2014-12-11
АМЬДРАЛЫН ТУРШИД БЭЛЭГЛЭХ 100 БЭЛЭГ
2014-10-08
Дэлхийн боловсролын түүх 11
2. Джуринский А.Н. История зарубежной педагогики. – М., 1998.
3. Джуринский А.Н. История педагогики древнего и средневекового мира. – М., 1999.
4. Джуринский А.Н. История педагогики. – М., 1999.
5. История педагогики: В 2 ч./ Под ред. А.И.Пискунова. – М., 1997.
6. Латышина Д.И. История педагогики. Воспитание и образование в России. – М., 1998.
7. Лушников А.М. История педагогики. – Екатеринбург, 1995.
8. Пряникова В.Г., Равкин З.И. История образования и педагогической мысли. – М., 1995.
9. Фрадкин Ф.А., Плахова М.Г., Осовский Е.Г. Лекции по истории отечественной педагогики. – М., 1995.
10. Хрестоматия по истории зарубежной педагогики./ Сост. А.И.Пискунов. – М., 1971.
Дэлхийн боловсролын түүх 10
Сургууль, боловсролын байгууллагын шинэчлэлийн үр дүнд заавал суралцах төлбөргүй бага сургуулийн сургалт, төлбөртэй төрийн өмчийн дунд сургуулиуд (АНУ, Францаас бусад улсад)-ын үндэс ихээхэн бэхжиж, хувийн өмчид тулгуурласан боловсролын тогтолцоо хадгалагдан, нийгмийн дээд давхаргынхан илүү нэмэлт боловсрол олж авах нөхцөл хэвээр үлдсэн байна. Мөн сургууль удирдах хоёр загвар буюу төвлөрсөн ба төвлөрсөн бус удирдлага бий болж, техник мэргэжлийн боловсрол хүчтэй хөгжин, анхан шатны сургалтын хөтөлбөр өргөжин, анхан шат ба дунд шатны боловсролын хоорондын завсрын хэв маяг буй болж, дунд боловсролын хүрээнд байгаль шинжлэлийн хичээлийн эзлэх хувь нэмэгдсэн байна. Сургууль боловсролын байгууллагад гарсан энэхүү өөрчлөлтийн ерөнхий хандлагууд зарим улс оронд өвөрмөц байдлаар ч илрэх болов.
Дэлхийн боловсролын түүх 09
Сургууль, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ, шинжлэх ухааныг өөрчлөн шинэчлэх хэрэгцээ улам бүр тулгамдсан шинжийг олж, боловсролын салбар дахь уламжлалт арга барил болох багшид тавигдах шаардлагад голлон анхаарснаас болж суралцагчдын өөрсдийн бие даасан байдал алдагдаж ирсэн нь зайлшгүй шинэчлэлийг шаардах болов. XIX зууны эцэс XX зууны эхэн үеийн өрнөдийн сурган хүмүүжүүлэх зүйд нийгмийн сурган хүмүүжүүлэх зүй, шашны сурган хүмүүжүүлэх зүй, сургалт, хүмүүжлийн үйл явцын гүн ухааны сэтгэлгээнд тулгуурласан сурган хүмүүжүүлэх зүй зэрэг сурган хүмүүжүүлэх ухааны уламжлалт аргууд болон реформатор сурган хүмүүжүүлэх зүй зэрэг шинэ агуулга бүхий үндсэн хоёр парадигм тод ажиглагдах болсон байна.
Дэлхийн боловсролын түүх 08
Френсис Бекон нь 1561 онд Английн Лондон хотноо мэндэлжээ. Түүний үндэслэсэн гүн ухааны тогтолцоонд идеализмийн оронд реализм тэргүүлэх байр эзэлж, догматизмын орыг критицизм хэмээх үзэл эзлэх болсон байна. Тэрээр танин мэдэхүйн туршилтын буюу эмпирик арга, техник нь сэтгэж танин мэдэхүйгээс давуутай хэмээн үзсэн. Үүнийхээ үндсэн дээр шинжлэх ухааны бүтцийг үндсээр нь өөрчлөх зорилт тавьсан байна.
Дэлхийн боловсролын түүх 07
Ийнхүү Сэргэн мандалтын үеийн боловсрол, хүмүүжлийн шинэчлэлийг Соён гэгээрүүлэгчдийн үеийн төлөөлөгчид хүлээн авч шинэ шатанд гаргах түүхэн үүргийг хүлээжээ. Ингэхдээ тухайн улс үндэстний үндэсний онцлог, уламжлалын дагуу хөгжүүлсэн байна. Соён гэгээрүүлэгчдийн үзэл санааны гол цөм нь Францад төвлөрч байв. Энэхүү хөдөлгөөний үндсийг тавигчдын дотор францын сурган хүмүүжүүлэх ухааны төлөөлөгчид болох Франсуа Фенелон, Шарль Голлен голлох үүрэгтэй байсан юм.
Дэлхийн боловсролын түүх 06
Дэлхийн боловсролын түүх 05
Энэ үед өнөөгийн Европийн ихэнх улсууд Римийн эзэнт гүрний уналт ба дорно зүгийн улсуудын довтолгооноос үүдэлтэй хямралд автагдах болов. Гэхдээ энэ үед эхэлсэн өрнийн христ шашны сэргэлт нь араасаа соёл, боловсролын хөгжлийг дагуулах болсон байна. Сүм хийдүүдийн нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг хязгааргүй нэмэгдэж, сүм хийдийн тогтолцооны хүнд нүсэр байгууламжийг ажиллуулах боловсон хүчний эрэлт эрс нэмэгджээ.
Дэлхийн боловсролын түүх 04
Дэлхийн боловсролын түүх 03
Дэлхийн боловсролын түүх 02
Тухайн үеийн римчүүдийн хүмүүжлийн тухай төсөөллийг өөрийн хүүг Катон хэрхэн хүмүүжүүлж байсан тухай өгүүлсэн Плутархийн зохиолуудаас олж үзэж болно. Катонд мэдлэг боловсролтой боол байсан бөгөөд тэрээр хүүхдүүдийг сургах үүрэгтэй байсан боловч Катон түүнд өөрийн хүүгээ сургах ажиллагааг итгэж өгөөгүй байна. Тэрээр хүүгээ хүмүүжүүлэх ажлыг өөртөө хүлээж, түүнийг бичиг үсэг, эрх зүйд сурган биеийн тамираар хичээллүүлж байжээ. Тэрээр хүүдээ зориулж олон дэвтэр дүүрэн зүйл бичжээ. Гэхдээ өөрийн үлгэр жишээгээр гүнзгий нөлөөлж байв. Тэр жишээнд нь морь унах, зэвсэг хэрэглэх, тэмцэх, гол хэрхэн гатлах, халуу, хүйтнийг хэрхэн тэсвэрлэх зэрэг орж байсан нь жинхэнэ рим хүн болон төлөвшихөд шууд нөлөөлж байв. Хүмүүжлийн ийм практик тогтолцоо тэр үеийн язгууртан римчүүдэд түгээмэл байжээ. Хэрэв тухайн хүүхэд эцэггүй байсан ч хүмүүжүүлж, чиглүүлэх ахмад насны хэн нэгэн заавал олдоно. Хөвгүүд эцгийн бүрэн хяналтан дор өсөж, торнино.
Дэлхийн боловсролын түүх 01
1. Эртний Грек
1.1. Афины хүмүүжил
Грамматист сургуульд хөвгүүд эрдэм мэдлэгийг ивээн тэтгэгч охин тэнгэрийн хөргөн дор уншиж, бичиж, тоолж сурдаг байв. Сургуульд гол төлөв лааны тосон самбар болох диптих хэмээн нэрлэдэг ном шиг нээгддэг нэг талаар нь нугалсан холбоотой хоёр самбарыг ашиглаж байжээ. Энэ самбарын дотор талд лааны тос түрхээд түүн дээрээ төмөр саваагаар үсэг, тоо бичих ба түүнийгээ амархан арилгадаг байв. Бичиж дуусаад самбараа хоёр нугалан эвхэх нь хялбар байсан байна.
2014-09-08
Талархал
2014-06-11
Эрх чөлөөнийхөө төлөө асгартал уйлсан
Аз жаргал өөрт минь байдаг. Бид өөрт байгаа зүйлээ мэддэггүй, учир нь түүнийг бусад зүйл шиг өмнөөн дэлгэж үл болно.
Тиймээс байгаа мөртлөө байдаггүй. Би аз жаргалтай байна уу гэж хэн ч асуудаггүй, гуниг бидэнд байгаа бүхнээ мэдэх боломж олгодог. Хэтэрхий жаргалд хүн юу ч үгүй байдаг. Харцанд нь хүртэл хайр алга болчихдог. Харин өөрийнхөө бүтээсэн бүхний өмнө өөрийгөөн бүтээсэн бүхнийг өвдөг сөхрүүлдэг.
Тэр бардам зан хаана байна, цагтаан ирж үнэлэмжээн өсгөхгүйн бол бид чамаар гоёх хэрэг байна уу.
Зөндөөн их уйлсан яады. Яг л бороо шиг, ус шиг урссан. Худлаа хэлэхгүй ээ. Гунигаан нулимс болгон урсгах сайхан юм байна лээ. Гудамжинд би санаад нүдэндээ нулимстай алхсан яады.
Урсах ёстой зүйлийг хадгалах сав байсан бол ч яахав
Урсаад ундраад хөглөгддөг хүмүний заяагаа мэдрий л дээ.
Гоё байсан, дараа нь би өөрийгөө шоолсон.
