Энэ агшинд
Тэр агшинд
Эргэцүүлэл
Төсөөлөл
Бодлоос хааяа залхдаг
Бүүр хоосон
Эзгүй
Амар ч юм шиг
Зөвхөн өнөөдөр
Маргаашийг мэдэхгүй
Зөндөө олон
Ирээдүйг харахгүй
Бийрээр тоглож сараачмаар
Би зүггүйтэж донсломоор
Бичигхэн дусал хүүрнэмээр
Бурхан чөтгөртэй ч ханьсмаар
Болохгүйг болгож үзмээр
Будгийг гурил шиг зуурмаар
Бүүдийсэн гэрлийг саагаар гялалзуулмаар
Бүх л зүйлийг амилуулж тогломоор
Усанд уусч
Бороонд
Ухаан санаа
Би
Өөр юу ч гүй
Хэсэг хором
Надад
Олдох болов уу?
No comments:
Post a Comment