2010-06-30

Жигүүрээ дэлгэн НИСЭН ОДЬЁ ДОО


Зүгээр л зүрхэнд чинь шивнэсэн
Зүсэр бороо шиг л асгарсан
Яг л минийх юм шиг аашилсан
Ягаахан уруулын будаг шиг
Ямар ч хүйтэн ертөнц байсан юм бэ дээ чи



Уудамхан юм шиг санасан
Уяхан юм шиг бодсон
Энэ хорвоод түшигтэй юм шиг төсөөлсөн
Илүү дутуугүй эгэл ертөнц шиг бодсон

Ханхар биенд хайр биш
Хувь тавилангийн гажуудал оршдог юм болов уу
Хар шилний цаадах харцанд
Хамгийн гунигтай түүх оршдогийн болов уу

Сэтгэл ойртож, биес хүрэлцэхээс өмнө
Сэмхэн чамаас холдон одьё доо
Сэрүүн зүүд шиг амьдралд чинь
Жаргал ч хүсэхгүй ээ


Илүүтэй дутуутай хорвоод чинь
Энэ бүхэн хэдий үргэлжлэхийг харья
Эр биеэн мэдэрч явахгүйн юм бол
Эмэгтэй хүнийг хайрлана гэж тохуурхаад ч яах юм бэ

Жаахан зүүдэнд чинь бардамнал дагуулчихжээ
Жавартай инээдэндээ хэсэг даажигна даа
Жирийн бус гэдэгт чинь итгэдэггүй байлаа
Жив жув хийсэн бүхэнд итгэхээр шийдлээ

Жинхэнэ түүхийг чи л хүүрнэхгүй юм бол
Жигүүрээ дэлгэн нисэн одье доо

No comments:

Post a Comment