2010-06-27
Амьдрал хүртэл ИЙМ Л БАЙДАГ
Би заримдаа гунигладаг
Энэ ертөнцөөс өөр ертөнц
Ямар байх бол гэж боддог
Би юунд ингэтлээ гунигласнаа
Энэ бүхэн юунаас болсныг
Эргэцүүлж боддог
Хэрвээ цэцэг байсан бол
Хээнцэр чамин тансаг орчинд
Хэн бүхний бэлэглэх дуртай
Хос залуусын хайрыг ундраадаг ч
Харин цаг хугацаа намайг буцаадаг
Хүчтэйхэн салхинд дэлбээ минь
Нэг нэгээрээ хийсээд л
Хөнгөхөн гунигласан ч
Хэн ч мэдэхгүй
Зүгээр л зүрхийг хөглөдөг
Зүүдний амьдрал шиг
Хоромхон жаргаж
Зүгээр л хатаж гандсаар л
Нүцгэн хоцордог
Бодлын хариулт юу гэж гардаг гээч
Би өөрөө л буруутан нь байдаг
Асуудал болгон хоёр талтаа байдаг болохоор
Аль талаар харахыг хүсснээс л
Хариулт нь гардаг шиг
Амьдрал хүртэл ийм л байдаг.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment