
1985 онд Брайан Малруний тэргүүлсэн зарим мужийн тэргүүн Квебекийг "тусгай нийгэмлэг" гэсэн агуулга бүхий Мичлейкийн гэрээ байгуулжээ. Монитоба ба Ньюфаундленд мужууд гарын үсэг зурахаас татгалзжээ. Ийнхүү Канад Үндсэн хуулийн хувьд зөрчилд орсон юм.
1993 онд ерөнхий сайдаар Жан Кретьен сонгогдов. Тэрбээр 1997 онд дахин сонгогдсон. 1995 оны Квебекийн тусгаарлалтын тухай референдумаар салан тусгаарлахыг эсэргүүцэгчид 50.6:49.4 хувийн саналаар ялжээ. Канадын Шинэ Үндсэн хууль уугуул америкчуудад өөрийн нутаг дэвсгэр дээрээ байх онцгой эрхийг олгосон байна.
1999 онд баруун хойт хэсгийг эскимосын нутаг дэвсгэр гэж тогтжээ. АНУ-ын хилийн дагуу хот суурингуудад хүмүүс шигүү сууршиж, америкийн хэв маяг нөлөөлсөн нь ажиглагдана.
Канадын засгийн газар гадаадын цагаачдад харьцангуй зөөлөн хандаг агаад тэднийг хүн бага сууршсан хот, суурингуудад суурьшуулах бодлого барьдаг.
Эдийн засаг
Канад бол өндөр хөгжилтэй орон юм. Нутаг дэвсгэрийн зөвхөн 8%-ийг хөдөө аж ахуйд ашигладаг. Хөдөө аж ахуйн салбар нь дээд зэргийн мехникжсан хэлбэрээр үр ашигтай ажилладаг. Төрөл бүрийн үрт ургамлын тариалалт голлох тул овьёс, pane, үр үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүн байр эзэлдэг. Энэ улс цэцэрлэгжүүлэлтийг сайн хийдэг. Сүүний чиглэлийн мал аж ахуй, тэр ч байтугай үслэг амьтад үржүүлэх салбар сайтар хөгжжээ. Өндөр чанарлаг шилмүүсэн ой, хямд өртөгтэй усан цахилгаан станцууд цаасны үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд таатай нөхцлийг бүрдүүлж байна. Түүнчлэн Атлант, Номхон далайн загас агнуур эдийн засагт нь тодорхой ашиг авчирдаг. Канад байгалийн ба ашигт малтмалаар нэн баялаг орон тул дэлхийд уран, цинк зэргийн олборлолт боловсруулалтаараа тэргүүлэх байр суурьтай. Никель буюу диц, хөнгөн цагаан, хар төмөрлөг, байгалийн хий, зэс, алт, молибден, давсны ихээхэн нөөцтэй юм. Шинэ техник технологид тулгуурласан дулаалгын ба модон эдлэлийн үйлдвэрлэл хөгжсөн нь энэ улсын байгаль цаг уурын нөхцөлтэй шууд холбоотой юм.
Канад нь тээврийн хэрэгсэл, хими, цахилгаан, цахим техник, суурь машин, мэдээлэл холбооны хэрэгсэлийн үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэх байртай. Экспортын голлох бүтээгдэхүүн нь бага оврын тээврийн автомашин, машин тоног төхөөрөмж, түүхий нефть, хөрөө рам, байгалийн хий, өнгөт металл, химийн бүтээгдэхүүн, сонины цаас тэргүүтэн юм.
Канадын худалдааны гол төлөөлөгч нь АНУ. 1994 оны 1 сард АНУ, Канад, Мексик гурван улс Хойт америкийн чөлөөт худалдааны гэрээ байгуулан хилийн үнэ тарифийг ойрын 20 жилийн турш тааламжтай нөхцөлтэй байлгах талаар харилцан тохиролцсон байна.
No comments:
Post a Comment