Нүдэнд минь тусаад л байна
Нэрээ чи тансаг юм аа
Алаглан солонгорох нь
Амьдралд өнгө нэмэх шиг
Аз жаргалын цэцэг үү
Аугаа хайрын цэцэг үү
Ухаарал хайрласан цэцэг үү
Утга төгөлдрийн илэрхийлэл үү
Ямархан тансаглал агуулсан
Ялдамхан цэцэг вэ? чи
Гунигийг минь зүгээр л үргээх шиг
Гарт минь итгэл атгуулах шиг
Ганцхан олдох насыг минь чимэх шиг
Гандан буурахгүй ээ
Над шиг л гялалз гэх шиг
Үнэхээр л ийм цэцэг байдаг бол
Үнэндээ чамд би, дурлахсан.
No comments:
Post a Comment