2010-06-27

Дурсмаар байна, дурсагдмаар байна.

Би бодож байна
Юу ч юм нэг биш зүйл


Өчигдөрхөн болсон шиг
Өнөөдөрт дүгнэж
Ирээдүйд болох юм шиг
Энд бодолд автаж байна



Маргааш юу хийхээ
Магадгүй хэн нэгэнтэй уулзахаа
Юу ч юм санаандгүй зүйлст
Ерөөсөө бэлэн байх эсэхээ

Сандарч тэвдэж уулзахаа
Санаж байгаагаа хэлэх эсэхээ
Бодож байна
Төсөөлж байна.

Бодож төсөөлснөө илэрхийлэх хэцүү юм аа
Би заримдаа зүрх хүрэхгүй залгичих юм
Өмнөхөн ямар их бэлдсэнээ
Өөрөө нэгхэн хэсэгт үгүй хийчих юм

Навчис хийсэн нэгэн модонд буудаг шиг
Надад зориг өгөөч, уянгалья
Нас минь хийсэн одохыг анзаараагүй ч
Намар шиг хавар шиг дурсаач гэх шиг

Өглөөхөн гараад мартах биш
Өнөөдөр маргааш ч дурсагдах
Сайхан бүхнийг үлдээгээч
Санахдаан хөглөгдмөөр байна

Салхи шиг биш уул шиг
Саранд наранд хайрлагдмаар
Сайрхаж биш хүмүн заяагаар
Сэтгэлээ, зүрхээ, үйлсээ цогцлоогооч

Дурсмаар байна, дурсагдмаар байна.

No comments:

Post a Comment