2010-05-13
Эгэл ертөнц эргэж харахад л мартагддаг
Эгэл ертөнц энгийн хэрнээ чимээгүй
Эргэж харахдаан мартах тийм л нам гүм
Танилцчихаад салахдаан мартах
Тааралдахдаан танихгүй гайхах
Зөрж өнгөрөхдөөн ч анзаарахгүй
Зөндөөн олноос ч ялгарах үгүй.
Уулзаж ярилцахад ч байгаа нь мэдэгдэх үгүй
Учирлаж асуухгүй л бол дуугарах үгүй
Хэн бүхэнд мэдэгдэхийг хүсдэг үгүй
Хэтэрхий чимээгүй бүдэгхэн гэрэл
Ярихдаан хэнэг үгүй шулуун яриа
Яая даа гэвэл ширвэс хийх харц
Ойлгох үгүй бол хүсэх үгүй сэтгэл
Олуулаа байсан ч эгэл хэвээр ертөнц
Өөрийнхөө ертөнцөд дэндүү бардам
Өөдрөг бүхэнд сэтгэл догдлом
Бодлоо хааяа жолоо үгүй явуулчихдаг
Бичигдээгүй хуулийг зохион зугаалахдаа
Бүдэгхэн гэрлийг хурцлахаа мартдаггүй эгэл ертөнц өө.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment