Урьд насандаа би чөтгөрийн гүнж байсан
Урт хумс минь час улаан байсан
Шав шаргал тэнгэрээс улаан бороо асгарахад
Шанагаар хутган утгаж
Сархад шиг л залгилдаг байлаа
Духан дээрээ би ганцхан ногоон нүдтэй ч
Дутуу юмгүй тэдэндээ л сайхан харагддаг байсан
Дуу минь яг л төмөр хуурайдах шиг хахирган ч
Олон чөтгөрүүдийнхээ дунд ганц дуучин нь байлаа
Цав цагаахан пансан өмсгөл дундаас
Ганц ногоон нүд, час улаан хумс гэрэлтэж
Уйтгартай гунигтай бас омголон ааштай
Урьд насандаа би чөтгөрийн гүнж байсаан
No comments:
Post a Comment