2010-06-30

ДУРСАМЖ ХАЙРААР ХӨГЛӨЕ

ялдамхан энэ дурлалд чинь яг л дарс шиг согтох юм
яахав ээ залуу насны минь чимэг нь болог
жил жилээр хүлээн ирсэн шиг чинь
жирийн зурайх он жилүүдийг нь дурсамж хайраар хөглөе.

онгод тэрлэсэн мөрүүдэд би дуртай
одоо ч дурласан юм шиг үг холбох дуртай
гараас минь атгасан юм шиг л
ганцхан чамайг хайрлана гэж хэлэх дуртай.

No comments:

Post a Comment