2010-05-20

Надаас аваа би өгье


Өвдөж зовох болгонд нь
Өө юу ч болоогүй царайлдаг
Өөртөө хайртай байл даа гээд
Өөрийг тань зэмлэдэг



Сэтгэл минь шаналсан ч
Яагаа ч гүй өрөөндөө орчихоод
Сэмхэн нулимсаа арччихаад
Буцаж очин анзаардагсан

Урт удаан хамтдаа байхыг хүссэндээ
Ухаалаг, хатуужилтай байгаасай гэсэндээ
Учирлаж хатуухан үгсийг ширүүхэн хэлэхдээ
Унагахгүйн тулд нулимсаа зөндөөн их залгидаг аа.

Өдөр болгон хажууд минь зүгээр л бай
Өнгөт орчлонгийн хугацаа дуусах нь гэж
Өнөөдрөөс хойш дахиж битгий хэлээч
Өөр сайхан үгийг түүгээр орло оо.

Хорвоод олдсон эрдэнэ ээ
Хоромхон төдийд алдмааргүй байна
Хос баганы нэг нь буцсан ч
Хоёулаа байгаа юм шиг баян байя л даа.

Нартад хорвоогийн тоос хугацаатай гэвэл
НАДААС АВАА БИ ӨГЬЕ

No comments:

Post a Comment