2010-06-28
Сэтгэлээр угтаж итгэлээр гоёцгооё
ӨДӨР БҮР ӨӨРЧЛӨЛТ
Ихэнх хосуудын хувьд эхлээд бүх зүйл үлгэрийн юм шиг гайхалтай, романтик байдаг ч цаг хугацаа өнгөрөх тусам нэгэн хэвийн болдог. Ийм байдалд хүрэхгүйн тулд яг л анхны болзоонд явах гэж байгаа мэт өглөө болгоныг угтаарай. Энэ нь амьдралыг тань илүү сонирхолтой болгоно.
ӨӨРӨӨСӨӨ АСУУГААД ҮЗЭЭРЭЙ
Эвгүй муухай үг, өөдгүй зан, хэт хатуурхсан хандлага хэний ч сэтгэлийг сэвтээж, итгэл алдуулдаг. Чамаас болж тэр хамгийн сайн найзтайгаа ч ам муруйхад бэлэн байдаг. Тэр надад хайртай учраас миний ямар ч байдлыг тэвчих ёстой гэж бодохоосоо өмнө би энэ болгоныг тэвчих байсан уу гэж өөрөөсөө асуугаад үзээрэй.
МУУ ЗУРШИЛ
Хэрвээ чи тамхи татдаг бол муу зуршилтайгаа бусдыг эвлэрүүлэх биш харин түүнээс салахыг хичээгээрэй. Ер нь архи, тамхи хэрэглэж байгаагаар өөрийгөө хэрхэн үнэлдэг хүн бэ гэдгийг чинь мэдэж болно.
ИТГЭЛ СЭТГЭЛ
Бие биенээн ойлгож, хүндэлж байж хайр илүү хүчтэй байдаг. Амьдралд хааяа үнэн худал мэдэхгүй мэдээлэл ирэхэд сайн ойлголцож, нэг нэгнийгээ мэддэг байснаар энэ асуудал биш байх болно. Хайр эмзэг ч харин итгэл түүнииг улам бат бэх болгож өгнө.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment