2010-06-27

ХАЙЛАН УРСДАГ ГЭЖ ҮҮ


Энэ хайр биш юм байна аа, бие минь, сэтгэл минь хайлж урсаагүйг бодоход . . .

. . . харандаа цаас хослуулж, хайлан урсан шүлэглэдэг гэсэн харин энд компьютер хуруу тачигнаж байна.



. . . хайрын дуунд догдлон нисдэг гэсэн харин би нисэх гэж оролдлоо, өө нээрээ далавчгүй юм чинь яаж нисэх вэ дээ, тэгэхээр дурлаагүй байх нь.

. . . сэтгэл гэгэлзэж байж суух газраа олохгүй уулзах гэж яардаг гэсэн харин би энд ажлаа бодон чимээгүйхэн сууж байна. . .

. . . өөрийгөө хүртэл мартан хайлан урсдаг гэсэн өөрийгөө мэдрээд хайлан урсахаа харая гэж бодлоо, хайлж урсдаггүй ээ, энэ тэгэхээр хайр биш байх нь.

. . . ХАЙР ЗААВАЛ ХАЙЛАН УРСДАГ ЮМ УУ?

. . . хайлж урсах гээд байгаа энэ хайр юу юм бол оо?

. . . халаасаа тэмтрэн бодлоо

. . . харин гарт минь нэгэн чулуу баригдлаа.


Хэрвээ БАРИГДАЖ БОЛДОГ байсан бол олон талсттай, онхол донхол, этгээд сонин ховилтой, эгэл жирийн нэгэн чулуу байх байсан болов уу, харахад хатуу шинж чанартай ч, харин эвгүйхэн баривал эмзэг бөгөөд туяхан. Өнгө гэрлийн тусгалаас нь өөрөө би хэн гэдгээ олчих шиг, ажиглаж сайн харах юм бол амьд цэцгийн дэлбээ амирлангуй тэнгэрт бүжих мэт.


Хэрвээ уянгалан эгшиглэх АЯЛГУУ байсан бол хязгаар гүй уудам талд дүүлэн нисч, даль жигүүрээ дэвэн тэнгэрт одон аниргуйд уусах мэт.


Хэрвээ амталж болдог ЧИХЭР байсан бол хазах болгонд өөр өөр амтыг мэдэрч, гаргаж хаямаар, ааа яасан нялуун юм бэ, ээ бурхан минь ямар сайхан амт вэ гээд л голдоо орохын өмнө уулга алдан амтлахаас пэээээ больеоо гэж хэлэх аймшигтай амт хүртэл тэсвэр тэвчээрийг шалгаж эцэст нь үгээр ч зүйрлэхийн аргагүй тийм л сайхан амтыг мэдрүүлэх мэт.


Хэрвээ түүнийг ҮНЭРЛЭЖ БОЛДОГ бол байгаль эхээс хосгүй заяасан ховорхон олдох цэцгийн танхил үнэрт нь мансууран жаргаж, энэ хорвоо ертөнц дээр үүнээс илүү сайхан зүйл гүй мэт, түүнээс салж чадахгүй байх аа.

Хайрыг би ХЭЛБЭР, ДҮРС, ӨНГӨӨР илэрхийлэх гэж оролдлоо, үнэндээ төсөөлж байгаа шигээ бодитой зүйл болгон харж чаддаггүй ээ, хайр тэгэхээр хийсвэр юм болов уу, харин үүн шигээ хийсэн оддог юм болов уу

Эгшиг гийгүүлэгчийн харьцааг нь харахад энэ тэнцүүхэн байхы. Энэ тэгэхээр хайрын квадрат юм болов уу.

Хайр заавал хайлан урсдаг гэж үү, хайлчихаар чинь байхгүй болчихийн биш үү, би ямар цас ч биш, мөс ч биш.


Хайр яг юу юм бол оо?

No comments:

Post a Comment