2010-05-13

Орж гарах бодол бүхэнд


Надаас илүү чамайг мэдэх
Навчис унахдаа юу хэлсэн бол
Нар жаргахаасаа өмнө
Над руу Юунд ширтсэн юм бол



Тэртээд анивчих одод гайхалтай байхдаа
Тэвэр дүүрэн хайрыг бэлэглэх шиг
Говь нутгийн эзгүй талд ганцаараа үлдээд алхмаар
Газрын холыг ч анзааралгүй гайхалтай бодолд автмаар

Тэнгэрийн уудамд би уусах дуртай
Тэр олон үүлсийн сэвсгэр зөөлөнд уясах дуртай
Жигүүртэн шувуудын жиргээнд би сэрэх дуртай
Жинхэнэ аз жаргалыг байгаль танаас мэдрэх дуртай

Орж гарах бодол бүхэнд
Нэг зүйл шивнэсэн л байдаг байх
Одоо юу бичиж байгаагаа мэдэхгүй ч гэсэн
Нэг утга байгаа л байх.

No comments:

Post a Comment