Тэр толгойгоо
гудайлгаж гарыг маань үнсээд
- Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон
хамгийн сайхан зүйл байсан шүү!, Ирина." гэж доор дуугаар шивнэсэн. Тэр
толгойгоо өргөж нүд рүү маань хараад
- "Надад эцсийн удаа ганц ч гэсэн юм
хэлэхгүй юм уу?" гэхэд нь би түүнийхээ нүд рүү нь харж байгаад хамаг
сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн."Би чамайг хайрласан шүү, Гэнри!" Гэнри
гарыг маань дахин үнсээд
- "Би жаргалтай байх болноо. Гэхдээ хэзээ ч тэр
эмэгтэйтэй учраагүй байсан ч болоосой гэж хүсэх үе ч надад ирнэ. Амьдрал чинь
хатуу шүү дээ" гэж сул дуугаар шивнэлээ.
- "Тийм ээ Гэнри!" гэж би
товчхон хариулсан.
Гэнри намайг өргөж үнсэж билээ. Түүний уруул нь миний уруул дээр, харин 2 гар маань түүний хүзүүг ороосон байсан. Хэзээ энэ хамгийн сүүлчийн удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгүй. Гэнри надтай хамт гадаа гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи үсийг нь үлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан. Ингэж би хамгийн сүүлчийн удаа түүнийг харсан юм. Нүдээ аниж нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ нээхэд маань такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байлаа. Би мөнгөө төлж, цүнхээ аваад галт тэрэг рүү явав.