Залхуу хүрч байна
Гэхдээ л ямар нэг зүйлд сатаармаар
Зам дээр хэвтэх цэцэгст
Ганц хоёр үг зориулмаар
Заяа тавилангийн жам ёсыг
Залбирч бурханд шүтэх ёсыг
Замбуулин хорвоогийн ирээдүйн төлөө
Зогсолтгүй бясалгах хүмүний үйлийг
Заримдаан би сонирхдогы
Эерэгээр бодчихоод сөргөөр илэрхийлчих
Энэ биений үйлдэл сонин шүү
Эгдүүцэж дургүйцэх нэгэнд
Эргүүлж тайлбарлах дургүй
Ээ мэдэхгүй ээ хүссэнээрээ бод
Бурхан шүтдэг, шүтдэггүй гэхгүй ээ
Би заримдаан залбирдгын
Дэлхийн, сэтгэлийн ариуслын төлөө
Дэндүү олон хүн бясалгадаг
Харин энэ бүгдийн төлөө гэж хэлэхгүй ээ
Хамгаас өөрийгөө олчихоод
Хязгааргүй сэтгэлийн жолоо хэмээх энэ аянд
Хэзээ ч юм нэг өдөр ирнэ ээ.
No comments:
Post a Comment