2010-06-27
ЭНЭ ТАВИЛАНГ та хүссээр л байна уу?
Янжуур тамхи шиг энэ амьдралыг дуусна гэж бодож байна уу?
Яах вэ бодол биелэхэд амархан ч
Ядаж та айлчлан очих ертөнцөө төсөөлсөн үү?
Ямар байх бол ингээд л гүй болчихно гэж санаагүй биз.
Гар буутай цэрэг өөдөөс чинь ирж байхад
Гарцаагүй ээ та л хүссэн болохоор
Газар дээрх энэ ертөнц хүлээж авахгүй ээ
Гавлагдаж биегүй тэмтрэгдэхэд ямар байх бол?
Төсөөлөхдөө диваажинд мансуурч
Танихгүй ертөнцийг жаргалын далай мэт олзуурхаж
Жаахан л гэнэдэхэд түүн рүү очих амархан мэт
Жигүүртэй бүхнээс татгалзаж та буцсаан
Уйтгартай байсан бүх зүйл
Уйлахад тань жаргал байсанд
Хэтэрхий амархан бүхэн
Хэзээ ч жаргал бэлэглэдэггүй
Хүмүн заяа ховорхон олддог
Хүслийн орчлон хий хоосон дүрс
Сэтгэл нь хаа холын газрын оронд
Сэтэрсэн аяга шиг зовиуртай
Харахаас биш барьж болохгүй
Тэр ертөнцөөс
Хайртай бүхнийхээ замыг харчихаад
Хальтирч бүдрэхээс нь өмнө хэлчихэж чадахгүй
Харин шаналж л суух
Энэ тавиланг та хүссээр л байна уу?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment