2010-05-29

ӨНГӨ, БИЙР, ҮЗЭГДЭЛ


Хар харандааны үзүүрт
Өнгийн будаг түрхэн
Хамаагүй сараачиж хаячихаад
Гоё байгааз гээд
Бэлэглэдэг
Тэр ӨНГӨ



Харж харж
Шилж авчихаад
Гамгүйхэнд унах ширхэг бүр
Ганцхан өдрийн настай мэт
Хогийн саванд хэвтэх
Шинэхэн агаад үсгүй БИЙР

Тоглоомонд дотор тоглодог мөртлөө
Тоглож ханадаггүй тоглоом
Тоглохдоо зүгээр ч тоглохгүй
Тоглоомондоо бусдыг оруулдаг ҮЗЭГДЭЛ


Өнгө, бийр, үзэгдэл
Өөр өөр утгатай юм аа
Өөр юу байдаг билээ
Зүйрлэх гэсэн санаанд буудаггүй

Өөрөө би хэн билээ
Санах гэж оролды
Хэсэг хором
Дүрслэл, өгүүлэмж, хэмнэл
Дэндүү олон юм аа
Хүн тэгэхээр биетээс илүү
Хэтэрхий олон дунд
Хааяа будилдаг байх
Харьцуулж эргэцүүлэхээ түр азная

No comments:

Post a Comment