2010-05-29
Яг л ЭХЛЭЛ ТӨГСГӨЛ шиг
Бүгд шал худлаа санагджийна
Бөхийх болгонд нь тосох
Би-гээ гээсэн
Тэр хүмүүний олон төрхүүд
Баян ч юм уу
Хааяа атаархахы
Бүчин тойрсон дүрсүүд
Бачуурсан ч мишээж болохгүй
Нэг төрхүүд
Гэнэдэж алдчихвал
Тооноос хасагдчих гээд
Хэцүү байдаг байхдаа хөөрхий
Үнэнг хэлчихээр буруутдаг
Үнэхээр гашуун хорвоо
Дагаж л баясахгүй бол
Дандаан буруутгаж баясдаг сонин хорвоо
Бөөрөнхий дэлхийд бөөрөнхий байх учиртай гэж үү
Бүгдээр хүрээлүүлэхийн тулд бөөрөнхий байх ашигтай ч юм уу
Би зүгээр л өнөөдөр бичсэн сэтгэгдэл болгонд хандах
Би чи-гээ ялгаварлах бижигхээн зүйлийг анзаарчихаад
Жаахан гуниглачихлаа, бас итгэл алдарчихлаа
Заримдаа энэ хорвоо дэндүү амархан юм шиг хэрнээ
Заримдаа дэндүү хэцүү байх юм
Яг л эхлэл төгсгөл шиг
Ямар ч дунд нь цэг, таслал байхгүй
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment