2010-05-29
Яагаад би бусдаас ... байдгийн болоо
Яагаад би ийм уйдамхай байдгийн болоо
Өчигдөрхөн хийсэн зүйл өнөөдөр хуучин санагдана
Өглөө босохдоо маргаашийг бодно
Зам хөндлөн гарахдаа урдахаа биш цаад талыг нь хараад дайруулчих гээд байхы
Эргэн тойрны зүйлсээ анзаарахгүй мөртлөө
Энэ тэнгэрийн үүлсээр дүрс үүсгэн наадахы
Урьд минь машин явж байхад хараагүй мөртлөө
Уулын орой ширтээд дээр нь гараад бахирч үзэхсэн гэхий
Бүсгүйчүүд залуусыг хөөрхөн гэж шагширна
Би дотроос нь харчихаад харцаан бууруулахы
Сархад зооглон тэд жаргалдаан ташуурна
Сайхан мөхөөлдөс бодон би гунигтай суухы
Яагаад би бусдаас ... байдгын болоо
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment