2010-06-30
Өөрөө чи ЗӨН СОВИНГООРОО МЭДЭР ЭЭ
Надад хайртай юу гэж битгий асуу
Найз минь биш чи л ойлго
Өгсөн болгонд минь сэтгэл шингэж үү
Өөрөө чи зөн совингоороо мэдэр ээ
Зүрх зулын сарын бэлэг шиг байдаг гэж үү
Зөрөх харц болгонд татагддаг ч гэсэн
Зүгээр л май гээд өгчихдөг гэж үү
Зүүд биш байгаа энэ бодол
Салаа замын эсрэг гарч үзлээ
Сахилгагүйтмээр байсан ч чадсангүй ээ
Сайхан ярилцахыг хүссэн ч
Самгардаад би өөрөө яваад өглөө
Итгэл тээж үзэг нийлүүлсээн
Энэ сэтгэлийг чи л мэд
Инээхдээн уйлж гомдлоон тайлсаан
Энэ үеийг юутай зүйрлэх вэ
Дарсанд согтож мансуурах дургүй ч
Даамай гомдсондоо тасрахыг хүслээ
Голын урсгал юутай уянгалаг сонсогдож байсан ч
Ганцаараа гүюүрэн суух нь юутай уйтгартай вэ?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment