2010-05-13
Надаас юу ч битгий асуу
Над руу битгий хар
Намар нахиалж цэцэгс инээмсэглэхээ байчихна
Надаас юу ч битгий асуу
Найрсагхан зан чинь хув'saн өөрчлөгдчихнө
Харсан болгоноос хариулт гарна гэж бүү найд
Харин түүнд юу нуугдаж байгааг олохыг хичээ.
Хэнэггүйхэн алхах нь үзэсгэлэн гоо биш ч
Хээнцэглэн гоёх дотоод ертөнцийг тани.
Урдаас чинь инээхдээ ярвайсанд туних хэрэггүй ээ
Уулга алдан баярласнаа мэдэгдэхгүйг хичээсэн л байх.
Зэрэгцэхийг хүссэн ч яахаа мэдэхгүй холдсонд
Зэмлэж дургүйцэхээсээ өмнө өөрийгөө нэг санаарай.
Өнгө алаглан солонгорох цэцэгст гоёмсог зугаацах шиг
Өөрчлөгдөн хувьсах амьдралд шинэ бүхэн сонихон
Нэг л зан ихэмсэг агаад энгийн мэт ч
Нийлж салах үүлс хааяа холдох нь жаргалтай.
Гадаа гудамжинд шороо шуурч байхад
Гунигийг биш аниргүй оршиход
Гайхаж биш тунгааж бодоорой.
Ертөнцөд бүх л зүйлс жам ёсоороо
Ерөөсөө яагаад түүнийг өөрчлөж болохгүй гэж
Зөрж бусдын адил биш өөрөөр сэтгэхэд
Зөндөө зүйлс хааяа сонирхолтой бас гунигтай.
Юу ч бодохгүй хааяа төөрөх шиг
Юм болгон сонирхолтой санагдаж хүсэл дэрвэлзэх шиг
Энэ ертөнц дэндүү амархан ч юм шиг
Эвлүүлдэг тоглоом шиг ээдрээтэй ч юм шиг
Би юу ч санахгүй, юу ч мэдэхгүй ээ
Битгий надаас асуу, бас юу ч битгий ярьж өг
Буцаж очихгүй ертөнцийг мэдэрмээр байна
Би тэндээс өөрийгөөн олж ирье.
Тэр үед надаас юу хүссэнээ асуу
Тээнэглэсэн хариуг хэлье
Тэнэглэл, ухаарлыг уучилж ойлгоё
Түүнээс өмнө юу ч битгий асуу
Би биш хэн нэгэн нь хариулчихна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment