Бурхан багшийн дүйчин өдөр залуусын цуваа цэнгэлдэх тасрахгүй байгааг хараад хойч ирээдүй минь улам гэрэлтэй байхаас ч аргагүй санагдлаа. Гэрэлт зул өргөх ёслолд оролцоно гээд хэд хоног ч гэгэлзэв. Угтан авах хүүхэд залуучууд улам хөөргөж би нэг л сайхан ертөнцөд айлчлан ирсэн мэт үгээр хэлэхийн аргагүй үдэш байлаа.
Бурханы сургаал номлолыг сайн мэдэхгүй ч
Буян үйлдэх нь энэ насны нэгээхэн жаргалын хэсэг
Би жаргалтай байна
Бидний зүрх цохилж байна
Хором мөч бүхэн бусдын төлөө
Хорвоо ертөнцийн сайн сайхны төлөө
Хонгорхон үрсийн баясгалантай инээдийн төлөө
Хүн бүхний сэтгэл энд шивнэж байна
Бадамлан асах гэрэлт зул агаарт хөөрөхөд
Багачуудаас дутахгүй дэвхцэх настан буурлууд
Байгал дэлхий хүртэл хураа хайрлаж
Баясан хөөрч бидэнтээ ханьсах мэт.
Үүлсийн цаагуур нуугдахдаа
Сар хүртэл харагдснаа мэдсэн болов уу?
Энэ үдэш бидний ирээдүйн баярын өдөр
Энэ цаг мөч бүхэн сэтгэлийн бэлэг байлаа.
No comments:
Post a Comment