2010-05-13

Үүнээс том бэлэг гэж байдаггүй байх аа.


Жаал хүү ээжтэйгээ дэлгүүр дотор явж байтал хажуу талын лангуунд нэгэн охин хөөөх ямар гоё юм бэ гээд инээж байлаа. Жаал хүү юу юм бол гээд сонирхлоо, гаднаас нь харахад энгийн нэгэн хайрцаг байлаа, нээгээд үзэхэд аялгуу эгшиглэн бяцхан хүү гэрээсээ гарч явна. Яагаад ч юм жаал хүүд ихэд сонирхолтой санагдсан тул ээждээ хэлэн түүнийг худалдан авлаа.
Гэртээ ирэв үү гүй юу хайрцгаа нээн үзэв. Бяцхан хүүгийн явдал удаан харагдаж байгаа ч хөдөлгөөн нь их л хурдтай явж байгаа мэт, газраас цэцэгс өндийн дэлбээгээ нээн мэндлэх мэт, урдах замыг нь чөлөөлж байлаа. Бяцхан хүү явсаар гэтэл түүний урьд хоёр замын сонголт байлаа, түүнийг жаал хүү сонгох хэрэгтэй юм байна. Яах аа мэдэхгүй ээж ээ би аль замыг нь сонгох вэ, нэг нь ой руу явах, нөгөөх нь уудам талаар явах байлаа. Миний хүүд аль зам нь илүү сонирхолтой санагдаж байна түүнийгээ л сонго доо. Хүү бодож бодож нэрээ ой дотор баавгай байдаг гэсэн түүнийг харъя гээд ойг сонголоо. Тэгсэнээ ээж ээ өнхрүүш чинь хаагуур явдаг билээ, би ерөөсөө замаа өөрчлөмөөр байна аа, өнхрүүшийг хармаар байна аа гээд уйллаа. Түүнийг дахиад л хаагаад нээлээ. Хүү хүссэн зүйлээ харахын тулд сүүлдээ уйлж байлаа.

Эцэст нь ээж нь хүү минь, амьдрал чиний хүссэн шиг нээгээд хаадаг тоглоом биш шүү дээ. Юу хүсмээр байна, бүгдийг нь хүс. Гэхдээ түүнийг авахын тулд арга заль хэрэглэн, хэн нэгнийг гомдоож болохгүй ээ. Чи уйлах дургүй шиг ээ, чамайг хэн нэгэн гомдоохыг зөвшөөрөх үү, бусад ч гэсэн чамтай адил шүү дээ. Хэрвээ энэ хүү дуугардаг байсан бол бас л чам шиг уйлж, газар дэвсэж, больёоо гэж хэлэх байсан. Гэтэл чи түүний хувь заяаг шийдэж байна. Бусдын хувь заяаг шийдэж чадахгүй байгаа шиг ээ өөртөө ч бас ингэж хандаж болохгүй. Эхлээд өөрийнхөө бодлыг алгуурхан биелүүл бүгд суууубааааа гээд биелэхгүй шүү дээ. Амьдралд ухаалаг хандах юм бол амьдрал чамайг байнга л урамшуулах болно. Хүү минь, удахгүй чи минь амьдралын тоглоомонд гол дүр, туслах дүр эсвэл ор тас хэн ч мэдэхгүй хэн болох гүйгээ өөрөө шийдэх цаг ирнэ ээ. Ээж нь хүүгийнхээ төлөө залбирна аа, хүү минь зорилготой, зоригтой урагшаа алхаарай, энэ л чиний ээждээ өгч байгаа хамгийн том бэлэг байх болно оо.

Аз жаргалтай байна аа гэдэг нь гэр бүлийнхэндээ болон өөрийгөө хайрладаг бүх л хүмүүст өгч байгаа хамгийн том бэлэг гэж боддог юм.

No comments:

Post a Comment