2010-05-20

Тэр одыг хар даа хөөрхөн байна уу

Инээдээр шоглож
Ихэмсэг занг үргээмээр
Элгээ даран
Ээ болий гэмээр

Дуунд согтож
Дурлалд шатмаар
Дарс амсаж
Дараа нь агсан тавимаар



Нуугдсан харцыг
Нуугдтал нь ширтмээр
Наашаа хуруугаа
Надтай адилхан уу гэмээр

Тэр одыг хар даа хөөрхөн байна уу
Тэгэхдээ чинийх биш ээ
Хүний од булаахгүй шүү гээд
Хөөрч догдолж инээмээр . . .

No comments:

Post a Comment