Багшаа, багшаа... гээд гүйн ирэх жаахан охин Учралын өмнө зогсоод цамцныхаа хормойгоор оролдоход бүсгүй "гадаа чинь ирчихлээ гараад ир" гэж мессеж бичсэн хайртынхаа зүг яаран:
- Яагаад одоо хүртэл яваагүй байгаа юм. Гэрээс чинь хүн ирээгүй юм уу? гээд бараг нэг амьсгаагаар угсруулан асуухад охин цамцныхаа хормойг оролдсон чигээр толгой дохиж, нулимс цийлгэнэсэн нүдээрээ түүний өөд ширтэн:

- Аав бүр орой ирнэ гэсэн. Би ангидаа ганцаараа байхаас айгаад байна гээд бүлтгэнэх нүдээрээ өрөвдөлтэй ширтэнэ. Бүсгүй хүрэмнийх нь халаасанд чичрэх утасны зүг нэг ширвэж, охиныг хараад:
- Тэгвэл багштайгаа цуг юманд явж байгаад ирэх үү. Тэгээд хоёулаа сургууль дээрээ буцаж ирээд аавыг чинь хүлээе гэтэл охины нүдэнд баярын оч гялбаж:
- Тэгвэл багштайгаа цуг юманд явж байгаад ирэх үү. Тэгээд хоёулаа сургууль дээрээ буцаж ирээд аавыг чинь хүлээе гэтэл охины нүдэнд баярын оч гялбаж:
- Тэгье... тэгье гээд халуу дүүгсэн бяцхан гараараа бүсгүйн гараас атгаж ганц хоёр хүүхэд гарч явсан сургуулийн хаалга зүг чирэх шахам урагшиллаа.
- Багшаа хурдлаарай. Хоёулаа юугаар явах юм бэ. Автобусаар явах уу. Аав бид хоёр дандаа явдаг юмаа. Цонхоор юм хараад л гоё тэ хэмээн зогсоо зайгүй шулганах жаахан охинд хөтлүүлэн алхлах гоё ч юм шиг. Гуниг бүгшсэн сэтгэл цэлмэх шиг басхүү зогсоо зайгүй шулганах бяцхан амьтан нэг л дотно санагдана.

Бодолдоо дарагдан явсаар нарны туяа нүд гялбахад бодлоосоо салж Хуягааг хайн ийш тийш ширтэхэд хар машины хамрыг түшин зогссон залуу түүнийг олж хараад уцаарлах мэт хаалгаа онгойлгон жолооныхоо ард суучихлаа. Магадгүй түүнийгээ өөдөөс нь инээмсэглэн ирж тэврээд, машиныхаа хаалгыг онгойлгон өөрийг нь суулгаасай гэж хүсдэг мөрөөдөл нь унтарчихлаа. Учрал энэ байдлаа сэтгэлдээ л нууцлан өөрийгөө хүчлэн байж инээмсэглээд машины ард хаалгыг онгойлгон охиныг суулгаад харин өөрөө урд талд найз залуугийнхаа дэргэд суун:
- Миний хайр удаан хүлээсэн үү? гээд инээмсэглэхдээ үнсэхийг хүсэж байсан боловч түүний ууртай харцанд цохиулах мэт болж чимээгүй урагшаа харлаа.
- Хэн юм бэ? гэж ууртай дуугарах залуугийн асуултанд
- Манай ангийн хүүхэд. Аав нь ажилтай орой ирнэ гэсэн гэнээ. Хоёулаа хамт явж байгаад хэдэн цагийн дараа буцаад сургууль дээр хүргээд ирье гэж хэлэхдээ бүсгүй юу ч анзааралгүй машины доторхыг ажин хөгжилтэй байх охины зүг харан инээмсэглэхэд залуу

- Чи эдний аавтай нь ямар холбоотой болоод ажлаа тарчихаад байхад хүртэл хүүхдийг нь малладаг юм бэ гэхэд охиныг харан инээмсэглэж байсан бүсгүй аянгад цохиулах мэт давхийн
- Юу гэнээ. Одоо бүр ийм зүйл ярьдаг болох нь уу. Чи хаашаа явна гээд байсан юм. Тийшээ чинь явбал явъя эсвэл би өөрөө машин бариад явчихъя гэхдээ түүнийг аргадна гэж итгэн "аргадахад нь жоохон тунина аа" гэж бодож амжлаа