Хохо хохо, чи хэн бэ, үүхаха
Утгатай мэт урсах нулимстай үг гэж байх юм аа
Уяраахдаа халигуулдаг сайхан бүхэнд нугасгүй дурладаг
Сэтгэлээ би яагаад дандаа нуух ёстой гэж
Чадахгүй ээ, сэтгэлдээ ч бас эрх чөлөөтэй баймаар байна, намайг өөрт минь бүү хүлэх гэж оролд
Одоо чадахгүй, өмнө чадсан бүхэн гайхах хэрэггүй ээ.
2014-02-13
Амьдралын зураг зурахыг хүсэх л байх ...
Зөв буруу зөндөө л бий
Зүгээр л сэтгэлээс урсах
Зүгээр л хэдхэн үгсийн хэлхээгээр
Зүрхээн чөлөөлж, сэтгэлээн илэрхийлэх гэж оролдлоо.
Яруу сайхан үгийн урлагт шунан дурладаг ч
Ямар би шүлэг бичиж чадах биш дээ
Яахав ээ, зүрхний гүнээс нууцхан эгшиглэх
Сэтгэлийн аялгуу хөглөгдсөн, энэ биз ээ.
2014-02-11
Би өөрийнхөө бүх зүйлд хайртай
2014-01-21
Уулын орой
Цасанд дарагдсан уулсын орой
Цаанаа л нэг сэвтээ нь үгүй тансаг
Үргэлжлэн буй давтагдашгүй үзэгдэл нь
Үнэхээр сэтгэлийн хөг аялгууг донсолгоно.
Дэлхий дээр ургасан мод
Газраас үндэслэн биежсэн хар том модноос салаалсан олон олон мөчир, мөчир бүр ч өөрийн хэр хэмжээгээр салбарлан тэнгэр өөд тэмүүлнэ. Модны орой дээрх мөчрүүд, модны хамгийн доор байрлах мөчрүүд урт, богино, өргөн, бүдүүн, нарны тусгал хүртэх, агаарын солбилцолд оролцох болон хүмүүсийн хайр энэрэл хүртэх өнцгөөрөө ялгарна. Нэг модноос ургасан олон мөчрүүд ч бас өөр. Хүртэх, мэдрэх, харах, сонсох хэлбэр нь ч өөр. Сайн төрлийг олж авсан мөчрүүд цаг хугацаанд үнэлэгдэн өгсөж, тэнгэрийн нэгэн хэсэгт уусан одохдоо дараагийн мөчрүүддээ байраа баяртай үлдээнэ. Тэр их ялалтын цуурай хангинан ирэхдээ ч эх дэлхийнхээ салхи, бороо, цас, аянга, шуурга гэх мэт сорилтуудыг даван гарч дараагийн төрөлдөө хүн төрхийг олдог мэт.
Үндэс мод
Таныг инээж баяр хөөртэй байхад таны мод дэлгэрч, өнгөө нэмэн байгаль дэлхийгээ баярлуулж байдаг. Таны уурлаж бухимдахад хэн нэгэн нь таны модны мөчрийг хугалж, шатаан сүйтгэж байдаг. Таны үндэс мод таны илэрхийлэл, дуу хоолойгоор амилж, таны хийсэн үйл хэргээр батжин бэхждэг. Хайрласандаа уйлахад бороо асгарч таны үндэс модыг тэтгэж, улам өндөрт нарны тусгал хүртээн, гомдож уйлахад дотроосоо үхэж, хүчтэй салхинд унахад бэлэн болчихдог.
2014-01-15
Үндэс цэцэг
Хүслийн түлхүүрээ хайж
Холын холыг зорьсон
Өөрөөсөөн алдуурсан гэнэн сэтгэл ээ.
Учир юуг үл ойлгож
Удаан зогсож, бас гансарч суусан
Хувь тавилангийн оч хаана байдгыг олох гэж
Хүн зангаараа түшиж явсан мөрөөдөл.
Өөртөө зориулсан шүлэг
Энгийн даруу эгэл жирийн бүсгүй.
Итгэл, сэтгэл, өөдрөг үзэлтэй нэгэн.
Амьдралыг дэндүү олон өнгөөр хардаг болохоор
Алхам тутамд минь цэцэг ургаж байна гэж төсөөлдөг.
Гэрэлтэн цацрах солонгын долоон өнгийг
Гэнэн багын мөрөөдөлтэйгээн хамт
Гэгэлзсэн сэтгэлийн бяцхан ертөнцөөс
Гийн мишээсээр түгж байна гэж баярладаг.
Аз жаргалын элч гэж би өөрийгөөн тунхагладаг.
Амирлангуй оршихуйн тэнгэрлэг нэгэн бодь сэтгэлт.
Алс тэртээх ертөнцийн чинад дахь аялгууг эгшиглүүлсээр
Алагхан зүрхний цохилт бүрийн үнэ цэнийг мэдрүүлэх гэж би
Энэ ертөнцөд хүмүн биеийг олсоон.