- Тэгвэл би амжихгүй. Тэглээ ч ажил ихтэй байна. Чи өөрөө яв гэсэн залуугийн үг түүний сэтгэлийн шархыг улам нэмж алаг нүднийх нь аяганд нулимс цийлгэнүүлж орхилоо. Учрал охиныг хөтлөн машинаас бууж явахдаа Хуягааг араас нь дуудан "найз нь тоглосон юмаа. Найзыгаа уучлаарай" гэж хэлэх болов уу хэмээн хүлээсэн ч урдхан харагдах замаар залуугийн машин хурдлан давхихад гомдол тээсэн цээжинд нулимс үерлэн байхыг мэдэрсэн ч охин
- Багшаа хоёулаа одоо тэр гоё машинаар явахгүй автобусаар явах юм уу гэхэд нь түүнийг өхөөрдөн инээмсэглэчхэв.
- Үгүй ээ хоёулаа өөр машинд сууя гээд гар өргөхөд цагаан саарал өнгийн жижиг жип машин зогсож тэднийг суухыг урилаа. Охин машинд суусан даруйдаа нулимс цийлгэнүүлж, зангирсан хоолойгоор:

- Багшаа, манай ээж өвдөөгүй байхад аав бид 3 дандаа ийм машинаар явдаг байсан гэх нь зүрх шимширмээр. Басхүү Учрал хагас жилийн турш энэ ангид багшлахдаа ангийнхаа хүүхдүүдийн хувийн амьдралыг нэг их мэддэггүй ээ ухаарлаа. Зургаахан настай мөртлөө бяцхан охины сэтгэлд байх гунигийг мэдрэх шиг.
- айн уу. Учралаа гэх дуугаар жолоочийн зүг хараад тэр гээд нэр өгчихөж чадсангүй.
- айн уу. Учралаа гэх дуугаар жолоочийн зүг хараад тэр гээд нэр өгчихөж чадсангүй.
- Танихгүй байна уу. Би Батаа л байна ш дээ. 10 жил нэг ангид сурчихаад танихгүй байна уу гэхэд нь хуучин дурсамжаа ухаж ухаж 10 жилд байхад 3-р салааны бил үү ямартай ч хамгийн арын ширээнд суудаг байсан доожоогүй хүү санаанд нь бууж тэр нэг хавар хайрын захиаг нь өөдөөс нь шидэж байсан өөрөөсөө ичих шиг болов.
- Аан. За сайн уу. Чи ч танигдахгүй болжээ гэсээр сургуулийн хажууд зогссон машинд 10 жилийн дурсамжаа ам уралдан ярилцаж байсан тэдний яриаг таслан охин
- Багшаа, багшаа гэж түүний мөрнөөс татаж
- Аан. За сайн уу. Чи ч танигдахгүй болжээ гэсээр сургуулийн хажууд зогссон машинд 10 жилийн дурсамжаа ам уралдан ярилцаж байсан тэдний яриаг таслан охин
- Багшаа, багшаа гэж түүний мөрнөөс татаж
- Миний аав ирж байна гэсээр машины хаалгыг онгойлгон зайрмаг барьсан 30 шүргэж яваа болов уу гэмээр залуугийн зүг гүйлээ. Учрал ч мөн тэр зүг явсаар охиноо тэврэх аавын дэргэд очлоо. Учрал:
- Сайн байна уу? гэхэд тэрээр ядруухан:
- Сайн. Сайн байна уу өнөөдөр манай хүн хагалгаанд ороод охиноо оройтуулчихлаа. Миний охин танд төвөг удаагүй биз гэхэд:
- Сайн байна уу? гэхэд тэрээр ядруухан:
- Сайн. Сайн байна уу өнөөдөр манай хүн хагалгаанд ороод охиноо оройтуулчихлаа. Миний охин танд төвөг удаагүй биз гэхэд:
- Үгүй дээ. Их сайн охин шүү гээд охины үсийг илэнгээ:
- Тэгээд хагалгаа ямар болсон бэ? гэхэд залуу гунигтай хэрнээ басхүү баяртай харцаар удаан ширтэж
- Манай хүн хорт хавдартай байсан юмаа, гэхдээ одоо зүгээрээ. Сая авахуулчихсан. Одоо хавдар байхгүй гээд инээмсэглэх нь бүсгүйн сэтгэлд байсан бүхий л гунигийг хийсгэчихлээ.

Аавдаа тэврүүлэн "баяртай" хэмээн гараа даллах охины араас бодлогошрон зогссон Учралд "Би чамайг хүргээд өгөх үү" гэх залуугийн хоолой хавар ирснийг санууллаа.
Хайр чи хаврыг дууддаг юм уу, эсвэл хавар чи хайрыг дууддаг юм уу?
Ж.Эрхэмцэцэг
No comments:
Post a Comment